Ши Жиньпин гоминьданчуудад баяр хүргэж Тайваныг нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв
Ши Жиньпин Тайваны Гоминьданы намыг “Тайваны тусгаар тогтнолын” эсрэг байна гэдэгт найдаж байна
Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Гоминьдан намын даргаар сонгогдсон Жу Лилуньд цахилгаан илгээж баяр хүргэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист нам болон Гоминьдан намын хамтын ажиллагааны үр дүнд Тайваны хойгийн эрэг хоорондын харилцаанд энх тайван, хөгжлийн таатай уур амьсгалыг бүрдүүлж чадсан бөгөөд энэ нь хоёр талд харилцан ашигтай байсан талаар Ши Жиньпины цахилгаан мэндчилгээнд дурджээ.
Мөн Хятадын Эх газрын тал хоёр намын цаашдын харилцаа 1992 онд хүрсэн харилцан тохиролцоогоо бататгаж, “Тайваны тусгаар тогтнолын” эсрэг байна гэдэг найдаж буйгаа илэрхийлсэн байна.
Харилцан итгэлцлээ бэхжүүлж, бүх талын солилцоо, энх тайван хөгжлийн харилцааг эрхэм болгож, Тайваны хойгийн хоёр талд оршин суух эх орон нэгт ах дүүсийн тусын тулд хамтран ажиллаж, хятад үндэстний нэгдмэл байдлыг сэргээх агуу үйлсийн чухлыг Ши Жиньпин мэндчилгээндээ онцолжээ.
Жу Лилунь хариу цахилгааныг тэр өдөрт нь илгээсэн бөгөөд Ши Жиньпинд талархлаа илэрхийлжээ. Уг цахилгаанд “1992 оны тохиролцоонд үндэслэсэн сүүлийн 6 жилийн хугацаанд Гоминьдан нам болон Хятадын коммунист нам бүх салбарын хамтын ажиллагаа харилцааг хөгжүүлж, хоёр эргийн энх тайвны хүрээнд түүхэн нөхцлийг бүрдүүлж чадсан билээ.
Хоёр намын хооронд таатай харилцааг бий болгож харилцан итгэлцлийн үндсийг бүтээж чадсан нь бидний ололт юм. Цаашид хоёр нам өмнөх ололтоо өргөжүүлж Тайваний хойгийн хоёр эргийн хөгжил цэцэглэт, мөнхийн энх тайвныш баталгаажуулж харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгд найдаж байна” хэмээжээ.
Нэгдүгээр сарны 18-ны 8-16 цагийн хооронд Хятадын Гоминьдан намын даргын нэмэлт сонгуулийн санал хураалт болж, 18,00 цагт үр дүнг зарласан юм. Санал хураалтын дүнд Жу Лилунь 196 мянга 65 санал буюу 99,61 хувийн давамгайллаар Гоминьдан намын тэргүүнээр сонгогдлоо. Санал хураалтын ирц 56,34 хувь байсан ба намын шинэ дарга энэ сарын 19-нөөс буюу өнөөдрөөс ажилдаа орж буй ажээ.
Гэрэл зураг: хором.мн
Үйл явдлын өрнөл: ХятадТайваньГоминьдан нам














