Буриадад дөнгөж төрсөн хүүхдээ амьсгалыг нь боогдуулан хөнөөсөн эх ямар үндэстэн бэ?
Буриадын нэгэн оршин суугч эмэгтэй дөнгөж төрсөн, эрүүл саруул үрээ өөрийн гараар үгүй хийжээ. Тэр хүүхэд түүний дөрөв дэх хүүхэд байсан аж.
Тэгээд тэрээр санасандаа хүрч амьсгал хураасан нялх үрээ гялгар уутанд хийн, хаясан байна.
Заиграевын шүүх түүнийг дөнгөж төрсөн хүүхдээ алсан хэрэгт буруутгаж байна. Энэ эмэгтэйг Русина хэмээн Буриадын сайтууд нэрлэж байгаа юм. Юутай ч Русина гэдэг түүний овог бололтой. Энэ овгоос харахад орос үндэстэн байж болох ажээ. Ер нь Буриадад иймэрхүү хэрэг хийсэн орос үндэстэний нэр усыг хэвлэлүүд нууцалдаг уламжлал тогтоод удаж байгаа.
Русина энэхүү дөрөвдэх хүүхдээ хүсээгүй жирэмслэлт байсан хэмээн мэдүүлсэн байна. Учир нь түүнд олон хүүхэд өсгөхөд хүнд байсан бөгөөд энэ нь Буриадын хөдөө тосгоны ядууралтай холбоотой юм.
Тэрээр цэнгэлдэх хүрээлэнгийн дотор нуугдан, эмнэлэгийн тусламж авалгүйгээр өөрөө төрж, дараа нь хүүхдээ хөнөөсөн аж. Энэ хэрэг 2014 оны тавдугаар сарын 15-нд болсон юм.
Харин одоо л түүнд шүүхээс 2 жил хорих ял оноож, энэ ялаа түүнийг олон хүүхэд өсгөж байгааг нь бодолцон 1 жилийн тэнсэн харгалзах ялаар сольжээ.
Тэрээр гараараа хүүхдийхээ амыг битүүлж амь насыг нь хөнөөсөн болохыг шүүх эмнэлэгийн шинжилгээгээр тогтоожээ.












