Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
16 арванхоёрдугаар сар 2014 1313

Даши Намдаков: Би чинь хоёр ачтай, өвөө болсон хүн шүү дээ

Зохиогч: Д.Пүрэвсүрэн

OХУ-ын Буриадын алдарт уран барималч, зураач Даши Намдаковын уран бүтээлийн "Буриадын онгод" нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн Бээжин хотын дэлхийн урлагийн үзэсгэлэнгийн танхимд өнгөрсөн 11 дүгээр сард тавигдсан юм.

        Даши Намдаков нь 1967 онд ОХУ-ын Чита мужийн Укурик тосгонд төрсөн.1992 онд Красноярскийн Урлагийн дээд сургуулийг төгссөн. 2000 онд анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотноо гаргаж байжээ. Түүний үзэсгэлэн Москвагийн Третьяковын галерейгээс эхлээд Нью-Йорк, Лондон, Токио, Прага, Бээжин, Алматы зэрэг дэлхийн томоохон хотуудад 20 шахам үүзэсгэлэн гаргажээ. Түүний бүтээлүүд ОХУ, Герман, Франц, Бельги, Швейцарь, Финлянд, АНУ зэрэг оронд тухайлбал В.Путин, Ю.Лужков, Г.Шрёдер зэрэг олон алдартан, баячуудын хувийн цуглуулганд бий. Д.Намдаков Оросын урлагийн салбарын нэр хүндтэй бүхий л шагналыг хүртсэний дотор С.Бодровын "Монгол" кинонд зураачаар ажилласан нь түүнд Оросын кино урлагийн академийн дээд шагнал "шилдэг зураачийн" шагнал, Америкийн кино академийн гадаадын шилдэг кино номинацид тус тус шалгарч байжээ. Мөн 2011 онд "Бяцхан Будда" бүтээлээрээ Буриадын Төрийн шагнал хүртэж байжээ. Түүний энэ бүтээл нь Улаан-Үүдийн "Хамбын хүрээ" хийдийн өмнө байрладаг. Англичуудын захиалгаар бүтээсэн "Чингис хааны хөшөө" -г 2012 онд Лондон хотноо нээсэн нь ихээхэн сүр дуулиантай үйл явдал болж байлаа. 2013 онд Монгол Буриадын урлагийн салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж Монгол улс "Алтан гадас" одонгоор шагнажээ.

       -Сайн байна уу? Бид Олон Улсын Радиогийн монгол хэлний нэвтрүүлгээс явж байна. Манай сонсогчдод зориулаад монгол хэл дээр мэндчилгээ дэвшүүлнэ үү?

        -Сайн байна уу, Хүндэт нөхөд өө, Би наашаа та бүхэнд олон жилийн ажлаа харуулахаар ирлээ. Зүрх минь их баярлаж байна. \Буриад ялгаараа\

        -Монгол хэлээр мэндчилгээ дэвшүүлсэнд таньд их баярлалаа. Өнөөдрийн таны гаргаж байгаа үзэсгэлэнгийн онцлог юу бэ? Та Бээжин хотноо 2 дохь удаагаа үзэсгэлэн гаргаж байна?

        - Би өөрийн ажлыг, бүтээж туурвисан бүхнээ та бүхэнд тайлагнахаар ирсэн. Бас өөрийн ард түмний соёл, зан заншил, уламжлал, тэдний ахуй амьдрал, тэд өнөөдөр юу бодож, юугаар "амьсгалж" байгааг харуулахаар ирлээ .Энэ бүхэн миний бүтээлд тусгагдсан байгаа. Энэ бол Хятад оронд гаргаж байгаа миний 2 дох үзэсгэлэн. Үүний өмнө 7 жилийн өмнө би анхны үзэсгэлэнгээ энд гаргаж байсан. 2 дох үзэсгэлэн мэдээж эхнийхээсээ ялгаатай. Анхны үзэсгэлэн бол танилцах үзэсгэлэн байсан бол одоо 2 дох маань илүү хариуцлагатай яагаад гэвэл чиний өмнөх бүтээлийг хүмүүс мэдэх болохоор түүнээс илүүг шаарддаг. Нөгөө талаар энд манай нутаг нэгтнүүд, бас монгол үндэстэн бас олон байдаг. Тэдэндээ бас шинэ бүтээлээ танилцуулж монгол соёлоороо бахархах гээд. Бас мэдээж 7 жилийн хугацаанд би өөрөө өөрчлөгдсөн болохоор бүтээлүүд нь маань ч өмнөхөөсөө өөр болсон.Хятадад гаргасан эхний үзэсгэлэн их сайхан сэтгэгдэл үлдээсэн. Олон ч газраар явсан. Энэ удаа ч гэсэн тийм бодолтой байгаа.

