Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
4 нэгдүгээр сар 2015 1201

Хятад улс 2014 онд цэргийн дипломатын хүрээнд гаргасан амжилтаа нэрлэжээ

Зохиогч: Майдар Сосорбарам

1.Малайзын агаарын тээврийн МН370 онгоцны эрэн хайх ажиллагаанд оролцов

Өнгөрөгч оны гуравдугаар сарын 8-наас тавдугаар сарны нэгэн хүртэл Хятадын арми 2273 хүнийг дайчилж, 9 тэнгисийн хөлөг онгоц, 6 хөлөг онгоцны нисдэг тэрэг, болон 5 байлдааны онгоц оролцуулан сураггүй болсон иргэний агаарын хөлгийг эрэн хайх ажиллагаанд оролцжээ. Иймэрхүү төрлийн тусгай ажиллагаа Хятадын армийн хувьд урьд өмнө байгаагүй туршлага болсныг china.org.cn сайт онцлон тэмдэглэсэн байна.

2. Хятад анх удаагаа Номхон далайн баруун хэсгийн орнуудын зэвсэгт хүчний жил тутмын зөвлөлдөх чуулганд оролцов

2014 оны дөрөвдүгээр сарын 22-23-ны хооронд Номхон далайн баруун эргийн орнуудын Тэнгисийн цэргийн хүчний 14 дэх жил бүрийн уламжлалт зөвлөлдөх чуулганд Хятадын тал оролцсон юм. Түүгээр ч барахгүй энэ удаагийн чуулганыг Хятадын арми өөрийн нутаг дэвсгэр дээрээ Циндао хотод зохион байгуулжээ.

3. Анх удаа Африк тивд Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд хүрэлцэн ирлээ

Өнгөрсөн оны тавдугаар сараас зургадугаар сарын хооронд Хятадын тэнгисийн цэргийн хүчний флотын хөлөг онгоцнууд Африк тивд хүрэлцэн ирж, Тунис, Сенегал, Кот-д’Иваур, Нигер, Камерун, Ангол, Намиб болон Өмнөд Африкийн БНУ-уудад ээлж дараалан зочилжээ. Эдгээр орнууд анх удаа Хятадын тэнгисийн флотын цэргийн хөлөлг онгоцнуудыг харсан нь энэ байлаа хэмээн china.org.cn мэдээлсэн байна.

4. Хамтарсан механикжуулсан хээрийн сургуулийг жинхэнэ байлдааны үйл ажиллагаатай илүү адил нөхцөлд явуулдаг боллоо

Сүүлийн үед Хятадын тал хуурай газар дээрх “Энхийн даалгавар”, тэнгис, далай дахь “Хамтын ажиллагаа” хэмээх цуврал байлдааны хээрийн сургуулийг тогтмолжуулж байна. Мөн ШХАБ-ын орнуудтай хамтран “Энхийн ажиллагаа-2014” хээрийн сургуулийг Монгол Улстай залгаа Өвөр Монголын нутагт хийсэн юм. Эдгээр хээрийн сургуулийг жинхэнэ дайн байлдааны үеийнхтэй ижил нөхцөлд ойртуулан хийдэг болсон хэмээн Хятадын армийнхан үзэж байна.

5. Хятад анх удаа Номхон далайн орнуудын тэнгисийн цэргийн хээрийн сургууль болох RIMPAC буюу Номхон далайн хөвөө ажиллагаанд- (the Rim of the Pacific Exercise) оролцов

RIMPAC буюу Номхон далайн хөвөө ажиллагаа- (the Rim of the Pacific Exercise) тэнгисийн хээрийн сургууль нь дэлхийд хамгийн томдоо орох олон улсын хамтарсан байлдааны цэргийн тэнгисийн сургууль юм. Энэ удаагийн буюу 2014 оны сургуулилтад долдугаар сарын 26-наас наймдугаар сарын нэгэн хүртэл 22 орон оролцжээ. Харин Хятадын тэнгисийн цэргийн хүчин анх удаагаа оролцсон байна.

6. Анх удаа олон улсын цэрэг спортын хоёр ч тэмцээнд оролцов

Хятадын цэргийнхэн өнгөрсөн онд ОХУ-д зохион байгуулагдсан олон улсын цэрэг спортын “Авиадартс-2014”, “Танкийн биатлон-2014” зэрэг тэмцээнүүдэд анх удаагаа оролцжээ.

7. Хятадын арми анх удаа Баруун Африк руу Эбола өвчинтэй тэмцэхэд нь тусламж үзүүлэв

Хятадын арми Баруун Африк руу цэргийн эмнэлэгийн бригадыг анх удаа явуулжээ. Энэ нь Хятад улс их гүрнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж байгаагийн илрэл боллоо хэмээн china.org.cn онцлон тэмдэглэсэн байна.

8. Хятад, АНУ хоёр анх удаа харилцан итгэлцэх механизм боловсрууллаа

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-нд Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд “харилцан итгэлцлэлийн хоёр механизм” хэмээх баримт бичигт гарын үсэг зуржээ. Энэ нь цэргийн чухал үйл ажиллагааны мэдээллийг харилцан солилцох болон агаар, тэнгисийн орон зайд хамт байгаа тохиолдолд аюулгүй байдлаа харилцан хангах дүрмийн механизмууд юм.

9. “Сяншань” чуулганы нэр хүнд өслөө

Бээжинд 11 дүгээр сарын 20-22-ны хооронд Хятадын цэргийн шинжлэх ухааны холбооноос тав дахь удаагийн “Сяншань” чуулганыг зохион байгууллаа. Өмнөх дөрвөн удаагийн чуулганыг бодвол энэ удаагийн чуулган өндөр хэмжээнд болсон хэмээн Хятадын тал үнэлжээ. Өмнө нь энэ чуулганыг албан бус семинар хэмээн үздэг байсан гэнэ.

10. Анх удаагаа энхийг сахиулах батальон илгээв

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд Өмнөд Судан руу Хятадын явган цэргийн батальоныг энхийг сахиулагчаар илгээлээ. Өмнө нь хятадууд саперчдийн, тээврийн, эмнэлгийн болон цагдаагийн бүлгийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулдаг байсан юм. Энэ удаагийн энхийг сахиулах батальон Хятадын армийн түүхэнд анхных нь юм хэмээн china.org.cn сайт бичжээ.

Гэрэл зураг: china.org.cn

Зохиогч: china.org.cn

Үйл явдлын өрнөл: Хятадарми2014цэргийн дипломат

Төстэй нийтлэл материалууд

15 хоёрдугаар сар 2015 2652

Банчин богд хэмээгч Хятадын Коммунист Намын итгэлийг хөсөрдүүлэхгүй гэжээ

Сүнь Чуньлань, Банчин богдтой уулзсан нь буюу Банчин богд, ХКН хамтдаа...

4 хоёрдугаар сар 2015 2666

Монгол Хятадын археологийн хамтарсан баг Хүннүгийн үеийн олдвор оллоо

Монгол Улсын "Заан хошуу" гэдэг газрын орчмоос 2 орон сууц , 6 бунханг илрүүлжээ.

25 нэгдүгээр сар 2015 1160

Хятадын цэнхэр дуулгатангууд "эбола" вирустэй эрэлхэг тэмцжээ

Хятадаас Ливид суугаа энхийг сахиулагчдад НҮБ шагнал хүртээв

22 нэгдүгээр сар 2015 1943

Хятадыг өрсөлдөгчөө гэж үзэж байгаа бол эхлээд судал, суралц!

Монгол-Хятадын харилцаа зуун жилээр бус хэдэн мянганы ээдрээт түүхтэй...

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist