Хятадууд монголчуудын түвд хэлээр бичигдсэн ном, судар цуглуулж эхэллээ
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Сангаас "Юань, Мин, Чин гүрний үеийн монгол үндэстний түвд хэлээр бичигдсэн ном судруудыг цуглуулж, эмхтгэн, судлах төсөл"-ийг хэрэгжүүлэхээр болжээ.
Монгол нутагт шарын шашин дэлгэрсэн тэр цагаас монгол лам хуврагууд түвд хэлээр ном зохиол их бичдэг байсан ба XVIII, XIX зууны үед оргил үедээ асар их амжилт гаргасан байдаг.
"Юань, Мин, Чин гүрний үеийн монгол үндэстний түвд хэлээр бичигдсэн ном судруудыг цуглуулж, эмхтгэн, судлах төсөл"-ийн хүрээнд, Хятад, Монгол, Орос зэрэг улс орноос холбогдох ном судруудыг цуглуулан, монгол үндэстний түвд ном судрын сан байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Тус судалгаанд Өвөр Монголын их сургууль, Хөхнуурын багшийн их сургууль, Түвдийн их сургууль зэрэг Хятадын их дээд сургууль, судалгааны байгууллагаас гадна Их Британийн Кэмбрижийн их сургууль, Монголын ШУА, МУИС, Оросын Буриадын УИС зэрэг байгууллага нэгж оролцож байгаа гэнэ.
Харин нэгэн анхаарал татаж байгаа асуудал бол Монгол Улс болон ОХУ-ын хууль дүрэмд ховор чухал ном, судар бусад бүтээлүүдийг хилээр гадагш гаргах асуудал юм. Энэхүү асуудал хуулиар хэрхэн зохицуулагдсан байдаг нь сонирхол татаж байна.
Үйл явдлын өрнөл: сударноммонголчуудХятад
















