Монгол Хятадын археологийн хамтарсан баг Хүннүгийн үеийн олдвор оллоо
Монгол Улсын "Заан хошуу" гэдэг газрын орчмоос 2 орон сууц , 6 бунханг илрүүлжээ.
Өвөр Монголын түүхийн дурсгалт зүйлс археологийн судалгааны хүрээлэн энэ сарын 3-ны өдөр Монгол Улсад археологийн хайгуул хийж явсан Монгол Хятадын археологийн нэгдсэн баг 2014 оны археологийн явцад Хүннү Сяньбигийн үеийн хүмүүсийн амьдарч байсан сууцнууд болон бунхнуудыг илрүүллээ хэмээн мэдээлэв.
Өвөр Монголын түүхийн дурсгалт зүйлсийн археологийн хүрээлэн болон Монгол Улсын олон улс судлал, нүүдлийн соёлын дээд сургуулийн хамтарсан археологийн баг 2014 онд Монгол Улсын "Заан хошуу" гэдэг газрын орчмоос 2 орон сууц , 6 бунханг илрүүлжээ.
Үүнээс гадна 2014 онд Монгол Хятадын хамтарсан археологийн баг Монгол Улсын талын хэрмийн тууринаас Хүннүгийн үеийн гурван буурь болон түүний эргэн тойрны 400 ам метр талбайг шинжлэн, хотын хэрэм, суваг шуудууг илрүүлжээ.
Зохиогч: cri.cn
Үйл явдлын өрнөл: Хүннү гүрэнМонголХятадолдвор
















