Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
30 арванхоёрдугаар сар 2014 2850

Хятадууд Шинжаанд өөрийн цэргийн хүчээ оруулвал партизаны дайн дэгдэнэ

Зохиогч: Bruce Pannier

Хятадууд Төв Азийн удирдагчдыг магтан хөөргөх нь тэдний сонирхолд нийцдэг буюу Төв Ази судлаач Bruce Pannier-ийн нэгэн нийтлэлийг уншигчдадаа АРД сайт толилуулж байна.

Одоогоор 16,2 тэр бум долларын өртөгтэй "Торгоны зам"-ын төслөөр Хятад дахин Төв Азид өөрсдийн эдийн засгийн нөлөөгөө харуулж байна. Энэ байдал нь ч цаашид дахин хэдэн жил үргэлжлэх төлөвтэй байгаа билээ. Учир нь Орос улсын эдийн засгийн байдал Москваг Төв Азид чөлөөтэй хөрөнгө цацахад саад болж байгаа юм.

Гэхдээ Хятадын Төв Азид үзүүлэх эдийн засгийн нөлөөг улс төр эсвэл цэрэг зэвсгийн давамгай байдал гэж андуурч болохгүй. Төв Азиас илүүтэйгээр Бээжин энэхүү харилцаанаасаа ашиг олж байгаа.

Хятад өөрийн эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэхийн тулд дэлхий даяар эрчим хүчний баялаг, эх үүсвэр хайж байна. Саяхныг хүртэл Хятад газрын тос болон байгалийн хийг гадаадаас зөвхөн Малаккагийн хоолойгоор дамжуулан зөөвөрлөдөг байсан юм. Бээжин ямар нэг хурцадмал байдал үүсч, дайсагнасан хүч энэхүү хоолойг хаахаас  санаа зовж байлаа. Төв Ази бол том хөрш. Тиймээс ч Хятад Төв Азийн газрын тос болон байгалийн хийн салбарын хөгжлийг дэмжин санхүүжүүлж байгаа нь хачирхалтай зүйл биш бөгөөд газрын тос болон хийн хоолойг барьж байгаа нь Хятадад эрчим хүч үйлдвэрлэх түлш авчрах билээ.

Төв Азийн улсуудтай хийсэн тохиролцоонууд нь Хятадын хөрш болох Бирмтэй хийсэн тохиролцоотой төстэй. Тэнд Хятадын компаниуд газрын тос болон хийн салбарыг хөгжүүлж байгаа юм. Ирэх саруудад Хятадын аль хэдийн ашиглалтанд орсон хийн хоолойнуудын хажуугаар нефть дамжуулах хоолойнууд нь ашиглалтанд орох аж.

Хятад Бирмийн цэргийн засгийн газартай тохиролцоо хийсэн хэдий ч Бирм улсын зшээс ирээдүйд ямар хандлага гаргах нь тодорхой бус байна. Зөвхөн Бирм л Бээжингийн санааг зовоож буй хөрш нь биш юм. Хятадын тааварлаж боломгүй хөршүүдэд Хойд Солонгос, Лаос, Афганистан болон Пакистан орох юм. Бусад хөршүүд болох Вьетнам, Орос мөн Энэтхэг улсууд нь бүгд 1960 оноос хойш Хятадтай цэргийн зөрчилдөөнтэй байсан билээ. Непал болон Бутаныг Төвдтэй буддын шашны холбоотой гэж сэжиглэж байгаа аж.

Энэ нь зөвхөн Монгол болон Төв Азийн (Казакстан, Киргизстан болон Тажикстан гэх мэт) хөршүүдээ нөхөрсөг гэж тооцоход хүргэж байгаа юм. Энэ нөхөрсөг байдал нь Хятадын хөрөнгө оруулалт дээр тогтож байна.

Хятад хэзээч Төв Азийн дотоод бодлогод хөндлөнгөөс оролцож, хэзээ ч дотоодын бүс нутгийн зөрчилдөөнүүдэд  дуугарч байгаагүй. Тэд зөвхөн Төв Азийн удирдагчдыг магтаж байв. Энэ ч одоогоор Хятадын сонирхолд нийцэж байгаа аж.

Зарим хүмүүс ююулгүй байдлаа хангах үүднээс Хятад нь ирээдүйд өөрийн нөлөө, хүч чадлаа үзүүлэхийг хичээх болно гэж итгэдэг.

Энэ санаа нь Хятадын баруун хэсэгт байх автономит муж болох Шинжаан Уйгарт амьдардаг мусилман шашинтай уйгаруудын асуудал дээр үндэслэгдсэн юм.

Хятадын ноёрхолыг эсэргүүцсэн уйгаруудын хөдөлгөөн 1000 гаран жилийн өмнө ч байсан бөгөөд энэ мөчийг Хятад өөрийн хяналтандаа Шинжааныг авах тоолонд гарч байлаа. Уйгарын хөдөлгөөний мөн чанар нь үндсэрхэг хөдөлгөөн юмэ. Уйгарууд өөрсдийн төрсөн нутаг болон соёлоо хамгаалж үлдэхийн тулд тэмцэж байгаагаас бус шашны үүднээс огт биш юм.

