ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов
Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжаин штабын дарга дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямба ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, тэрдундаа цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал юм.
Дэслэгч генерал Сүнрэвийн Ганбямбыг ОХУ-ын Батлах хамгаалах яамны орлогч сайд Василий Осьмаков хүлээн авч уулзсан бөгөөд энэ салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцав Уулзалт найрсаг, халуун дотно уур амьсгалтын болж өнгөрлөө.












