Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
2 арваннэгдүгээр сар 2015 853

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Зохиогч: Наранбаатар Бямбажав

Г. Батэрдэнэ эмч нь гоо сайханы мэс заслын салбарт нэр хүндтэй Куба улсын анагаах ухааны их сургуулийг 2002 онд хүний их эмчийн мэргэжлээр төгсч 2007 оныг хүртэл нөхөн сэргээх гоо заслын эмчээр мэргэшиж сурчээ. Одоо Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Гоо сайханы тасагт их эмчээр ажиллаж байна.

-Улаанбаатар Сонгдо эмнэлэг дээр ямар төрлийн гоо сайханы мэс засал хийдэг вэ?

-Гоо сайханы мэс заслыг ерөнхийд нь биеийн болон толгой хэсгийн гэж хоёр ангилж болно. Улс орны хүмүүсийн бие, нүүрний бүтцээс шалтгаалаад зарим газарт цээж биеийн гоо сайханы хагалгааг илүү хийлгэж байхад өөр улс оронд толгой нүүрний хагалгаа голлодог. Жишээ нь Азийн орнуудад нүд хамраа европжуулах буюу хамар өндөрлүүлэх, давхраа суулгах гоо сайханы хагалгаануудыг түлхүү хийлгэх сонирхолтой байдаг. Манай оронд ч бас энэ төрлийн гоо сайханы хагалгааг түгээмэл хийлгэдэг ч сүүлийн жилүүдэд биеийн гоо сайханы мэс ажилбар тэр дундаа хөх томруулах, хэвлий биеийн өөх соруулах хагалгааг хийлгэх нь ихэссэн. Манай эмнэлэгт зовхины,хамар өндөрсгөх, нүүр өргөлт, биеийн галбаир засах мэс заслуудыг хийж байгаа. Ялангуяа хөх томруулах, өөх соруулах ажилбарууд их хийгдэж байна.

Plastic surgery гэдэг нь төрөлхийн болон олдмол гажгийг засах мэс ажилбар гэсэн үг. Энэ дотроо гоо сайханы ба нөхөн сэргээх мэс ажилбар орж байгаа юм. 
Олон улсын практикаас харахад хувийн эмнэлэгт гоо сайханы мэс засал голчлон хийдэг. Харин нөхөн сэргээх хагалгаа, мэс ажилбарыг улсын эмнэлгүүдэд даатгалын системээр хийгддэг. Нөхөн сэргээх мэс ажилбарт орж байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр төлбөр төлөх чадамжийн хувьд тааруу байх нь бий. Манай эмнэлэг нөхөн сэргээх хагалгааг аль болох авахыг хичээдэг. Дөнгөж сая чихний нөхөн сэргээх хагалгаа хийчихээд гараад ирлээ. 
Монголын гоо сайханы мэс заслын салбарын хувьд нарийн мэргэжлээр мэргэшээгүй боловч өөрсдийн зүтгэлээр олж авсан дадлагаар нүдний гоо заслын хагалгаа хийдэг эмч нар цөөнгүй бий . Тэд нүдний гоо сайханы хагалгааг зөвхөн давхраагаар төсөөлж, давхраа суулгах нэг л аргаар уг ажилбарыг хийдэг. Хүн бүхэн адилгүй. Өөр өөр царай төрхтэй, насны хувьд ч зөрүүтэй байдаг. Залуу хүнд давхраа суулгах мэс засал голчлон хийдэг бол арай ахимаг насны хүмүүст нүд залуужуулах ажилбарыг хийдэг байх жишээтэй. Ер нь ямар төрлийн хагалгаа хийхийг шийдэх хамгийн чухал зүйл бол үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэл сонирхол юм. Тухайн хүний хүслийн дагуу бид үзлэг хийж шийдвэрээ гаргадаг.

-Хүмүүс үнэ мөнгийг нь бодоод хувь хүнээр ч юмуу баталгаагүй газарт гоо сайханы мэс ажилбар хийлгэснээс болж хохирсон тохиолдол их байдаг. Танай эмнэлэгт үүнийг сэргээн засварлах үйлчилгээ хийдэг үү?

