Улаан-Үд хотын захиргаа Монголын жуулчлалын компаниудыг урьж байна
Буриадын нийслэлд нэгдүгээр сарын 25-наас хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Монголын жуулчдыг татах зорилгоор Улаан-Үд хотын ах дүү хот болох Улаанбаатар хотын болон бусад аялал жуулчлалын компаниудыг үзүүлэн таниулах ажиллагаандаа урьж байгаа юм байна.
Энэхүү үзүүлэн таниулах аялалын зорилго нь мэдээж хотынхоо аялал жуулчлалын үзмэрүүд болон Байгаль нуур дахь өвлийн аялалыг сурталчилах энэ аялалын зохион байгуулагч нь Улаан-Үд хотын захиргаа болон үйлдвэр, хэрэглэгчийн зах зээлийн Хороо ажээ.
Тодорхой буй статистик мэдээгээр 2013 онд Буриадад 26,5 мянган гадаад иргэн жуулчилсны 10 мянга нь монголчууд, 5 мянга нь хятадууд, 1,7 мянган германчууд, нэг мянга нь америкчууд, 800 франц, 400 япончууд байжээ.
ARD
Лавлагаа: Тодорхой мэдээллийг Улаан-Үд хотын захиргааны аялал жуулчлалын хөгжлийн хэлтсийн дарга Мария Борисовна Бадмацыреноватай холбогдох буюу uutravel@ulan-ude-eg.ru хаягаар эсвэл (3012) 44-27-50 утсаар холбогдон авч болох ажээ.
Гэрэл зураг: fanatbaikala.ru
Үйл явдлын өрнөл: аялал жуулчлалБуриадУлаан-Үд хот












