Хятадын цэнхэр дуулгатангууд "эбола" вирустэй эрэлхэг тэмцжээ
Хятадаас Ливид суугаа энхийг сахиулагчдад НҮБ шагнал хүртээв.
Энэ оны нэгдүгээр сарын 21-нд НҮБ-аас Ливид томилогдсон Хятадын цэргийн баг ёслолын ажиллагаа явууллаа. Энэ ажиллагааны зорилго нь БНХАУ-аас Ливид томилсон хоёр дахь ээлжийн энхийг сахиулагч 140 цэргийг урамшуулах явдал байжээ.
Учир нь Хятадын энхийг сахиулагчид "Эбола" вирусийн халдварын эсрэг тэмцэлд их хувь нэмэр оруулсан агаад үүнийг нь Ливийн энх тайванд оруулсан хувь нэмэр хэмээн өндрөөр үнэлсэн байна.
НҮБ-ын энхийг сахиулах ажил хариуцсан орлогч нарийн бичгийн дарга шагнал гардуулах үеэр хэлэхдээ, "Хятад улсаас Ливид суугаа энхийг сахиулагч цэргийн бүх гишүүдийн хүн хэцүү байдал болон "Эбола" вирусийн халдварын эсрэг тэмцсэн эр зориг, тус дэмжлэгт баярлаж талархсанаа илэрхийлж байна. Үүрэг гүйцэтгэх хугацаандаа бүх гишүүд үүргээ үр ашигтай биелүүлж, олон цуврал үүрэг гүйцэтгэж, вирусийн эсрэг тэмцэх хүнд хэцүү нөхцөлд Ливийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хүчин зүтгэсээр ирлээ" гэжээ.
Гэрэл зураг: news.cn
Үйл явдлын өрнөл: НҮБцэнхэр дуулгаХятадэбола