-Мэргэжлийн бус хүмүүс нүдний мэс ажилбарын хувьд нэг л арга сурчихсан гэж сая хэлсэн. Түүнийгээ үйлчлүүлэхээр очсон хүн бүрт онцлогийг харалгүй хийчихдэг. Үүний уршгаар тухайн хүн сэтгэл ханамжгүй болохын зэрэгцээ нүдээ ч бүрэн аньж чадахгүй зовхи нь таталдах гэх мэт эрүүл мэндийн хохирол амсдаг. Мөн хөхөө томруулах зорилгоор хөхөндөө үл мэдэгдэх бодис шахуулаад эрүүл мэндийн ноцтой асуудалд орсон хүн ч байдаг. Манайхны дунд гадаадад гоо сайханы мэс заслыг төгс сайн хийдэг гэсэн ойлголт их бий. Гэтэл гадаадад хагалгаа хийлгээд хэлний бэрхшээл болон цаг хугацааны давчуу байдал гэх мэтээс шалтгаалж гоо сайхан, эрүүл мэндийн асуудалд орсон хүмүүс манайд ирж сэргээн засах хагалгаа хийлгэсэн тохиолдол нэг бус удаа гарсан. 

-Хөхөө томруулах зорилгоор үл мэдэгдэх бодис шахуулсан тохиолдол гарсан гэж та сая хэллээ. Харин танай эмнэлэгт хөх томруулах мэс заслыг ямар аргаар хийдэг вэ?

-Хөхний гоо сайханы хагалгаа нь гурван төрөлтэй. Нэгдүгээрт хөхийг томруулах, хоёрдугаарт том хэмжээтэй хөхийг жижигрүүлэх, гуравдугаарт унжсан хөхийг засч өргөх гэсэн хагалгаанууд байдаг. Энэ гурван хагалгааг тус тусад нь хийж болно. Мөн хавсарсан байдлаар хийх нь бий. 1960-аад оны үед хөхийг томруулах зорилгоор янз бүрийн оролдлогууд хийж байсан. Үүний нэг нь хөхөнд шингэн хэлбэрийн силиконыг шахах явдал байсан. Энэ арга хүний эрүүл мэндэд халтай болох нь тогтоогдоод зогсоосон. Орчинд үед ийм силикон шахдаг мэс ажилбар хийгдэхээ болсон гэж ойлгож болно. Харин одоо тусгай зориулалтын ууттай силикон имлантыг хөхний булчирхайн ард орон зай үүсгэн байрлуулах мэс ажилбар хийж хөхийг томруулж байгаа. Хөхний, өгзөгний, хамрын имплантууд бүгд яг ийм аргаар хийгддэг болсон.

-Танай эмнэлэг хаанахын силикон имплант ашигладаг вэ?

-Манайх Америкийн Mentor брэндийн силикон имплантыг ашигладаг. Mentor нь дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн юм. Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имлантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь. Ийм силиконыг ямар хүмүүс хэрэглэх хэрэгтэй гэвэл хүүхэд гаргасан ч байж болно. гаргаагүй ч байж болно. Хөхний булчирхай нь бага буюу өөрөөр хэлбэл хөхний нийт эзлэхүүний масс нь бага, тэр нь тухайн хүнд өөрт нь таалагдахгүй шалтгаанаар хөхөө томруулахыг хүсдэг. Мөн хүүхэд төрүүлсэний дараа хөхний хэлбэр алдагдаж унжсан тохиолдолд өргөж сайхан болгох зорилгоор хагалгаанд ордог. 
Силикон имплантыг суулгахдаа хөхний доод талаар, хөхний толгойгоор, суганы завсраар, хүйсний нүхээр хийдэг. 

-Хөхний имплант хийлгэсэн тохиолдолд хүүхдээ хөхүүлж, барьж базаж болох уу гэсэн асуулт түгээмэл байдаг. Үүнд хариулт өгнө үү?

-Хөхний имплантыг булчирхайны ард суулгадаг гэж сая хэлсэндээ. Тиймээс хүүхэд хөхүүлэхэд ямар ч асуудал байхгүй. Хөхний имплантыг дээрээс нь 20-30кг жингээр дарсан ч хагарч гэмтдэггүй. Барьж болохгүй гэсэн ойлголтын тухайд харин ч эсрэгээрээ. Сайн иллэг массаж хийж байх хэрэгтэй. 

-Хөхөндөө мэс засал хийлгэснээр хорт хавдар тусах эрсдэлд орох вий гэсэн болгоомжлол бас байдаг?

-Хэрвээ хөх томруулах хагалгаа хийлгээд хорт хавдар тусдаг бол энэ төрлийн мэс заслыг дэлхий даяар хориглох байсан. Дэлхийн олон оронд хөхний имплант хийлгэсэн хүмүүс дээр судалгаа явуулсан байдаг. Судалгааны үр дүнд хөхний имплант хорт хавдар үүсгэх нөхцөл болохгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ийм яриа яваад байдаг нь хүмүүсийн төсөөллөөс үүдэлтэй. Мөн баталгаагүй бүтээгдэхүүн хийлгэх, эмнэлэгийн зориулалтын орчинд хагалгаанд ороогүйн улмаас эрсдэл үүссэн тохиолдлууд байдаг. 

-Улаанбаатар Сонгодо эмнэлэгийн хувьд эрсдэлээс хэрхэн сэргийлж ажилладаг вэ?

-Аливаа мэс ажилбар бүр эрсдэлтэй. Эрсдэлийн хэрхэн бууруулах вэ? гэдэг асуудал маш чухал. Хамгийн нэгдүгээрт тухайн чиглэлээр мэргэшсэн туршлагатай, ур чадвартай эмч нарын багтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт үйлчлүүлэх гэж буй эмнэлэгээ зөв сонгох хэрэгтэй. Манай эмнэлэг бол нэгдсэн эмнэлэг. Зөвхөн гоо заслаар зогсохгүй бусад нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмж, хангалт сайтай. Тийм учраас аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр найдвартай байж чаддаг. Мөн хагалгааны дараах хяналт гэдэг зүйл асар чухал. Хагалгааг хийгээд ажил дууслаа гээд орхилгүй хяналт, үзлэгээ хангалттай хугацаанд хийгээд явдаг. Ажиллах тусам туршлага хуримтлагддаг жишгээр манай эмнэлэг Монголдоо дээгүүрт тооцогдох эмнэлэг болсон гэж итгэлтэй хэлэх байна.

-Аливаа гоо сайханы мэс засал ялангуяа нүүрэн дээрх хагалгааны сорви хэр хурдан хугацаанд эдгэх бол гэсэн санаа зовнил их байдаг. Ер нь мэс заслын шарх сорви эдгэтэл хэр хугацаа хэрэгтэй вэ?

-Бүх шархны эдгэрэлт адилхан. Эхний эдгэрэлт 7-10 хоногт явагддаг. Хагалгааны дараах эхний 7 хоногт бид үйлчлүүлэгчээ өдөр бүр үздэг. Дараагийн долоо хоногоос өнжөөд нэг удаа үзэх маягаар явдаг. Ингээд нэг сарын дараа хагалгааны үр дүн харагддаг. Манайханы нэг буруу ойлголт нь хагалгаанаас гараад шууд маргааш нь үр дүнгээ харахыг хүсдэг. Ийм боломж дэлхийн хаана ч байхгүй шүү дээ.
Хэрвээ надад мөнгөний сонирхол их байгаа бол үйлчлүүлэхээр ирсэн хүнд хагалгааг нь хийгээд маргааш нь явуулчихаж болно. Гэхдээ хүнийг эрсдэлд ойрхон нөхцөл байдалд оруулаад орхих нь миний ёс зүйд нийцэхгүй. Хагалгаа хийлгэхээр гадаадаас ирж байгаа тохиолдолд багаар бодоход гурван хоног хяналтанд байхаар цагаа тооцоолж ирэх нь зүйтэй.

-Гадны иргэн танай эмнэлэгт гоо сайханы хагалгаа хийлгэсэн тохиолдол бий юу?

-Над дээр Америк, Франц, миний суралцаж төгссөн Куба улсаас хүртэл хүмүүс ирж гоо сайханы хагалгаа хийлгэж байсан. Сүүлийн үед гадаадад амьдардаг монголчууд маань ирж үйлчлүүлэх нь ихэссэн. Учир нь манай эмнэлэгт гадаадын эмнэлгүүдтэй ижил түвшинд гоо сайханы мэс засал хийдэг боловч үнийн хувьд хамаагүй хямд байдаг. Жишээ нь зовхины хагалгаа гэхэд Солонгос улсаас бараг хоёр дахин хямд хийдэг.

Үйл явдлын өрнөл: УБ СонгдоСонгдо эмнэлэггоо сайхны мэс засал

Төстэй нийтлэл материалууд

7 аравдугаар сар 2015 1477

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 469

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

22 тавдугаар сар 44

Г.Оргилбол дэлхийн аваргад дөрвөн жил дараалан түрүүллээ

Норвеги Улсын Драммен хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд болж байна.

22 тавдугаар сар 49

МАН-ын шийдвэрээр хамтарсан ЗГ-аас гарахаар болсон АН-ын 8 сайд

Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд МАН Ерөнхий сайдаас гадна 12 сайд, Ардчилсан нам 8, ХҮН нам хоёр сайдын суудал авсан байдаг.

20 тавдугаар сар 50

Стандарттай байгаль орчны салбар хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

БОУАӨ-ийн сайдын тушаалаар “Стандарттай байгаль орчны салбар хөтөлбөр” батлаад байгаа.

20 тавдугаар сар 51

О.Алтангэрэл: Үнэхээр хууль бусаар орлого олсон бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг

АН-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Ерөнхий сайдыг огцруулах, эсэх талаар байр сууриа илэрхийллээ.

18 тавдугаар сар 75

С.Одонтуяа: Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна

Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа.

18 тавдугаар сар 70

Номын баярт Орос, Хятад, Солонгос, Польш улсын төлөөлөл оролцож байна

"Үндэсний номын баяр-2025" арга хэмжээ үргэлжилж байна. 37 дахь жилдээ жилдээ зохион байгуулагдаж буй “Номын баяр” 2025 оны тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болох юм.

Онцлох

  • 18 тавдугаар сар 93

    Монголын шатарчид Ази тивийн аваргад түүхэн амжилт гаргаж байна

  • 18 тавдугаар сар 75

    С.Одонтуяа: Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна

  • 18 тавдугаар сар 70

    Номын баярт Орос, Хятад, Солонгос, Польш улсын төлөөлөл оролцож байна

  • 20 тавдугаар сар 51

    О.Алтангэрэл: Үнэхээр хууль бусаар орлого олсон бол хариуцлага хүлээх нь зүйн хэрэг

  • 20 тавдугаар сар 50

    Стандарттай байгаль орчны салбар хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

  • 22 тавдугаар сар 49

    МАН-ын шийдвэрээр хамтарсан ЗГ-аас гарахаар болсон АН-ын 8 сайд

  • 22 тавдугаар сар 44

    Г.Оргилбол дэлхийн аваргад дөрвөн жил дараалан түрүүллээ

18 тавдугаар сар 93

Монголын шатарчид Ази тивийн аваргад түүхэн амжилт гаргаж байна

Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Эйн хотноо Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Монголын шатарчид маш амжилттай оролцож байна.

17 тавдугаар сар 94

5G сүлжээг асааж, Монгол Улс технологийн шинэ эрин эхлүүлээ

Манай улс 2020 онд 5G технологийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг баталсан. Энэ хүрээнд оператор компаниуд 2020 оноос эхлэн техникийн туршилт хийж, үндэсний болон олон улсын стандартад нийцсэн технологийн боломжуудыг судалжээ.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

16 тавдугаар сар 86

Инфляц улсын хэмжээнд 8.6 хувьтай гарахад хүнсний барааны үнэ голчлон нөлөөлжээ

Инфляц дөрөвдүгээр сард 8.6 хувьтай гарсан нь өмнөх сарынхаас 0.3 хувиар багассаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

14 тавдугаар сар 109

Үндэсний номын баяр энэ амралтын өдрүүдэд болно

Үндэсний номын баяр энэ сарын 16-18-нд буюу энэ долоо хоногийн баасан гаргаас ням гарагт Д.Сүхбаатарын талбайд болно.

14 тавдугаар сар 97

Хүүхдийн спортын VIII наадам болно

Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ.

11 тавдугаар сар 112

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, П.Ганзориг, Г.Очирбат нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 607

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 853

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1477

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 2316

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist