Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
13 арванхоёрдугаар сар 2014 1712

Даши Сампилон- Буриадын сүүлчийн Ерөнхийлөгч

Зохиогч: Евгений Хамаганов, орчуулсан Сособарамын Майдар

Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ринчен гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ринчен маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг...

Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ...

АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: "-АРД-ын нэгэн уншигч Даши Сампилоны тухай ямар нэгэн юм зүйл нийтлээч гэж хүссэн юм. Яг үнэнээ хэлэхэд миний хувьд Сампилон гэдэг хүн Богданов, Жамсран болон Ринчино нараас тусдаа хүн шиг санагддаг байлаа. Дөтгөөр бас хамгийн сүүлийн Буриадын Үндэсний Хорооны дарга, өөрөөр хэлвэл Буриад улсын ерөнхийлөгч энэ хүн мартагдалын манангийн цаана үлдэж хоцорсон байна. Тэрээр атаман Семеновтой хамтран ажилласныхаа төлөө өс хонзон санагч, алуурчин, мөнхүү Байгалийн чинадын дарангуйлагч Михаил Богдановын араа шүдэнд зуугдсан. Намайг 2008 онд Буриад улсыг үндэслэгчдийн тухай цуврал нийтлэл бичих үед, энэ нь сэтгүүлч Цыдендамба Бадмацыреновт Даши Сампилоны тухай хувийн эрэн сурвалжлах судалгаагаа хийх бодол төрүүлсэн юм. Ингээд АРД-ын зүгээс Цыдендамбад талархахын ялдамд түүний 2012 онд нийтлүүлсэн материалыг бас танилцуулж байна. Мөн "Забайкал" сайт миний нийтлэлүүдийг хадгалж байсан нь бас сайн хэрэг шүү."

Даши Сампилон нь Агийн талын Аршантуев суманд 1891 онд малчин ард Сампил Санжаевын гэрт мэндэлжээ. Тэрээр тэдний хоёр дахь хүүхэд нь байсан байна. Мөн тэрээр Шойдок, Сандан хэмээх хоёр дүү дагуулсан аж. Харин Сампил гуайн том хүү нь хамаатнаасаа өргөж авсан Жамбал хэмээх хүү байжээ.

Эрт цагт мянган жилийн турш манай өвөг дээдэс өөрийн үр хүүхэд төрөхгүй байх тохиолдолд ойрын хамаатнуудаасаа хөвгүүн юм уу эсвэл охин өргөж авдаг байсан юм. Үүний ачаар хүүхэдгүй хосуудад эцэг, эхийн мэдрэмж төрж, өргүүлсэн хүүхэд маань араасаа дүү дагуулдаг байсан нь гайхалтай. Энэ бас л нууцыг нь тайлахыг хүлээсэн байгалийн нэгэн далд үзэгдэл байх шүү.

Гэрийн эзэн Сампил Санжаев өөрийнхөө насанд ийнхүү хөвгүүдээр хүрээлүүлснээрээ баяр хөөр, аз жаргалаар бялхаж болох байсан байх. Гэвч ирж буй ХХ зуун талын малчдад цуст хүчирхийлэл болон ойлгомжгүй түгшүүр чирч ирлээ. Харин жирийн малчин Сампил ийм эрин үед хөвгүүдэд нь амьдралдаа хөл алдахгүй, байр сууриа олохын тулд мэдлэг, боловсрол хэрэгтэй гэдгийг ойлгосон юм.

Ингээд аав нь 13 настай Дашийг эргэлзэх зүйлгүйгээр Агийн сүмийн сургуульд оруулсан агаад харин хүү нь онц дүнтэй төгссөн байна.

Үүний дараа, 1908 онд залуу хүү Москвагийн газар эдэлбэрийн сургуулийн сонсогч болжээ. Харин Даши хугацаанаасаа өмнө бүтэн курсын шалгалтыг яаралтай өгөн тус сургуулийг төгсгөсөн байна. Дараа нь 1913 онд Тимирязовын ХАА-н академид элсэн орсон юм.

Тэр үед бусад залуу хүмүүсийн адил хувьсгалт хөдөлгөөнийг сонирхож, хувьсгалын үзэл санаагаар амьсгалж байлаа.

1917 онд 26 настай Д.Сампилон Дорнод Сибирийн тойргийн Буриад-монголчуудын их хурлаас түүнийг Бүх Оросын тариачдын их хурлын гишүүнээр сонгосон тухай цахилгаан мэдээ хүлээн авчээ.

Энэ хүний эрч хүч оргилон буцалж байсныг дараах баримтуудаас харж болох юм. 1918 оны нэгдүгээр сард тэрээр Буриад-Монголын үндэсний хорооны (БМҮХ- буриадын ард түмний үндэсний хөдөлгөөнийг удирдах байгууллага) Эрхүүгийн хэлтсийн даргаар сонгогдсон байлаа. Үүнээс өмнөхөн Петроградад 1917 онд байхдаа тэрээр Буриад-Халимагийн Хорооны гишүүн байсан юм.

Гэхдээ Даши Сампилоны тухай баримтууд ховор хэвээрээ байсаар л байна. Боловсролтой, өргөн мэдлэгтэй тэрээр Октябрийн хувьсгалын дараа ч, иргэний дайны үеэр ч, Зөвлөлт засгийн байгуулах үед ч улс төрөөр шургуу оролдож, Буриад-Монголын автономийг бий болгох, буриадын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн хийгээд Монголын ард түмний нэгдэл, ойртон нягтралын төлөөх үзэлээр амьсгалж байв.

1999 онд Буриадын шинжлэх ухааны төвөөс гаргасан "Буриадын тэргүүлэх зүтгэлтнүүд" (Гуравдахь хэвлэл) цувралд "Даши Сампилон" (1891-1937) гэсэн намтар эссэ буй. Үүний зохиогч нь И.Н.Шагдурова юм. Энэ товчхон нийтлэлдээ зохиогч нууцлалын зэргээс гаргаж, олон нийтэд ил болгосон намтраас нь иш татсан байдаг.

Д.Сампилон өөрөө ийнхүү бичиж байжээ. "Би яагаад Эрхүүгийн буриад сэхээтнүүдийн зүүн бүлгэмийнхэнтэй яваагүй вэ, бас яагаад Петроградад 1917 онд намайг сонгож байсан тэр замаас ухарсан бэ?

Үүнд маш олон зүйлс нөлөөлсөн. Тухайлбал би зөвхөн буриадын бус илүү өргөн хүрээний үндсэрхэг үзэлтэн байсан. Тухайн үед үндэсний хувьсгалт хөдөлгөөнийг Орос оронд ч тэр, хилийн чинадад ч хувьсгалын хоёрдагч хөдөлгөх хүч гэж харж байв. Үндэсний болон хагас колони орнуудын соёл-эдийн засаг, улстөрийн хөгжилгүйгээр, Европын улстөр-эдийн засгийн ард түмний хувьсалгүйгээр социализмд хүрэх зам удаан байх болно гэж надад санагдаж байлаа...". Эдгээр үгс түүний ертөнцийг үзэх үзлийг илэрхийлж байгаа юм. Тэр бол Буриадын үндэсний хөдөлгөөний үзэл санааны номлогч байжээ.

Цааш нь зохиогч Сампилон болон түүний БМҮХ-н дахь нэг талынхан үндэсний хөдөлгөөний гол зорилго- Буриад-Монголийн үндэсний автономит эрхийг авах зорилгодоо хүрсэн хэмээн бичсэн байна. Сампилон нь 1923 онд Буриад-Монголын Бүгд Найрамдах Улс байгуулагдах буюу буриад үндэсний автономит эрхийг авах үндэсний хөдөлгөөнд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан юм.

Гэвч түүнд БМАБНУ-д ажиллах хувь тохиосонгүй. Москвад Гадаад хэргийн Ардын комиссиарын газарт ажиллаж, Монголын Элчингийн зөвлөх нарийн бичгийн даргын алба хашиж байлаа. Харин 1925 онд БНМАУ-ын Ардын ААЯ-ны урилгаар тус яаманд зөвлөхөөр ажиллахаар очжээ. Тэрээр Монголыг төлөөлөн Европт ажиллаж, амьдарч байлаа. Тэрээр Берлин, Мюнхен, Парис, Лондон, Брюссел, Прага, Венад байсан юм...

Даши Сампилоны гэр бүл

Харин 1929 он Даши Сампилон болон түүний гэр бүл, гэргий Радна Оширова, хоёр охин болох зургаан настай Нямаа, хоёр ойтой Индра нарын хувьд эмгэнэлтэй бөгөөд аймшигтай жил болов. Түүнийг Монголд баривчлаад Москвад хүргүүлжээ. Д.Сампилоныг Зөвлөлт засгийн эсрэг ажилласан хэмээн буруутгаж хорих лагерьт 10 жил хорих ял оноосон юм. Тэрээр Соловцад ялаа эдэлж байлаа. Удалгүй түүний олон талын гүн гүнзгий мэдлэг, туршлага хэрэг боллоо. Тэрээр хяналтан дор Цагаан тэнгист буюу Ленинградад амьдарч, хөдөлмөрлөж эхэллээ.

Мөн нэгэн баримт байдаг. Юу гэвэл хамтран зүтгэгч, өөрийн шавь Бямбын Ринченгээс өөрийнхөө гэргийд туслахыг хүсч, Няма, Индра хэмээх хоёр охиноо хөл дээр нь бостол харж хандахыг гуйсан байдаг. Мөн таарч тохирвол манай гэргийтэй гэрлээрэй гэсэн аж. Тэрээр хайрт дотнын хүмүүсээсээ үүрд хагацан одож буйгаа мэдэж, мэдэрч байжээ.

Түүний залуухан найз, хамтран зүтгэгч, шавь нь болох Бямбын Ринчен түүний сүүлчийн хүсэлтийг ёс төртэйгөөр биелүүлсэн юм. Охидыг өсгөн хүмүүжүүлж, боловсрол олгожээ. Тэднийг өргөн авч өөрийнхөө овгийг өгсөн юм. Харин Бямбын Ринчен өөрөө Монголдоо алдартай нэгэн болж, анхны академич, дэлхийн хэмжээний эрдэмтэн, зохиолч, яруу найрагч болсон билээ. Харин Нямаа нэртэй нүдний эмч болж, ард түмэн түүнийг "Нүдний Няма" хэмээдэг болсон агаад түүний дүү Индра зоотехникч-эрдэмтэн болсон юм.

Эдүгээ Улаанбаатарт Даши Сампилоны бага охин 85 настай Индра амьдарч буй агаад түүний хүү Ганнибал, хүүхдүүд, Нямаа гуайн ач, гуч нар нь болон Сампилоны охидын үеэл дүү, Монголын нэртэй палеонтологч Р.Барсболд гэр бүлийн хамт амьдарч байна.

Эдгээр хүмүүс өнөөдрийг хүртэл өөрсдийнхөө уг гарлыг тодорхой мэддэггүй байжээ. Ямар нэгэн ээдрээтэй, зөрчилдөөнтэй цуу яриа л сонсож байсан гэдэг.

Энэ нь ч шалтгаантай. Буриадын үндэсний хөдөлгөөн болон Монголын ард түмнүүдийг нэгтгэх хүсэл эрмэлзлэл, үзэл санаанаасаа болон хэлмэгдсэн энэ хүний нэрийг  ЗХУ болон БНМАУ-д дурсах ч хориотой байлаа.

Өөрийнхөө энэ үзлийн төлөө Даши Сампилон хатуу ширүүн шүүмжлэлтэй тулгарч, дараа нь ердөө панмонголизм болон төрийн эсрэг улстөрийн гэмт хэрэгт буруутгагдсан юм. Түүнийг баривчилсныхаа дараа эмгэнэлтэйгээрээ алдаршсан 58 дугаар зүйл ангиар түүнийг ялласан юм. Хорих лагерьт хугацаат ялаа эдэлж дуусаагүй байхад нь Эрүүгийн хуулийн мөнөөх зүйл ангиар ДХЯ-наас дахин ял тулгаж, буудан хороосон байдаг.

Саяхныг хүртэл Даши Сампилоныг 1937 онд буудан хороосон гэж үзэж байлаа. Гэтэл тийм биш байжээ. Тэрбээр буудуулах хүртлээ 1938 оны нэгдүгээр сарын 20 хүртэл амьд байсан байна.

Юутай ч саяхны баримт болох Карелийн оршуулгын бичгийг харъя.

" Сампилон Даши Сампилович: 1891 онд төрсөн. Төрсөн газар: Буриад-Монголын БНУ. Агийн аймаг. монгол, мэрэгжил: агрономч, Буриад-Монголын Думын дарга, амьдарч буй газар Карелийн АЗУ, Медвежьгорын тойрог.

1937 оны 8 дугаар сарын 1-нд баривчилагдсан. Карелийн АЗУ-ын  ДХЯ-наас 1937 оны 9 дүгээр сарын 20-нд ЭХ-ийн 58-10 дахь зүйл ангиар яллуулсан. 1938 оны нэгдүгээр сарын 20-нд буудан цаазалсан. Буудан хороосон газар: Архангельск муж. Сэргээн бичсэн Карелийн прокурор. Огноо 1984 оны 4 дүгээр сарын 12." Нэг ийм аймшигтай бас цөөн үгтэй баримт.

Даши Сампилоны үндэсний автономит эрхийн үзэл санаа хэрэгжиж, 1923 онд БМАБНУ байгуулдагдсан билээ.

Гэвч хөндлөнгийн хүмүүсийн санаачлага, хүслээр БМАБНУ-ыг задлан, гурван хэсэгт хувааж, үндэсний хоёр тойрог, Буриадын Бүгд Найрамдах Улс бий болсон билээ. Энэ бол 1937 оны есдүгээр сарын 26 байлаа.Харин энэ үеэр үндэсний автономит хөдөлгөөний удирдагчдыг ДХЯ-ны хорих лагерь, шорон гянданд устгаж байв. Ийнхүү Цыбен Жамсарано, Базар Барадин, Даши Сампилон болон буриадын ард түмний бусад төлөөлөгч нарыг буудан хороосон юм.

Яг 60 жилийн турш ХХ зууны эхэн үеийн мэдлэг боловсролтой хүмүүсийн нэг болох, улстөрч, нийгмийн зүтгэлтэн, агрономич, эдийн засагч, Агийн талын хүү Даши Сампилоны ариун нэр алдар мартагдсан билээ.

Хүмүүсийг өөрсдийнхөө садан төрөл, хүү нараа ургийн бичгээсээ хасах хүртэл нь яаж тэгтэл айлгаж байв? Аль эсвэл "ардын дайсны" хамаатан садан болж, цаашдын хувь заяагаа харлуулахгүйн тулд мэдсээр байж ийм үйлдэл хийж байв уу?

Энэхүү нийтлэлийн эхэнд дурьдсанчилан Сампил Санжаевд Дашийн дүү нар болох Шойдок, Сандан хэмээх хоёр хүү байсан билээ. Тэдний хувь заяа ч бас эмгэнэлтэйгээр дууссан юм. Агийн тойрогт амьдардаг тэдний хамаатан садангууд тэдний хувь заяаны талаар юу ч мэдээгүй байснаар барахгүй тэр хүмүүсийг хараа ч үгүй байжээ. Саяхан олж мэдэгдсэнээр тэд ч бас засгийн газар, ДХЯ-наас мөрдөн мөшгигдөж байжээ.

Шойдок баричлагдан буудуулсан гэсэн мэдээ байна. Түүнд гэр бүл, үр хүүхдүүд байсан агаад эдүгээ тэд Буриадад амьдарч байгаа аж.

Гурав дахь дүүгийнх нь хувь заяа маш хүнд хэцүү байжээ. Сандан ямар нэг аргаар ах нарынхаа хувь заяаг давтахаас дутааж Хятадад гарсан байна. Бүүр түүр сургаар түүний удам эдүгээ тус улсад амьдардаг гэнэ.

Ийнхүү ах дүү гурвын үр хойчис эдүгээ Орос, Монгол, Хятад гэсэн гурван оронд амьдарцгааж байна. Одоо хүртэл эдгээр эгч, ахан дүүс нэг нэгнийхээ байдаг үгүйг мэдэхгүй аж төрцгөөж байгаа юм.

Эрхэм уншигч минь би Агийн жирийн малчин, одоогийн хөдөөгийн "Сахюрта-Цахиарт" суурингийн орчмоор мал сүргээ даган нүүдэллэж байсан Сампил Санжаевын хүүхдүүдийн хувь заяаны тухай өгүүллээ.

Мөн сахюртчууд өөрийнхөө нутгийн нэртэй хүү болох Орос, Монгол хоёр орны аль алиных нь төрийн зүтгэлтэн байсан Даши Сампилоны хувь заяаны талаар сонирхоно хэмээн итгэхийг хүсэж байна.

Түүнчлэн түүхчид, судлаачид, орон нутаг судлаачид Аг нутгаас төрж гарсан Даши Сампилоныг түүхэнд зохих байр сууриа эзлэхэд нь гар хумхин суухгүй байх гэдэгт ч бас итгэмээр байна.

Үйл явдлын өрнөл: БуриадСампилонБямбын Ринчен

Төстэй нийтлэл материалууд

25 есдүгээр сар 2015 1378

Буриадаас Монголд байгаа ах дүүсээ хайж байна!!!

Тэрбээр өөрийнхөө гэр бүлийн эртний нэгэн түүхийг ярьж өгсөн байна.

12 хоёрдугаар сар 2015 2747

Буриадад дөнгөж төрсөн хүүхдээ амьсгалыг нь боогдуулан хөнөөсөн эх ямар үндэстэн бэ?

Буриадад нэгэн эх дөнгөж төрсөн хүүхдийнхээ амьсгалыг боон хөнөөжээ

15 нэгдүгээр сар 2015 1421

Улаан-Үд хотын захиргаа Монголын жуулчлалын компаниудыг урьж байна

Монгол компаниудыг Улаан-Үд урьж байгаа юм байна.

7 нэгдүгээр сар 2015 1897

2014 онд гоо бүсгүйн тэмцээнүүдэд Буриадыг төлөөлсөн буриад-монгол гоо бүсгүйчүүд

Гоо бүсгүйн тэмцээнд Буриад орноо төлөөлсөн буриад-монгол бүсгүйчүүд

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 3119

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 3002

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2898

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 3005

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2950

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 3119

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 4251

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 4284

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 4040

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 4025

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 4058

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3336

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3379

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 4154

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1929

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2336

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5810

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist