Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
7 нэгдүгээр сар 2015 2175

Хятадын дипломат бодлого өөрчлөгдөж, “луугийн хумсаа” цухуйлгаж байна

Зохиогч: Майдар Сосорбарам

Хятадын гадаад бодлогод ихээхэн том өөрчлөлт гарах бололтой. Энэ талаар Хятадын улс төр судлаачид дуугарч эхэлсэн байна. Урд хөрш гадаад бодлогын өөрчлөлтөө хийгээд эхэлчихжээ. Юуны түрүүнд стратегийн чухал алхамуудаа тодорхойлж ямар улстай яаж харилцах вэ гэсэн асуудлаа хүртэл боловсруулаад эхэлсэн байна.

Хятад 2050 он хүртлэх “түр хугацаанд” гадаад бодлогодоо тогтвортой байдалд хүрэхийг хичээж ажиллах болно хэмээн тус улсын шинжээчид үзэж байгаа гэнэ.

Хятад улс 2050 он хүртэл гадаад бодлогын стратегийн асуудалдаа “түр хугацаа”-ны бодлого гээчийг оруулж ирэхийн зэрэгцээ үндэсний ашиг сонирхолыг илүү хатуу хамгаалж, стратегийн тогтворжуулалтын тусламжаар үндэсний чухал эрх ашгийн тогтвортой байдлыг хангах гэнэ. Энэхүү Хятадын дипломатийн “байнгын өөрчлөлт”-ийн тухай тус улсын Дипломат хүрээлэнгийн захирал Цинь Яцин хэд хоногийн өмнө болсон “2015 оны Олон улсын асуудлаарх дээд хэмжээний чуулган”-д хэлсэн үгэндээ дээрх санааг дэвшүүлжээ.

Цинь Яциний үгээр сүүлийн үед гадаадын англи хэлээр гардаг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд олон улсын харилцаан дахь “Хятадын хүчирхэгжил” гэсэн онолын тухай мэдээлэх нь байнга өсөн нэмэгдэх болсон аж. Олон улсын нийгэмлэг Хятадын дипломат харилцаанд өөрчлөлт гарч байна хэмээн үзэж байгаа юм байна. Үүнд Хятад болон АНУ-ын хооронд дэлхийн тавцанд хэн нь тэргүүлэх вэ гэсэн сөргөлдөөн зайлшгүй гарна хэмээн үзжээ.

Мөн Хятадын дипломатизм урьдын бодлогоо “үргэлжлүүлэх үү” эсвэл “өөрчлөх үү” гэсэн асуудал гарч ирж байгаа юм.

Цинь Яцин Хятадын дипломат бодлого хуучин бодлогоо үргэлжлүүлэхийн зэрэгцээ бас бодлогын өөрчлөлт хийгдэх болно хэмээн үзэж байна.

Мөн тэрээр Хятадын дипломат бодлогод гурван төрлийн үргэлжлэх хугацаа байгаа хэмээсэн байна. “Хамгийн түрүүнд энэ бол стратегийн зорилго юм. 2050 он хүртэл Хятадын дипломатийн байнгын алба болох Хятадын нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн асуудал хэвээрээ хадгалагдах болно. Хоёрт стратегийн чиг шугам юм. Том улс гол хүчин зүйл, бүс нутаг бол гол зүйл, хөгжиж буй улсууд үндсэн, харин олон талт харилцаа чухал байр суурь эзлэнэ. Гуравт энэ нь улс төрийн бодлогын арга хэрэгсэл. Хятадын гадаад бодлогын үндсэн онцлог нь ямар нэгэн эвсэлд үл нэгдэх, харин эдийн засгийн дипломат бодлогын хувьд урьдын адил зорилгодоо хүрэх тэр дундаа дотоод бодлогын асуудалд ч гэсэн” хэмээн Цинь Яцин хэлжээ.

Харин Хятад нь дипломат гадаад бодлогодоо ямархуу өөрчлөлт хийх вэ гэвэл хамгийн түрүүнд “Үндэсний амин чухал эрх ашгаа” тэргүүн зэрэгт тавина. Энэ нь гурван чиглэлтэй. Үүнд улс төрийн системийн аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал болон эдийн засгийн хөгжил орж байгаа юм.

“Хятад өөрийн үндсэн эрх ашгаа хамгаалах илүү хатуу бодлого баримтлах бөгөөд өөрсдийн бодлогын хүчин зүйлийг илүү илэрхий харуулах болно. Хятадын гадаад бодлого өөрчлөгдөхдөө тогтвортой байдлыг шаардаж, өөрийнхөө үндсэн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ өөрийн стратегийн бодлогоо тогтворжуулах болно” хэмээн Цинь Яцин цохон тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл Азийн хэт гүрэн дэлхийд ноёрхолоо тогтооход бэлэн байгаагаа илэрхийлж энэ удаа “Луугийн хумсаа” харуулах гэж байна.

Гэрэл зураг: china.org

Үйл явдлын өрнөл: Хятадгадаад бодлогодипломат асуудал

Төстэй нийтлэл материалууд

15 хоёрдугаар сар 2015 2652

Банчин богд хэмээгч Хятадын Коммунист Намын итгэлийг хөсөрдүүлэхгүй гэжээ

Сүнь Чуньлань, Банчин богдтой уулзсан нь буюу Банчин богд, ХКН хамтдаа...

4 хоёрдугаар сар 2015 2667

Монгол Хятадын археологийн хамтарсан баг Хүннүгийн үеийн олдвор оллоо

Монгол Улсын "Заан хошуу" гэдэг газрын орчмоос 2 орон сууц , 6 бунханг илрүүлжээ.

25 нэгдүгээр сар 2015 1160

Хятадын цэнхэр дуулгатангууд "эбола" вирустэй эрэлхэг тэмцжээ

Хятадаас Ливид суугаа энхийг сахиулагчдад НҮБ шагнал хүртээв

22 нэгдүгээр сар 2015 1943

Хятадыг өрсөлдөгчөө гэж үзэж байгаа бол эхлээд судал, суралц!

Монгол-Хятадын харилцаа зуун жилээр бус хэдэн мянганы ээдрээт түүхтэй...

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2752

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2616

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2522

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2630

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2603

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2752

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3878

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3916

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3671

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3674

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3697

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3082

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3148

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3924

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5595

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist