Star Media хөтөлбөрийнхөн монголчуудыг хамгийн эртний ард түмнүүдийн нэгэнд багтаажээ
Star Media хөтөлбөрийн зохиогчид ховорхон материал эх сурвалжуудыг ашиглан Дэлхий хэмээх гарагийн хамгийн эртний ард түмнүүдийн тухай цуврал богино хэмжээний бичлэгүүд хийж "Стар Медиа" кино танхим нэртэйгээр YouTube-д байршуулжээ.
Тэдний энэ жагсаалтын тэргүүнд дэлхийн хамгийн эртний ард түмнүүдийн нэгдүгээрт монголчууд орсон байна.
Цаашлаад зэрлэг Ваорончууд буюу Ойн хүмүүс, Маори, Австралийн уугуул ард түмэн, Шинэ Гвиней, Бутан, Намгийн арабууд, Саами, Цөлийн оршин суугч нубичүүд, Акагийн пигмейчүүд, Калахарийн бушменүүд мөн масайчууд оржээ.
Үнэндээ монголчуудыг яагаад ийм ард түмнүүдтэй нэгэн эгнээнд авч үзсэнийг хэлж мэдэхгүй юм.
Магадгүй энэ хөтөлбөрийн зохиогчдын өөрсдийнх нь үзэл биз ээ. Ингээд монголчуудын тухай юу өгүүлэхийг доорхи бичлэгээс сонирхоно уу...
Гэрэл зураг: from-ua.com
Үйл явдлын өрнөл: монголчуудэртний ард түмэнСтар Медиа хөтөлбөр












