Осины нутаг – Монголын бэхлэлт
Эрхүү мужийн Усть Ордынск тойрог дахь Осины бүс нутаг нь монгол туургатны нутгийн хамгийн хойд захын цэг гэж болно.
Домогт гардагаар бол тэртээ 14-р зуунд булгат овгийн Онгой, Хогой, Онхотой гэдэг ах дүү гурав энд ирж нутагласан гэнэ. Том ах Онгой нь Байгаль нуурыг мөсөн дээгүүр нь гатлан гараад баргут аймгийн удган Муудай-ийбийг эхнэр болгон хулгайлж авчээ. Обусинскийн хөндийд одоо ч хүмүүс энэ удган эмгэнтэй тааралддаг тухай домог яриа их бий. Түүхийн ухааны доктор Никифор Егунов энэ газрыг Запорожын Бэхлэлт хэмээх газартай адилтган зүйрлэж бичсэн байдаг. Чингис хааны Их засаг хуулинд хоёр төрлийн л ял байсан аж. Нэг бол цаазална, эсвэл цөлнө. Тэгээд энэ гүн шигүү тайга руу нөгөө найманчууд, киданчуудыг цөлдөг байж. Зарим нэг дайн дажин, өс хонзонгоос зугатсан хүмүүс ийш ирж суурьшдаг байж.
Чухам ий учраас л Осины бүс нутагт булгат овгийнхонтой холилдсон олон жижиг овгууд үүссэн байна. Бильчир /бэлшэр/ хэмээх газарт өдгөө хүртэл амьдарч буй наймангууд бий. Чингис хаан Найманчуудыг бут цохисоны дараа үлдсэн ихэнх иргэдийг ой тайга руу цөлсөн аж. Хятадын газар нутаг, тэр дундаа Ляодуний хойгийг эзэлэн суухыг санаархаж байсан киданчуудыг ч ийм хувь заяа угтсан юм. Чингис хаанаас даруй 150 жилийн өмнө Ляо нэртэй их гүрэн байгуулан мандаж явсан киданчууд Чингис хааны үед дарагдаж тайга руу цөлөгдсөн байдаг. Дараа нь дундад зууны үед Осины тайгад хордут, замот зэрэг бусад овгууд бий болсон ба хаанаас гаралтай өнөөг хүртэл ойлгомжгүй байна.
Хордутын удирдагч Долсот Зогдор гэгч Саяны нурууны орчмоос бар унаж ирсэн гэдэг домог бий. Тэгээд мөнөөх Муудай-ийбий удганыг халз тулаанд дуудсан гэнэ. Домогт олон сонирхолтой үйл явдал өрнөдөг ба жишээлбэл, - Муудай удган сарын тэмдэгний цусаа өөрийн гэрийн босгонд түрхсэн бөгөөд Долсот Зогдор гэрт нь оронгуутаа үхэтхийн унасан аж.
Домог үнэн эсэхийг батлах гээд яахав... ямартай ч хордут, булгатууд энэ нутаг амар жимэр л амьдарч байна. Замотуудыг харин устаж үгүй болсон гэдэг.энэ овгийн тэргүүн Замот Зүүн Саяны нуруунаас ирсэн бөгөөд мөн л нэгэн бөө түүнийг “овог чинь энэ нутаг амьдрах боловч өсөхгүй байг” хэмээн хараасан байж. Гайхалтай нь би өөрөө 1910 онд баригдсан Замотскийн бага сургуульд нэгдүгээр ангид сурч байлаа.
Манай овог Баантигаас гаралтай. Никифор Егуновын бичсэнээр, домогт баанти нь Обонде гэж тэмдэглэгдсэн бөгөөд Ангар мөрнийг салаар гатлан ирсэн гэнэ. Ургийн овгийнхоо түүх, үүсэл гарлыг уншаад ойролцоогоор 1688 он болж таарав.
Сайн хааныхан самуурч
Бушагтууд довтлох үеээр
Энхнэрүүдээ моринд мордуулж
Хүүхдүүддээ нум сум агсаалаа... гэж бичжээ.
Тэгэхэд хоорондын дайн тулаан монголчуудын талын амьдралын хэв маягийг эвдэж, ийш тийш тарж цугтаж байжээ. Нэлээд хэсэг нь Осины тайгыг зорьсон аж. Өдгөө Осины буриадууд эвтэй найртай амьдардаг бөгөөд түүхэнд юу болныг санан дурсах хүн цөөн. Тэр нь дээр биз....
Орчуулсан Б.Наранбаатар
Орос хэлээр: http://asiarussia.ru/blogs/5542/
Үйл явдлын өрнөл: Буриадбуриадуудбуриад-монголчуудОсинЭрхүүгийн буриадууд