        -Энэ удаа Хятадын ямар ямар газруудад үзэсгэлэнгээ гаргах вэ?

        -Хэнань, Ордост гаргана. Бас Хөх хотод гаргахаар төлөвлөж байгаа. Ер нь энэ удаагийн үзэсгэлэн он дуустал үргэлжилнэ. Төлөвлөсөн юм олон байгаа.

        - Таны уран бүтээлийн сэдэв маш өргөн агуулгатай юм. Сэдвийн санаа хэрхэн төрдөг вэ?

        - Мэдээж миний уран бүтээлийн гол эх ундарга бол миний төрсөн жижигхэн тосгон. Бас тэгээд миний өсч хүмүүжсэн Оросын соёл иргэншил, дээр нь би бас Лондон, Италид ажилладаг. Дэлхийгээр нэг аялж амьдарч байна. Энэ бүхэн маань уран бүтээлд минь тусгалаа олдог.

       -Таны уран бүтээлийн санаа хийгээд дүрслэл чинь их л онцгой, үлгэр домгийн аль эсвэл сансар огторгуйн дүрслэл гэмээр их сонин юм. Би таныг багадаа их хүнд, бас удаан өвдсөн гэж дуулсан юм байна. Эдгэрсэн шалтгаан нь бас ид шидийн гэмээр. Энэ нь таны уран бүтээлд нөлөөлсөн үү?

        - Тиймээ, би хүүхэд байхдаа маш хүнд өвдсөн. Намайг бөө эмчилсэн. Надад нэг хүн хэлж байсан юм. Энэ бол чиний бүтээл биш гэж. Чи бол зүгээр дамжуулагч. Олон зуун жилийн турш өвөг дээдэс маань маш их мэдээлэл цуглуулсан. Тэр нь чамаар дамжиж илэрхийлэгдэж байгаа юм гэж. Энэ бол генетикийн мэдээлэл гэх юм уу даа. Би бол антен, мэдээлэл дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг юм уу даа. Энэ бол үнэн хэрэг дээрээ өвөг дээдсээс минь уламжлагдсан маш эртний улбаа юм. Бид чинь зөвхөн өнөөдөр л бий болчоогүй шүү дээ. Хүн ер нь гарал үүсэл, үндэснээсээ тасарч, салах ёсгүй.Түүгээрээ тэжээгддэг явдаг юм.

        - Таны Лондон хотод босгосон хүрлээр цутгасан "Чингис хааны хөшөө" монголчуудын хувьд үнэхээр бахархал байлаа?

        - Би энэ баримлыг урлахдаа түүхэн хүн , хувь хүн гэдэг талаас нь бүтээгээгүй. Тэнгэрээс бууж ирж буй бурхан мэтээр дүрсэлсэн. Түүнийг морийг харах юм бол үлгэр домгийн юм шиг дүрслэгдсэн. Тэр тэнгэрээс бууж ирж байгаа байдлаар дүрсэлсэн. Баатар эр нь жирийн хүн биш бурхан гэж бодож урласан. Бид түүнд бурхан шиг л ханддаг шүү дээ. 800 жилийн тэртээх түүхийг тэнгэрээс буулгаж ирж байгаа юм шиг л санагдсан. Энэ бол бидний өвөг дээдэс, бидний түүх.

        - Сая энд үзэсгэлэнгийн танхимд "Бяцхан будда" гээд Улаан-Үүдийн Иволгын "Хамбын хүрээ" хийдийн өмнө босгосон хөшөөг харлаа. Буриадад буддын шашны хийд хир олон бэ?

        - Би "Бяцхан будда"–г өөрийн төрөлх нутгийн хийдэд бэлэглэсэн. Бид буддын шашинтнуудын дунд төрж өссөн. Уг хөшөөг бяцхан хүү арслангийн нуруун дээр тухтай унтаж байгаагаар дүрсэлсэн байгаа. Арслан гэдэг нь бидний хамгаалагч юм. Тэр маш том, хүчтэй. Хүүг тайван унтуулахын тулд бүхий л хариуцлагыг өөр дээрээ авсан байна. Тэр бас хариугүй өнхөрч унах гэж байгаа бөмбөрцийг хөлөөрөө тогтоосон харагддаг. Энэ бол дэлхий юм. Бидний амар тайван амьдралыг хэрхэн хамгаалж байдгийг үзүүлсэн хэрэг. Үнэн хэрэгтээ энэ бол бидний өвөг дээдсийн итгэл үнэмшил, бидний түүх соёлын нэг хэсэг юм.

        - Та буддын шашинтан уу? Бурханд итгэдэг үү?

        -Би буддын шашинтан, бурханд итгэдэг. Би Монголтой олон талаар холбоотой. Намайг "Алтан гадас" одонгоор шагнасан. С.Бодровын "Монгол" гээд Чингис хааны тухай киноны зураачаар ажиллаж байсан. Энэ киноны зураачаар ажиллаад киноны шилдэг зураачийн шагнал авч байлаа.

        -Таны "Их аварга" баримал сумо бөхийн дүр төрхтэй дүрслэгдсэн байдаг. Энд сумо бөхийг онцолсон уу ?

        - Энэ бол зөвхөн сумогийн аваргыг дүрсэлсэн юм биш бөх хүний ерөнхий шинж чанар бас будда гээд олон зүйлийн нийлмэл цогц дүрслэл юм. Бөх бол монгол үндэстний бахархал шүү дээ.

        - Таны уран бүтээлд эмэгтэй хүний дүрслэл олон байдаг. Та эмэгтэй хүнийг дүрслэхдээ бас их өвөрмөц дүрслэх юм. Эх дүр нь таны эхнэр гэдэг?

        - Эмэгтэй хүний дүрслэл олон бий. Зөвхөн эхнэрийнх гэж болохгүй л дээ. Тэд чинь өөр өөр байгаа биз дээ. /инээв/ Эхнэр ч байна ээж, бас охид байна.

        - Өөрөө зав чөлөө багатай байдаг байх. Гэр бүлдээ хир анхаарал тавьдаг бэ? Өөрийг тань ач хүүтэй гэдгийг мэдэх юм байна?

 

        - Өө, би чинь бүр 2 ачтай шүү дээ. Мэдээж зав чөлөө гарвал гэр бүлдээ анхаарал тавина. Бас аялж, ууланд явах дуртай. Бас сүүлийн үед өвгөд дээдэс шигээ ан хийх дуртай болоод байгаа. Гэхдээ ямар ан гэдгээ нууц хэвээр үлдээе.

        -Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

        -Баярлалаа, Та бүхэнд ч гэсэн.

        ОХУ-ын Буриадын алдарт зураач, уран барималч Даши Намдаковын "Буриадын онгод" үзэсгэлэн нь Хятад-Оросын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан гаргасан түүний анхны "Нүүдэлчин" үзэсгэлэнгийн үргэлжлэл юм. Уг үзэсгэлэнд бурханы шашин, буриад зоны баатарлаг туульс, үлгэр домог, бөө мөргөлөөс сэдэвлэсэн 68 бүтээл тавигджээ. Тэрээр зэс, чулуун баримал, зураасан зураг,үнэт чулуу, гоёл чимэглэлийн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг ажээ.

Гэрэл зураг: cri.cn

Зохиогч: cri.cn

Үйл явдлын өрнөл: БуриадДаши НамдаковүзэсгэлэнБээжин хот

Төстэй нийтлэл материалууд

25 есдүгээр сар 2015 1378

Буриадаас Монголд байгаа ах дүүсээ хайж байна!!!

Тэрбээр өөрийнхөө гэр бүлийн эртний нэгэн түүхийг ярьж өгсөн байна.

12 хоёрдугаар сар 2015 2747

Буриадад дөнгөж төрсөн хүүхдээ амьсгалыг нь боогдуулан хөнөөсөн эх ямар үндэстэн бэ?

Буриадад нэгэн эх дөнгөж төрсөн хүүхдийнхээ амьсгалыг боон хөнөөжээ

15 нэгдүгээр сар 2015 1421

Улаан-Үд хотын захиргаа Монголын жуулчлалын компаниудыг урьж байна

Монгол компаниудыг Улаан-Үд урьж байгаа юм байна.

7 нэгдүгээр сар 2015 1897

2014 онд гоо бүсгүйн тэмцээнүүдэд Буриадыг төлөөлсөн буриад-монгол гоо бүсгүйчүүд

Гоо бүсгүйн тэмцээнд Буриад орноо төлөөлсөн буриад-монгол бүсгүйчүүд

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 3119

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 3002

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2898

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 3005

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2950

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 3119

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 4251

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 4284

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 4040

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 4025

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 4058

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3336

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3379

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 4154

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1929

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2336

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5810

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist