Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
22 аравдугаар сар 2025 523

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид томилолтын зардлын 80 хувийг олгоно

Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид томилолтын зардлын 80 хувийг олгоно

Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийг 80 хувиар тогтоож, үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр боллоо.

НҮБ-аас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад олгох нөхөн төлбөрийг тухайн цэргийн багийн бүрэлдэхүүний гишүүн тус бүрээр нь тооцон Засгийн газарт олгодог. Харин манай улсын хувьд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлыг Засгийн газрын шийдвэрээр олгож ирсэн. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн тогтоолоор 80 хувийг энхийг сахиулагчид, 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр боллоо. Үүнээс өмнө 2006 онд 60 хувийг энхийг сахиулагчид, 40-ийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлдэг байв. Улмаар 2011 оны 270 дугаар тогтоолоор дахин өөрчлөхдөө 70:30 болгож байсан юм.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут “НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг өөрчлөх шийдвэр гаргалаа. 2002 оноос хойш 23 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд давхардсан тоогоор 23 мянга орчим цэргийн албан хаагч ажилласан байдаг. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 80 хувь нь үүрэг гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд, 20 хувийг нь Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэрлээ. Ингэснээр энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчийн нийгмийн асуудалд томоохон ахиц гарна. Бүтэн жилийн үйл ажиллагаанд алс хол газар үүрэг гүйцэтгэж ирсэн алба хаагчид 6.0 сая төгрөгийн нэмэлт томилолтын зардал болгож өгч буйгаараа онцлогтой” хэмээн ярилаа.

Өнөөдрийн байдлаар Өмнөд Суданд 850 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын батальон, Ливанд дөрвөн цэргийн алба хаагчтай эмнэлгийн бүлэг үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: Монголиямиссия ООНмиротворцы

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 2612

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2518

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2626

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2599

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist