Банчин богд хэмээгч Хятадын Коммунист Намын итгэлийг хөсөрдүүлэхгүй гэжээ
Энэ сарын 12-ны өдөр Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, нэгдмэл фронтын яамны дарга Сүнь Чуньлань Банчин богдтой уулзсан байна.
Сүнь Чуньлань дарга, Банчин богдод цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэхэд Банчин богд хариуд нь хадаг барин ХКН-ын Төв хороо, төрийн зөвлөлийн дэмжлэг туслалцаанд баярлаж байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Тэрээр, үе үеийн Банчин богдын эх оронч үзэл, үүрэг хариуцлагыг сайтар ухамсарлан сүсэгтэн түмэн, нам засаг, лам хуврагуудын итгэлийг хөсөрдүүлэхгүй гэж амалжээ.
Сүнь Чуньлань, ХКН-ын 18-р хурлаас хойш дарга Ши Жиньпинээр удирдуулсан Намын төв хороо Түвдийн буддын шашны ажлыг чухалчлан үзэж, шинэ хүсэл шаардлага тулгарч байгаа гэж ярьжээ.
Мөн тэрээр энэ жил Банчин богдыг ширээнд залсны 20 жилийн ой тохиож байна гээд "Улс төрийн бат бэх үзэл баримтлал, намын удирдлагын дор эх орны нэгдэл, үндэстнүүдийн эв найрамдлыг баталгаажуулахыг хүсэж байна" гэсэн ажээ.












