Монголчууд Улаан-Үд хотноо "Цайны зам" чуулганд оролцов
Өчигдөрөөс буюу нэгдүгээр сарны 13-наас эхлэн 15-ныг хүртэл үргэлжлэх олон улсын хэмжээний II “Цайны зам” чуулганы нэгдүгээр шатны хуралдаан Улаан-Үдэд эхэллээ.
Чуулганд баяр наадам, бага хурал, шилдэг үзүүлбэрүүд зэрэг хөтөлбөр багтсан юм байна. Гол үйл ажиллагаа тус хотын Үндэсний номын сан болон хүүхэд залуусын уран бүтээлийн хотын ордонд болох ажээ.
Монголын мэдээлэл-соёлын төвөөс Улаан-Үд хотын Үндэсний номын санд “Байгаль-Монголын Ази” хэмээх аялал жуулчлал, соёл боловсролын арга хэмжээ зохион байгууллаа.
Энэ бага хуралын төлөөлөгчид нь Монгол Улс болон Эрхүү муж, Буриадын Бүгд найрамдах улсын ахлах, дунд ангийн сурагчид байв.
Оролцогчид “Цайны зам” маршрутын хүрээнд экологийн аялал жуулчлал, угсаатны соёлын асуудлаарх бэлэн болсон төсөл, мөн шинээр төсөл боловсруулж, илтгэл тавин оролцов.
Бага хурлын үеэр хоёр секц ажилласан агаад нэг нь англи хэлээр, нөгөө нь монгол-орос хэлээр үйл ажиллагаагаа явуулсан юм. Эдгээр арга хэмжээнд нийтдээ 80 хүн оролцжээ.
Гэрэл зураг: baikal-info.ru
Үйл явдлын өрнөл: аялал жуулчлалцайны замчуулган