Энэ жил уйгарчууд хэд хэдэн халдлага Шинжаанд үйлдэхдээ ихэвчлэн Хан угсааны хятадуудын эсрэг халдсан байдаг. Иймэрхүү халдлага болон тайван бус байдал нь Шинжаанд хэдэн арван жил үргэлжилж байгаа хэдий ч 2014 оных шиг олон удаа болж байсангүй. Пакистан болон Афганистаны цэргийн бүлэглүүдийн дунд уйгарууд байгааг мэдээлж байсан. Энэ нь уйгарууд Шинжаанд ариун дайн буюу жихад хийхэд бэлдэж байна гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм. Гэхдээ энэ жил болсон халдлагуудын ихэнхийг хутга, сүх барьсан хүмүүс үйлдсэн аж.

Гэсэн хэдий ч зарим уйгарууд жихад бүлэглэлүүдээс тусламж хүсэж байгаа нь гайхаад байхаар зүйл биш. Тэднээс өөр Хятадад байгаа мусилманчуудад хэн туслах билээ?

Зарим нь Бээжинг Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан болон Оросыг өөртөө багтаасан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг Шинжаанд цэргийн хүч илгээх хэрэгсэл болгон ашиглана гэж таамаглаж байгаа юм.

Хэрэв Хятад ингэхийг хүсвэл тэд АНУ болон түүний холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгосоос ирэх аюулаас сэргийлэн дорно руу цэргийн хүчнийхээ байрлалыг дахин чиглүүлэхэд тустай болох юм.

Юун түрүүнд Төв Азийн хөрсөнд анх удаа Хятадын цэрэг хөл тавилаа гэхэд уйгарчуудтай хийж буй зөрчил нь Исламын ертөнцтэй хийх тулаан болон хувирах билээ. Ингэснээр Хятадад ээдрээтэй удаан хугацааны партизаны дайн гарах болно. Түүхэн үүднээс Ардын чөлөөлөх арми нь Хятадын хилээс гадуур тийм ч сайн тулалдаж байгаагүй юм. Тухайлбал Солонгос болон Вьетнамын дайнд томоохон хохирол амсаж байв. Бүр ЗХУ-тай хийсэн багахан тулаанд Хятадын хохирол ЗХУ-ын цэргүүдийнхээс хэд дахин илүү байлаа.

Ардын чөлөөлөх арми нь партизаны дайнд тулалдах ямар ч туршлага байхгүй бөгөөд томоохон хэмжээний ил задгай тулаанд зориулагдсан билээ. Мөн Хятад Исламийн террористуудын бай болж болох дэлхий даяар байгаа төслүүд болон хөрөнгө оруулалтуудаа бодож үзэх хэрэгтэй болно.

Төв Азийн хэрэг явдлыг Хятад чимээгүйхэн хянах гэж оролдож болох ч тэд Төв Азийн бодлого болон тулгамдсан асуудлуудад нээлтэйгээр оролцсоноор тэндээс тэд ямар ч ашиг олохгүй харин ч алдах нь их байх билээ.

Англи хэлнээс орчуулсан М.Билгүүн

Гэрэл зураг: bataar.mn, rferl.org

Зохиогч: rferl.org

Үйл явдлын өрнөл: ХятадШинжаан Уйгарпартизаны дайнжихад

Төстэй нийтлэл материалууд

15 хоёрдугаар сар 2015 2557

Банчин богд хэмээгч Хятадын Коммунист Намын итгэлийг хөсөрдүүлэхгүй гэжээ

Сүнь Чуньлань, Банчин богдтой уулзсан нь буюу Банчин богд, ХКН хамтдаа...

4 хоёрдугаар сар 2015 2575

Монгол Хятадын археологийн хамтарсан баг Хүннүгийн үеийн олдвор оллоо

Монгол Улсын "Заан хошуу" гэдэг газрын орчмоос 2 орон сууц , 6 бунханг илрүүлжээ.

25 нэгдүгээр сар 2015 1073

Хятадын цэнхэр дуулгатангууд "эбола" вирустэй эрэлхэг тэмцжээ

Хятадаас Ливид суугаа энхийг сахиулагчдад НҮБ шагнал хүртээв

22 нэгдүгээр сар 2015 1758

Хятадыг өрсөлдөгчөө гэж үзэж байгаа бол эхлээд судал, суралц!

Монгол-Хятадын харилцаа зуун жилээр бус хэдэн мянганы ээдрээт түүхтэй...

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 2025 2284

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

24 арванхоёрдугаар сар 2025 947

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

24 арванхоёрдугаар сар 2025 886

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 838

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

24 арванхоёрдугаар сар 2025 855

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 859

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 1013

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

Онцлох

22 арванхоёрдугаар сар 2025 997

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

19 арванхоёрдугаар сар 2025 1025

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд гарын үсэг зурлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод боллоо.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

19 арванхоёрдугаар сар 2025 1010

Цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна

Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

17 арванхоёрдугаар сар 2025 841

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

17 арванхоёрдугаар сар 2025 515

Чөлөөт бүс Монголын бараа бүтээгдэхүүний экспортын гарц болох ёстой

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллажээ.

16 арванхоёрдугаар сар 2025 547

“Эр Зоригийн шашдир хэмээх Цагаадайн улсын түүх оршвой” ном уншигчдад хүрлээ

Тус бүтээлийг Ренчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” санд хэвлэжээ.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 2183

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1400

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1823

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 3861

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist