2014 онд гоо бүсгүйн тэмцээнүүдэд Буриадыг төлөөлсөн буриад-монгол гоо бүсгүйчүүд
Өнгөрсөн онд доор дурьдагдах бүсгүйчүүд Буриад орныг төлөөлөн төрөл бүрийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд өрсөлджээ
Алла Фолсом (Бодиева)... “Miss American US” тэмцээний “Миссис” ангилалд түрүүлсэн байна

Бурианд гаралтай эдүгээ АНУ-ын Портленд хотын оршин суугч. Тэрээр нөхөртэй гоо бүсгүй шалгаруулах АНУ-ын “Miss American US” тэмцээнд амжилттай оролцож түрүүлжээ. Аль тэртээх 1989 онд тэрээр “Байгал нуурын цэцэг” уралдаанд түрүүлээд “ЗХУ-ын мисс” тэмцээнд оролцож байсан юм.
Евгения Рыгзынова… “Буриадын мисс-2014”, “Мисс Романтизм” мөн “Оросын мисс-2014”

Дорнод Сибирийн улсын их сургуулийн оюутан. 20 настай. Энэ онд Буриадын хамгийн сайхан бүсгүйгээр шалгарч ОХУ-ын гоо бүсгүйн тэмцээнд оролцсон. Тэрбээр энэ тэмцээнээс “Мисс Романтизм”-ын титмийг хүртсэн юм.
Дари Дашиева... “Улаан-Үдийн мисс -2014”

Дари мөн “Зуны мисс-2014” тэмцээнд оролцсон билээ. 22 настай энэ Эрхүүгийн их сургуулийн оюутан бүсгүй “Оросын сайхан бүсгүй-2014” тэмцээнд оролцоод амжсан гэж байгаа.
Димида Бороева... “Шилдэг загвар өмсөгч мисс-2014”, мөн “Дэлхийн Азийн мисс” тэмцээний оролцогч

Өндөр гоолиг энэ бүсгүй янз бүрийн загвар өмсөгчийн сургуулиар бага наснаасаа эхлэн хичээллэсэн. Тэрээр “Улаан-Үдийн мисс” тэмцээнд оролцсон нь “Дэлхийн Ази мисс-2014” тэмцээнд оролцох боломжийг нээж өгсөн юм. Димида дэлхийн топ загвар өмсөгчдийн эгнээнд багтахыг мөрөөддөг.
Юлия Цыремпилова... “Дэлхийн Ази мисс” тэмцээнд оролцогч

Энэ цэвэрхэн бүсгүй олон улсын гоо сайхны тэмцээнд Сибирийг төлөөлөн оролцсон. Юлия дөнгөж 17-хон настай. Тэрээр энэ тэмцээнд оролцсоноороо ихээхэн туршлага хуримтлуулсан гэж тооцдог аж.
Оюна Батуева... Miss World Next Top Model – 2014 тэмцээний гутгаар дэд мисс

Өнгөрсөн онд “Оросын сайхан бүсгүй” тэмцээнд айргийн тавд багтсан. Харин “Улаан-Үдийн мисс-2013” тэмцээний дэд мисс болж чадсан юм. Түүнчлэн Fashion TV-ээр AutoLehmann компанийн нүүр царай болон гарах болсон. Харин одоо тэрээр Москва хотод загвар өмсөгчөөр ажиллаж байгаа.
Елена Цыремпилова... «Мисс Пантеон Финанс» уралдааны “Арваннэгдүгээр сарын мисс”

Энэхүү ухаалаг, хөдөлмөрч бүсгүй Буриадын драмын театрт хуульчаар ажиллахын зэрэгцээ олон улсын брокерийн «Пантеон Финанс» компанийн хөрөнгө оруулагчдын нэг. Тэрээр энэ оны зун болох «Мисс Пантеон Финанс-2015» тэмцээнд түрүүлж шагнал болох 35 мянган долларыг өвөртлөнө гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Виктория Маладаева... “Санкт-Петербургийн ардын мисс-2014”

“Санкт-Петербургийн ардын мисс-2014” тэмцээнд оролцон түрүүлэхдээ Оросын арьс өнгөний үзэлтнүүдийн амнаас элдэв муу муухай үг хангалттай сонссон ч бүхнийг үл тоон цойлон гарч ирсэн гайхамшигтай буриад-монгол эмэгтэй.













