Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
15 нэгдүгээр сар 2015 2978

Үзэмчин монголчууд буюу үзэмчин хэмээх нэрний учир

Зохиогч: АРД

Эртний Монгол угсаатаны нэг Үзэмчин ястан билээ. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг "үзэмтэй" газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу "үзмэрч, төлөгч" байснаас ийм нэр олсон гэх төдийгүй "үзүүртэй, хурц шулуун" гэсэн утгатай гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг. Хэл соёлын хувьд Ойрад Монголтой арай ойр дөт болох нь ажиглагддаг.

1207 онд Их Монгол Улсын үед алс баруун зүгээс үзэмчин, үжигээдүүд нэгджээ. Эрт үед үзэмчингүүд Үзмийн цагаан уулын ойролцоо нутаглаж малын туурайгаар бяцран гишгэгдэх хүртэл элбэг дэлбэг үзэм жимсээ хураан боловсруулж амьдардаг байсан хэмээн домоглодог.

Үзэмчингүүд Чингис хаанд нэгдэн ирснээс хойш өнө удаан жил эл нутагтаа амьдран суусан бөгөөд XY зууны үед Батмөнх Даян хааны хүү Төрболдын эзэмшилд орж хааны зарлигаар говьд шилжин суурьшжээ. ХVI-XVII зууны заагт Халхын Сэцэн ханд захируулжээ. Дараа нь Өвөр Монголд харъяалагдаж байгаад Манж улс Өвөр Монголыг эзлэх үед түүний захиргаанд оржээ.

Ийнхүү Үзэмчин нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяанд баруун, зүүн хошуу хэмээх чуулганд хоёр хэсэг болон суурьшсан бөгөөд 1945 оны өвөл тэдний нэг xэсэг нь БНМАУ-д нүүн шилжин ирж дагаар орж нутагласан байна. Энэ үед голчлон зүүн Үзэмчин хошууны хүмүүс орж ирснээс гадна баруун хошуунаас цөөхөн өрх айл иржээ. 

Дорнод аймгийн дэвсгэрт нутагласан Дорж ноёны албат явсан зүүн үзэмчин нар 1946 онд шинэ засаг захиргаатай болж, Хэрлэн, Баян сумыг байгуулсан бөгөөд 1959 онд Баянтүмэн хот, Булган сумнаас тасалж байгуулсан Баянтүмэн сум, 1961 онд Хэрлэнбаян, Хөгнө сумаар байгуулсан Сэргэлэн суманд харъяалагдах болсон байна. Нөгөө хэсэг болох баруун үзэмчин хошуунаас ирэгсэд нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суурьшжээ. 2010 оны хүн амын тооллогоор 2577 иргэд өөрсдийгөө үзэмчин хэмээн бүртгүүлжээ.

Үзэмчин нар нь тараг бүрдэггүй, шашин шүтлэгийн хувьд сүлд шүтлэгтэй байжээ.. Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1959 он хүртэл тахигдаж ирсэн сүлд бол Өвөр Монголын Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны "хөдөө сүлд", байгаад 1945 онд Дорж ноён тэргүүтэй хэсэг айл Монголд дагаар орж ирэхдээ авчирчээ. Энэ сүлдийг "Чингисийн Алтан Дөрөө" хэмээх бөгөөд задалж үзвэл нүдний хараа буурна, нүгэл хилэнц нэмэгдэнэ гэдаг тул гардан хадгалж явсан занги хүртэл дотор нь юу байгааг мэддэггүй байжээ.

Аман ярианд Галдан Бошигт Манжтай хийсэн тулалдааны үед Соёлзын голд сүлдтэй тэргээ шаварт суухад хөлөглөсөн морио суллан авч шүтээнээ орхисон тул үзэмчин хошууныхан сүлдлэн авч тахисан гэдэг.

Сүлдыг будаж гоёсон тэргэн дээр орой дээрээ алтан шармал ганжиртай, дээсээр зээглэж 4-н өнцөгт нь халз тавин гоёсон цагаан эсгий бүрээстэй тохилог мухлагт залах бөгөөд үзэж болохгүй тул наагуур нь хөшиг татсан байдаг.

Одоогийн бидний сайн мэдэх өвөрмонгол бөхийн барилдааныг басхүү үзэмчин бөх гэх нь бий.

Үзэмчин дээл нь захны урд хэсгээс энгэр рүү задгайрсан, ханцуй нь нарийн урт, зах нь босоо өндөр, дээлийн хормой дэрэвгэр байдаг. Хантаазыг “хажаар, жанжаар” гэх мэтээр нэрлэдэг бөгөөд эрчүүдийн хантааз нь ар, урд, хажуудаа оноотой, дагасан давхар эмжээрүүдтэй. Эрчүүд нь духай, залаат малгайнуудыг голчлон өмсдөг. Эмэгтэйчүүд нь өдөр тутам богино ууж өмсөж, хүндэтгэлийн үед урт уужийг хэрэглэдэг.

Үзэмчин эмэгтэйчүүд уран нарийн хийцтэй, мөнгөн эдлэлийг маш их хэмжээний эрдэнийн чулуутай хамт хэрэглэнэ. Духны урдуур олон салаа улаан шүрүүд унжсан байх ба бусад ястны адил нөхөрт гараад үсний гэрийг хэрэглэнэ. Туйвны дээд хэсгээр улаан шүрээр чимсэн мөнгөн тоногтой. Ихэвчлэн том том эрдэнийн чулуугаар хүзүүний гуу хийж зүүдэг. Бэлний доод хэсэгт жижиг сэнжнээс зүүсэн таван өнгийн алчуураар гоёдог.

Мөн ардын домог ярианд зэрлэг үзэм ихтэй Үзмийн цагаан ууланд аж төрж байсан тул үзэмчин гэх болсон гэдэг. Оросын нэрт шинжээч Е.Тимоковский "1820-1821 онд Монголыг дайрч хятадад аялсан нь" гэдэг зохиолдоо тэр үеийн үзэмчний тухай товч өгүүлж, үзэмчийн гэдэг нэрийн тухай тайлбар хийхдээ "Үземерчи" или "Үцзумурчин" гэж тэмдэглэсэн байна.

Б.Ринчин энэхүү үгийн язгуур гарлын тухай үзэмчин гэдэг нь харахын "Үзмэрч" гэдэг үгээс үүсэлтэй гэж өгүүлснийг хайхрахгүй байж үл болно.

Мөн Амтлаг сайхан жимс ургадаг "Үзэм хайрхан" уул Даянлангийн даваанаас урагш Төөтгөн хэмээх алтны уурхайтай газар бий гээд түүний баруун урд орших ганц шовх уулыг "Үзэм уул" гэж нэрлэдэг. Дээрх нутгаар амьдарч байсан хэсэг монголчууд тэр ууланд ургасан зэрлэг үзмийг түүж хэрэглэдэг байсан учир үзэмчин нэртэй болжээ гэсэн тайлбар байдаг юм. Зарим үзэмчин хүмүүсийн ярьж буйгаар тэд Хөвсгөл аймагт байсан жимс ихтэй нэгэн уулнаас дундад зууны үед Өвөр Монголд нүүн очсон гэх нь ч бий.

Гэрэл зураг: erkhzui.miniih.com

Зохиогч: turuunii_undraa.blog.gogo.mn

Үйл явдлын өрнөл: монголчуудүзэмчин монгол

Төстэй нийтлэл материалууд

30 нэгдүгээр сар 2015 3190

Их Монголын Их Гуниг хэмээх төгсгөлийн бүлэг... Ар Монголдоо хурга болж төрөөд, ирэг болж идүүлэх сэн...

Монгол Улсын зохиолч, сэтгүүлч Б. Занданхүүгийн бичсэн нийтлэл, тэмдэглэлүүдийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр уншигч та бүхэндээ танилцуулах болсондоо баяртай байна...

13 нэгдүгээр сар 2015 2786

Ар Монголдоо хурга болж төрөөд, ирэг болж идүүлэх сэн...

Монгол Улсын зохиолч, сэтгүүлч Б. Занданхүүгийн бичсэн нийтлэл, тэмдэглэлүүдийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр уншигч та бүхэндээ танилцуулах болсондоо баяртай байна...

10 нэгдүгээр сар 2015 1519

Star Media хөтөлбөрийнхөн монголчуудыг хамгийн эртний ард түмнүүдийн нэгэнд багтаажээ

Монголчуудыг яагаад зэрлэг ард түмнүүдтэй нэг зиндаанд оруулсан юм бол?

5 нэгдүгээр сар 2015 2434

Хятадууд монголчуудын түвд хэлээр бичигдсэн ном, судар цуглуулж эхэллээ

Хятадууд монголчуудын түвд хэлээр бичсэн бүтээлүүдээр номын сан байгуулах гэнэ...

Нүүр хуудас

10 хоёрдугаар сар 2025 2284

Оросын Төрийн Думын депутатууд хил дамнан тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

24 арванхоёрдугаар сар 2025 947

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

24 арванхоёрдугаар сар 2025 886

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 838

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

24 арванхоёрдугаар сар 2025 855

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 859

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 1013

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

Онцлох

22 арванхоёрдугаар сар 2025 997

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

19 арванхоёрдугаар сар 2025 1025

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд гарын үсэг зурлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотод боллоо.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

19 арванхоёрдугаар сар 2025 1010

Цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлж байна

Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

17 арванхоёрдугаар сар 2025 841

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

17 арванхоёрдугаар сар 2025 515

Чөлөөт бүс Монголын бараа бүтээгдэхүүний экспортын гарц болох ёстой

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсэд ажиллажээ.

16 арванхоёрдугаар сар 2025 547

“Эр Зоригийн шашдир хэмээх Цагаадайн улсын түүх оршвой” ном уншигчдад хүрлээ

Тус бүтээлийг Ренчиний Чойномын өвийг хамгаалах “Өд” санд хэвлэжээ.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 2183

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1400

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 1823

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 3861

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist