Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
12 арванхоёрдугаар сар 2014 1421

Буриадын соёл - Их Монголын нийт соёлын томоохон хэсэг юм

Зохиогч: Бато Очиров

Өмнө нь үндэсний уламжлал, соёл юу болох тухай, юунд хэрэгтэй талаар тэгтлээ их бодож явсангүй. Харин одоо өөрийнхөө соёл, түүний уг ундарга хийгээд орчин үеийн бодит байдлын тухай эргэцүүлээд ирэхээр соёл уламжлалын байр суурь ард зоны амьдралд ойлгомжтой байр суурь эзэлж буйг ухаарч байна.

Аливаа нэгэн ард түмний соёлд шинэ зүйл нэмчихээд, харах өнцгийг нь бага зэрэг өөрчилсний  дараа яг л шидэт дохиураар дохих адил шинэ ард түмэн бий болчихдог шиг юм бодож суудаг зарим эрдэмтэд,  улс төрчид байнаа бас цаана чинь.

Эргэлзээгүйгээр үндэстний хэсгүүдийн бүрэлдэхүүн болон орон зайд нөлөөл үзүүлэхийн тулд нийгмийн хөгжлийн шугам нь улс төр ба соёлийнхаа хувьд ч түүхийн тусгалаар хувирч байдаг. Үүнтэй зэрэгцэн газар зүйн аль хэсэгт амьдарч байгаа болон тухайн бүсийн цаг уурын нөхцөлөөс хамааран, эдийн засгийн боломжийг бий бүрддэг, түүнчлэн оюун ухааны үнэт зүйл болон ямар шашин шүтдэг зэрэг асуудлууд зайлшгүй гарч ирдэг. Энэ нь хүчин зүйл ерөнхий үндэс болдог авч энэ нь цорын ганцхан гэсэн үг биш юм.

Үндэстний гарал үүсэл нь үелзлэл маягийн загвараар хөгжих бөгөөд өгсөж уруудаж байхын зэрэгцээ зайлшгүй сүйрэлтэй тулгарч байдаг. Энэ нь цаг тооны бичиг дээрх жил сараар бус бусадтай адил амьдралын хууль дүрмэнд захирагддаг аж.

Нэг хүний амьдрал гэдэг нь бидний хэлэлцдэгчилэн - нэгэн энерги. Харин бүхэл бүтэн ард түмний амьдрал - огт өөр хэрэг. 20 дугаар зууны агуу эрдэмтэн В.И. Вернадский бүхий л амьд биетэд биосферийн амьд бодисын болон био химийн энерги оршин байдгийг баталсан. Энэ нь далдын энерги биш ба цахилгаан, татах хүчний болон дулааны энергитэй адил юм.

Бас царцаан үүл, чонын сүрэг аль эсвэл хүн төрөлхтний угсаатан аль ч  байлаа бүхий л амьд организмийн нийгэмд  олон нийтийн хүч гэж байдаг. Энэ энерги нь ихэвчлэн тэнцвэрт байдалд байдаг ч заримдаа тэсэрч өөр хэлбэл огцом өсөлт, бууралттай учирч дараа нь дахин цэнэглэгддэг. Үүнийг Вернадский Этопийн цэцэгт хөндийгөөс Арабын цөл хүртэл гарцаагүй үхэл рүү хөтөлсөн царцааны нүүдлийн энергийн эх сурвалжаар зүйрлэн тайлбарласан байдаг. Тэр бас шавьжний энэхүү бөөгнөрөлийн масс нь дэлхий дээрх бүхий л зэс, цинк болон цагаан тугалгаас ч илүү байсан нь мэдэгджээ.

Үүний эсрэгээр энд тэнд тархан байсан уламжлалт бус арга нь гарцаагүй үхлээс аварч байсан байна.

Хүн өндөр хөгжилтэй боловч байгалийн амьтан. Энэ нь ард түмнүүдийн үүсэл хөгжил эсвэл эсрэгээрээ их гүрнүүдийн сүйрэл болон үндэстнүүдийн их нүүдлээр тайлбарлагдаж байгаа юм. Үүнтэй адил зүйл ч хувь хүний амьдралд нөлөөлдөг. Амьдралын томоохон өөрчлөлтийн дараа хүн толгойгоо өндийлгөн уул руу мацдаг эсвэл ухран, буцаж няцдаг. Гэхдээ ихэвчлэн хувь хүний амьдрал ямар ч томоохон хэлбэлзэлтгүйгээр өнгөрдөг.

Жишээлбэл би хувь хүнийг амьдралынх нь "хэлбэлзэлт"-ээр нь хэмждэг юм. Илүү их "хэлбэлзэлж" байвал тэр хүн илүү өргөн далайцтай гэсэн үг.

Одоо буриадын нийгэм жинхэнэ "бужигнаан" дунд байна. Хүмүүс өөрсдийн үндэс угсаагаа хайж, өөрсдийн соёлоо сэргээхийг хүсэж байна. Минийхээр буриадын соёл гэдэг нь Хоца Намсараеваар ба ЗХУ байгуулагдсанаар эхэлсэн. Үүнээс өмнө зүгээр монголын соёл л байсан юм. Буриадын соёл нь агуу Их Монголын нийт соёлын нэг өчүүхэн хэсэг бөгөөд зуун зуун жилээр баяжсан, мянга мянган жилийн амьдралын түүхтэй. Шударгаар хэлэхэд үүнийг ядаж Буриад-Монголын соёл гэж нэрлэх хэрэгтэй.

Лев Гумилёвт " пассионарность  буюу ойролцоогоор "хүсэл тачаал" гэсэн ойлголт байсан. Түүний хэлснээр "Ямар ч амьд системд энэ нь үндэстэн угсаатан эсвэл өчүүхэн амьд биет байсан ч нэгдсэн схемийг хөгжүүлдэг(түлхэх-өсөж дэвжих-халах-сулрах)" дараалал байдаг агаад энэ нь үелзлэл маягаар давтагдаж байдаг аж.

Гэнэт суларсан угсаатны дараагаар хүсэл тачаал дүүрэн хэд хэдэн хүн гарч ирдэг. Лев Гумилёвын тайлбарласнаар хүсэл тачаал дүүрэн  хүмүүс болон бусад энгийн хүмүүсийн ялгаа нь эхлээд биеийн гормоны микро хувьслаас шинэ зан авирын төрх байдлыг бий болгодогт оршдог гэнэм. Тийм хүмүүс бол томоохон энерги бөгөөд зүйрлэж хэлбэл тэд яг л харанхуй дахь дэнлүү шиг л гэрэлтэж байдаг.

Энэхүү "хувьссан мутант" хүмүүс өөрсдийн үйл хэргийнхээ ул мөрийг энд тэндгүй үлдээсэн байдаг ажээ. Гайхамшигтай уран барилга, шүлэг, уран зураг, улс гүрэн гэх мэт. Буриад-Монголын нийгмийн хувьд эдгээр хүмүүс нь өнгөрсөн зуунд амьдарч, бүтээж, туурвиж байсан Цыбен Жамсарано, Михаил Богданов, Бямбын Ринчин нар юм.

Одоо дээрх шиг чадварлаг буриад гаралтай хүмүүс Монголд гарч ирээд байна. Тэд улстөр, нийгмийн идэвхтэнгүүд юм. Гэхдээ би тэдний нэрийг дурьдах гэсэнгүй учир нь бид тэднийг мэднэ шүү дээ.

Лев Гумилёв хэлэхдээ чухам ийм хүмүүс л нийгэмд өсөлт дэвшилтийг авчирдаг. Гэхдээ ийм хүмүүсийн тоо хязгаартай байх хэрэгтэй, хэтэрвэл аюул дагуулах бөлгөө

Өсөн дэвжсэн болон царцанги байдалд байгаа угсаатан мөн өөр нэг төрлийн хүсэл тачаал гээч юм огт байхгүй "мутантуудыг" бий болгодог. Тэнцвэрт байдлыг бий болгоход шаардлагатай энергээс хамаагүй багыг гаргаж байдаг хүмүүс. Тэдний гол хүсэл нь: идэж уух, ямар нэг бүсгүйтэйгээ хөгжилдөх гэх мэт. Гэхдээ эдгээр хүсэл тачаалгүй хүмүүс нь тийм ч гэм хоргүй  нэгэн гэвэл бас биш юм. Өнөөдрийн эрх ашгийнхаа төлөө бүхнийг устгаж чадна, ирээдүйгээс тэд айдаггүй учир нь тэд түүнийг төсөөлж чаддаггүй гэнэ. Эдгээр хүмүүс нь ерөнхийдөө гутранги үзэлтэй бөгөөд  дүрэлзэн асаж чаддаггүй. Тэдэнд итгүүлэхийг оролдох ч хэрэггүй, харин ч ингэсний чинь төлөө чамайг алахад ч бэлэн байдаг гэж Лев Гумилёв хэлжээ.

Хэрвээ нийгэмд дээрх шиг хүмүүс нэмэгдвэл тэд ажиллахыг бус зөвхөн хэрэглэхийг илүүд үзсэнээр нийгэм гарцаагүй уналтанд орно. Энэ үзэгдлийг бүхий л агуу эзэн гүрнүүдийн түүхээс тодорхой харж болно. Жишээлбэл язгууртнуудын бүгдийнх нь хүсэл тачаал нь унтарсан Эртний Ромын эзэн гүрний уналт.

Хувийн зүгээс надад Владимир Романович Булдаевт дургүйцэх шалтгаан байхгүй.Гэхдээ ВАРК (Всебурятская ассоциация развития культуры) буюу Бүх Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэгийн (ББСХН)-ийн ерөнхийлөгчийн хувиар тэр цаашид ажиллах чадваргүй нь илт шүү дээ. Мөн яагаад Буриадын засгийн газар болон тэр өөрөө энэхүү үүрэг хариуцлагыг залуухан, хөгжин дэвшиж яваа нийгмийн зүтгэлтэн Булат Шагжинд шилжүүлж өгөхөөс татгалзаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.

Одоо  нийгмийн зүгээс хүлээлт үүсээд байгаа "агуу өндийн босолт" уу эсвэл тийм ч их хүсээд байхааргүй ард зон дарагдаж үгүй болох уу гэсэн "савлаж ганхсан хэлбэлзлэл" бидний үед ирээд байна. Тиймээс нийгэм идэвхи зүтгэл бүхий хүмүүсээ ядаж дэмжмээр байгаа юм. Тэд "гэрэлтэж" тэднээс эрчим хүч ундарч байна шүү дээ. Ийм хүмүүс их байх тусмаа төдий чинээ сайн.

Би ариун судар дээрх "Гэрэл бий болтугай" гэсэн үгсийг санаж байна: Гэрэл хэзээ ч илүүдэхгүй шүү дээ.

Орчуулсан М.Азжаргал

Бато Очировын нийтлэлийг орос хэлээр: “Бурятская культура – это фрагмент большой общей монгольской культуры” – на АРД.

Гэрэл зураг: Зорикто Доржиевийн "Кентавр" зураг

Үйл явдлын өрнөл: ББСХНБуриадмонгол соёлИх Монгол

Төстэй нийтлэл материалууд

17 хоёрдугаар сар 2015 2378

Тэнгэр угсаат монгол түмний их суурьшил

Монгол түмний их нийслэл Улаанбаатар минь хөгжин дэвжих болтугай!

15 нэгдүгээр сар 2015 1398

Улаан-Үд хотын захиргаа Монголын жуулчлалын компаниудыг урьж байна

Монгол компаниудыг Улаан-Үд урьж байгаа юм байна.

7 нэгдүгээр сар 2015 1871

2014 онд гоо бүсгүйн тэмцээнүүдэд Буриадыг төлөөлсөн буриад-монгол гоо бүсгүйчүүд

Гоо бүсгүйн тэмцээнд Буриад орноо төлөөлсөн буриад-монгол бүсгүйчүүд

6 нэгдүгээр сар 2015 1662

Буриад өөрийн брендээ алдаж магадгүй болоод байна

Буриадууд брендээ уралчуудад алдах уу?

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist