Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
22 нэгдүгээр сар 2015 1944

Хятадыг өрсөлдөгчөө гэж үзэж байгаа бол эхлээд судал, суралц!

Зохиогч: М.Билгүүн

АРД сайтын сэтгүүлч М.Билгүүний нэгэн нийтлэлийг толилуулж байна. Уншигч та бүхэн өөрийн бодлоо харамгүй хуваалцана буй за.

Түүхэн баримтуудаас харахад монголчууд бид хэзээд Хятадын хамгийн хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн. Магадгүй тэр их түүхэн сөргөлдөөн, зөрчилдөөний үр дүнд монголчууд бидний цусанд тэднийг дайсан гэж харах үзэл нэвт шингэсэн ч байж болох юм. Эсвэл Оросын тархи угаалтын үр дүн ч гэмээр юм уу. Харин миний хувьд монголчууд бид цээжээ дэлдэн эрт цагийн түүхээ ярихын зэрэгцээ хятадуудыг дайсагнасан нүдээр харж, элдэв үгээр хэлэхийг л мэдэх юм. Бидний өвөг дээдэс 1279 онд эдүгээ Хятад улс гэгдэх болсон хятад угсааны хаант улсуудыг нэгтгэн Юань улс байгуулсан билээ. Ийнхүү 1368 оныг хүртэл байгуулсан Юань улсаа захирч, хан үндэстэнг өмнөө сөгдүүлж байсан нь гарцаагүй үнэн бөгөөд үүнтэй маргах хүн олдохгүй буй заа.

Харин тэдгээр дайчин монголчуудын үндэс угсаа, үр хойч болсон бид агуу түүхийг нь үргэлжлүүлэн гүйцэтгэж чадаж байгаа нь юу л бол. Их эрдэмтэн Бямбын Ринчен гуай нэгэнтээ цагаан хэрэм дээр гараад "Цагаан хэрмийг барьсан ард түмэн агуу яа, түүнийг бариулсан ард түмэн бүр ч агуу яа" хэмээн дуу алдсан байдаг. Тэгвэл тэр агуу ард түмэн түүх болон хоцорч тэдний залгамж болсон бид нэгэнт сулран доройтож эхэлжээ.

Харин Хятадын эдийн засаг асар хурдацтай өсч буй энэ үед “Хятад мөрөөдөл” гэх шинэ нэр томьёо бий болов. “Америк мөрөөдөл”- ийн Хятад хувилбарыг эх орондоо нутагшуулах хүсэл тус улсын иргэдэд ч тэр, удирдлагуудад нь ч тэр байна. Ши Жинпин хятад мөрөөдлийг "Улс орноо тэнхрүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах, хөгжил дэвшил, илүү дээр нийгмийг бий болгох болон цэрэг армиа хүчирхэгжүүлэх" гэж тодорхойлсон юм. Мөн тэрээр улсынхаа залуу үеийнхэнд хандан "Мөрөөд, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилцгаа мөн улс орноо дахин сэргээхэд өөрсдийн хувь нэмрийг оруулцгаа" гэж хэлсэн байна. Тэгвэл энэхүү "Хятад мөрөөдөл" биелэх суурь аль хэдийнэ тавигдаж эхэлсэн ажээ. Хятад улс өнгөрсөн ХХ зууны 1990-ээд оноос дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засагтай орнуудын нэг болсон бөгөөд эдийн засагчид энэхүү өсөлтийг нь "Агуу үсрэлт" хэмээн нэрлэж байсан юм. 1994 онд Дундад улсын бодит дотоодын нийт бүтээгдэхүүн нь 542,5 тэрбум америк доллар байсан бол 2005 онд 2,61 их наяд америк долларт хүрснээр арван нэгхэн жилийн дотор дэлхийн дөрөвдөх том эдийн засагтай улс болсон билээ. Харин өмнө нь Америкийн Нэгдсэн Улс, Япон, Герман зэрэг улсууд л гишгэж байлаа. 2007 онд Германыг, 2010 онд Японыг ардаа орхисноор дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болж чадсан билээ.

Харин манай Монгол Улсын хувьд 2013 оны байдлаар энэхүү жагсаалтын 121 дүгээрт жагсаж байгаа юм. Зөвхөн эдийн засгийн хувьд ч бус цэрэг арми зэрэг бусад бүхий л талаараа биднээс хэд дахин илүү хөгжилтэй Дундад улсын хувьд бид аль хэдийн  өрсөлдөгч нь байхаа больжээ. Цэрэг армийн хүчээр асуудлыг шийдвэрлэдэг байсан XIII зууны үе ард хоцорч, хүчирхэг гүрнүүд соёл болон эдийн засгийн хамтын ажиллагаа, элдэв туслалцаа, хөрөнгө оруулалт зэргээр  жижиг улс орнуудад нөлөөлж үнэт зүйлсийг өөрчлөх гэж оролдох болсон байна. Энэ нь хоёр их гүрний хооронд хавчуулагдсан манай улсын хувьд нэн тэргүүнд болгоомжлох зүйлийн нэг болоод байгаа юм.

Нэг үе өнгөрсөн зууны сүүлч үе 90-ээд оноос эхлэн Монгол Улсад хөгшин залуу гэлтгүй хүн бүр англи хэл сурахыг эрхэмлэх нь түгээмэл байсан бол одоо хятад хэл сурахыг илүүтэйгээр эрмэлзэх болжээ. Магадгүй үүнд Хятад олон улсын харилцааны томоохон тоглогч, хөрөнгө оруулагч болсон нь нөлөөлсөн байх. Гэсэн хэдий ч хэлээр дамжин тухайн орны зан заншил, соёл нь орж ирдэг гэдгийг мартах ёсгүй. Хятад улс зөөлөн хүчний нөлөөгөө тэлэхээр нилээд ажлыг явуулж эхлээд байгаа юм.

Үүний нэг жишээ нь 2008 онд Монголд Күнзийн Институт албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд энэхүү институтын гол үйл ажиллагаа нь хятад хэл заах, хятад хэлний багш бэлтгэх, хятадын соёлын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, хэл соёлын солилцоо явуулахад чиглэдэг ажээ. Дэлхий даяар 480 гаран Күнзийн Институт үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр Институтуудын хүчин чармайлтын үр дүнд хятад хэл суралцагсдын тоо эрс өсч байгаа билээ.

Мөн жил бүр 400 монгол оюутан Хятадын засгийн газрын тэтгэлэгээр өмнөд хөрш рүү явж суралцаж байна. Нэг талаас өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах сайн талтай. Нөгөө талаас нь харвал арван жилээ дөнгөж төгссөн эдгээр залууст маань гадны соёлоос өөрийгөө хамгаалах дархлаа тогтсон байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Монголчууд бидний хамгийн их харилцдаг улс бол яах аргагүй Хятад улс билээ. Гэсэн хэдий ч бидний толгойд Хятад хүн гэхээр шаахай өмссөн, орсгой шүдтэй, өмхий үнэртэй, дэрсэн малгайтайгаар буусаар л мөнхүү тэднийг үзэн ядсаар байна.

Гэтэл Хятад улс өнөөдөр дэлхийд их гүрний зиндаа ярьж, дэлхийн бодлого тодорхойлох чухал тоглогч болчихоод байгаа юм. Үнэхээр тэднийг дайсан мэтээр үзэж байгаа бол дайсны ялахын тулд дайснаа судал гэсэн үг байдгийг санахтун. Мөн дээр нь бидний мөнхийн хөрш. Энэ хоёр айл хэзээ ч бууриа сэлгээд нэгнээсээ зугтан одож чадахгүй билээ.

Гэрэл зураг: assa.mn

Үйл явдлын өрнөл: түүхМонгол УлсХятадөрсөлдөгчтүншүүд

Төстэй нийтлэл материалууд

15 хоёрдугаар сар 2015 2653

Банчин богд хэмээгч Хятадын Коммунист Намын итгэлийг хөсөрдүүлэхгүй гэжээ

Сүнь Чуньлань, Банчин богдтой уулзсан нь буюу Банчин богд, ХКН хамтдаа...

4 хоёрдугаар сар 2015 2667

Монгол Хятадын археологийн хамтарсан баг Хүннүгийн үеийн олдвор оллоо

Монгол Улсын "Заан хошуу" гэдэг газрын орчмоос 2 орон сууц , 6 бунханг илрүүлжээ.

28 нэгдүгээр сар 2015 2040

Барга үхэр гоё байсан!

АРД сайтай шэнэ бэшэгшэ Булад Лхасаранов буряад хэлээрээ бэшэнэ. Барга соо ябаhан тухай.

28 нэгдүгээр сар 2015 3106

Арчын Торбоковын тэмдэглэл буюу Оросын Алтайн Ойрад-монголчуудыг яагаад Ойрод-алтайчууд гэх болов?

Оросын Алтайн БНУ-ын ойрад-монголчуудын түүх

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2761

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2625

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2531

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2640

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2611

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2761

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3887

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3924

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3679

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3683

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3705

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3088

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3154

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3930

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5601

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist