Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

НЗДТГ-ын мэдээлснээр, явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинэчилсэн байна. 2026 онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр явган хүний замыг шинэчилж, барилгын ажлыг ирэх оны хавар эхлүүлэх юм. Харин явган хүний замын хуучин хавтанг гэр хорооллын гудамж, талбайг тохижуулахад ашиглаж байгаа ажээ.
Үүнд, Сонгинохайрхан дүүргийн 8, 15, 18, 20, 25, 27, 43 дугаар хорооны нарийн гудамжны 1500 ам.метр талбайг хуучин хавтангаар тохижуулав. Явган хүний замаас гадна ирэх онд 78.5 км урт дугуйн зам барихаар нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна.
Мөн 2026-2028 онд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 253 км урт дугуйн зам барихаар төлөвлөжээ.