Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
17 хоёрдугаар сар 2015 2378

Тэнгэр угсаат монгол түмний их суурьшил

Зохиогч: Зандаахүү Батмөнх

ОХУ-ын АРД сайт нь Монгол Улсын зохиолч, сэтгүүлч Б. Занданхүүгийн бичсэн нийтлэл, тэмдэглэлүүдийг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр уншигч та бүхэндээ танилцуулах болсондоо баяртай байна. Ингээд энэ эрхэм эмэгтэйн бичэн бүтээлүүдээс сонирхоно уу... АРД.

Загалмайтны шашны зүрх болсон Генуя хотоос Ромын пап дамын захидлыг өвөртөлсөн хоёр гэлэн Азийн гүн дайд тийшхи татарууд гэж нэрлэгдсэн Монголчуудын төрөлх нутаг тийш хөлгийн жолоо залжээ.

Эзэнт гүрний зарлиг тушаал гуравхан хоногийн хугацаанд өртөө өртөө дамжин салхи мэт довтолгон гүрний өнцөг булан бүрт хүрдэг байсан хоёр тивийг дамнан тогтсон хэдэн мянган бээр уртаас урт замаар хоёр жил гаруй зовж зүдэн байж сая нэг Төв Азийн тэгш өндөрлөгт хүрсэн юм.

Тэднийг энэ нүүдэлчдийн өвөрмөц ахуй байдал, зан заншил, нэн хүчирхэг байдал зэрэг нь үнэхээр алмайруулж байлаа. Бүдүүлэг гэж тооцогдож байсан энэ нүүдэлчид маш олон талаараа тухайн үеийн өрнөдийнхний гайхшралыг төрүүлж байсан юм.

Цэргийн зохион байгуулалт, байлдах ур чадвар, тэсвэр хатуужил, төрийн тогтолцоо, өртөө улаа, худалдаа наймааны аюулгүй найдвартай зам, бас бусад бүх шашныг ижил тэгш эрхтэй хэмээн зарлан тунхагласан байдал Европчуудын хувьд цоо шинэ зүйл байлаа. Чухам тэр л үед Европчууд тэрс буруу номтон гэж мянга мянган хүнийг хотын төв талбайдаа шашны шүүхээр оруулж цаазалж, амьдаар нь шатааж байсан билээ. Ийм нөхцөл байдал улс хийгээд шашны оршин тогтнох боломж гэж үздэг байсныг бодож үзэхэд монголчуудын эл байдал папын элчдийг үнэхээр цочин гайхахад хүргэсэн нь дамжиггүй юм.
 
Монголчуудын эзэлсэн нутагт Монголын хүчирхэгийг хүлээн зөвшөөрсөн олон шашин олон үндэстний эв нэгдэл бүхий Монголын Пактори буюу Монголын энх гэдэг ойлголт хэдийн буй болсон байлаа. Нүүдэлчид бусдын адил хэзээ ч суурьших шинжгүй, хуучны нүүдэл ахуйгаа түшсэн хэв заншилтай байлаа. Гэвч чухам энэ үеэс л бүх монголын хувьд хотжин суурьших анхны үйл явц хэдийн эхэлчихээд байсан юм.

Дэлхийн чихийг дэлдийлгэсэн Хаан хотыг Хубилай Бээжинд цогцлоож байсан бол Дундад азийн Хүлэгүгийн улс мавритани уран барилгын гайхамшигт дурсгал болсон хотуудыг босгож, Бат хаан цоо шинэ ур хийц бүхий Сарай хотыг Оросын өмнөд нутагт өрнө дорны урчуудаар бүтээлгэж байлаа. Эзэнт гүрний хамаг тансаг, хүчирхэгийн бэлгэдэл болсон Их Хар Хорум хотыг Өгөөдэй хаан хорин жилийн турш байгуулсан юм. Түүний дараа дараагийн хаад энэ үйлсийг үргэлжлүүлэн ертөнцийн бүхий л хүний харааг булаам баян тансаг, гайхамшигт хотыг нүүдэлчдийн эх нутгийн голт зүрхэнд асаасан юм.

Үүнээс жаахан хожим боловч чухам л энэ нүүдэлчин монголчуудын угсааны хаан Энэтхэгийн Агра хотод ертөнцийн долоон гайхамшигийн нэг Таж Махалын сүмийг хайртай хатандаа зориулан үнэнэч хайр дпурлалын бэлгэдэл болгон цогцлоон бүтээж байлаа. Суурин соёл иргэншилд төдийлөн таашаалтай ханддаггүй монголчууд аажмаар суурин соёл иргэншлийн амин зүрх болсон хот байгуулалттай аажим боловч ихээхэн далайцтайгаар татагдах болсон юм.

Папын захидлыг өвөртөлсөн Карпино, Жувейни гэх хоёр гэлэн Төв Азийн нутаг дэвсгэрийн дөнгөж зах руу орж явтал нэгэн гайхалтай зүйлтэй таарчээ. Тэдний өмнөөс уудам хөндий дүүрэн бүхэл бүтэн хот нүүж явлаа. Нүдэндээ итгэмгүй. Мянга мянган үхэр тэргэн дээр ачаалсан жижиг том үй олон нүүдэлчид. Хот бүхэлдээ аянчдын нүдний өмнө нүүдэллэн айсуй гэнэ. Энэ бол өрнийхний хувьд хэзээ ч харж байгаагүй цоо шинэ зүйл байсан юм.

Харин нүүдэлчдийн хувьд энгийн л нэг амьдралын хэвшил. Тэдний хувьд хот гэдэг зонхилогч ноёд жанжнаа тойрон хүрээлсэн албат иргэдийн их нүүдэл. Ийм явдаг хот жилдээ хоёроос гурван удаа байнга нутаг сэлгэн нүүдэллэнэ. Аянчид нүүдэлчдийн энэ байдлыг тэмдэглэлдээ бичиж үлдээсэн нь бидний хувьд эртний нүүдэл хотын чухал судлагдахуун мэдээлэл болсон юм.

Монголчуудын суурьшил эхэн үедээ ийм л байдалтай байж. Яваандаа улс гүрэн хүчирхэгжихийн хэрээр тодорхой тогтоосон нэг газраас удирдан залах шаардлага гарч суурьшиж эхэлжээ. Эхэндээ энэ үзэгдлийг олон монгол ноёд таалсангүй. Урьдийн адил явдаг хотдоо тааваар суугаад өвсний соргог, усны тунгалагийг эрэлхийлэн нүүдэллэхийг илүүд үзэж байсан. Гэвч дэлхийн талыг атгасан монголчууд хүссэн ч хүсээгүй ч суурьшин амьдрахаас өөр аргагүйд хүрсэн билээ. Төв азийн тэгш өндөрлөгт эзэнт гүрнээ байгуулж хүчирхэгжиж явсан Хүннү, Уйгар, Кидан, Түрэг угсаатан өөр өөрийн хот балгадыг байгуулан суурьшихыг хичээж байсан ч чухамдаа Их Монгол улсын үед л энэ нь биелэлээ олсон гэхэд хилсдүүлэг болохгүй.

Энэ л үед монголчууд ертөнцийн найман зовхис дөрвөн зүгт гайхамшигт хот балгадыг бариулж, өөрийн нутагтаа их хааны дөрвөн хатан болон их хааны өвөл зуны басхүү нийслэл хотоо байгуулж Хар хорум гэж нэрлэсэн юм.Монголчуудын хамгийн далайцтай хот байгуулалт энэ цаг үед үлэмж хүчирхэгжсэн. Өнөөгийн малталтаар Хар хорум хот тухайн үедээ асар том байсан бөгөөд хот байгуулалт төлөвлөлт нь тэр үеийн хамгийн дэвшилттэт арга хэлбэрийг сонгож байсныг нотолдог юм.

Цэвэр бохир усны шугам, хотын доторх цэцэрлэгжилт, дүүргүүд нь хэчнээн нарийн зохион байгуулалттай болохыг одоо ч илрүүлсээр байгаа. Бидний үед харамсалтай нь үлдэж хоцроогүй ч тухайн үедээ дэлхийн нийслэл хот гэдэг алдар нэрийг хүртэхүйц эрхтэй баян тансаг хот байжээ.

Хубилай хааны байгуулсан Хаан хот буюу өнөөгийн Бээжин хотын эртний байгууламж судлаачдын сэтгэлийг ихээхэн хөдөлгөдгийн адил Хар хорум ч гэсэн тийм хот байжээ. Олон удаагийн дайн тулаан, харийн довтолгооноос болж балгас болсон хэдий ч энэ хот бол монголчуудын хот байгуулан суурьшиж ирсний хамгийн гайхалтай дурсгал билээ.

Их Монгол улс задран бутарч зүг бүрийн монголчуудын цөөнх хэсэг нь Төв азийн тэгш өндөрлөгтөө эргэн ирж байлаа. Гэвч тэд гар амар хөл хөсөр жаргасангүй. Төр засгийн эрх мэдлийн төлөөх тэмцэл улам ч гаарч, зон олон хөлд нь нэрвэгдэж байлаа. Түүхэнд энэ үеийг бага хаадын үе гэж гуниглан бичдэг.

Одтой тэнгэр орчиж олон улс байлдаж гэж нууц товчооны тэмдэглэл жинхэнэ биелэлээ олж байсан юм. Хэдийгээр Их Монголын нэр сүр, хүчирхэг байдлыг дахин буй болгох гэсэн олон удаагийн оролдлого гарч байсан ч үр дүнд хүрэхгүй байлаа. Монголчууд Батмөнх даян хааны үед хоромхон зуурт ч гэсэн эв нэгдлээ хадгалж чадсан боловч түүний дараагаас дахин бутарч дахин сэхэл авсангүй.

Цаг үе ээдрээтэй хэцүү бэрх байлаа. Өмнө зүгээс манжууд монголыг тусгаар байдлыг эвдэхийг санаархаж эхлэв. Монголчууд шашны доор нэгдэх гэсэн оролдлогыг хийхийг хичээлээ. Чухам энэ л үед Түшээт хан Чахундорж өөрийн таван настай хөвгүүн Занабазрыг Монголын анхдугаар Богдод Монгол уулын өвөр, Бага Монгол уулын арын Ширээ цагаан нуурын хөвөөнд өргөмжлөв. Ингээд Автай сайн ханы авчирсан Чингис хааны асаасан анхны голомтыг галтай зултай нь хамт авчирч тусгайлан зассан тахилгын гэрт байрлуулав.

Ингэж монгол түмний гал голомт Ширээ цагаан нуурт бадамлав. Шар бөсийн орд гэж түүхнээ алдаршсан энэ орд ийнхүү монгол түмний гал голомт ариун газар хэмээн нэрлэгдсэн билээ. Өнөөгийн Монгол улсын их нийслэл хотын үүх түүх ийнхүү Чингис хааны асааж, Өэлүн эхийн үлээн хөгжөөсөн ариун галаас бадамлан гурван зуун 368-дахь жилтэйгээ золгон байна. Зургаан жаран илүү насалж буй нийслэл хот маань энэ зуур олон арван удаа нүүдэллэсний эцэст өнөөгийн Хан уулын ар хормой, хатан тунамал Туулаараа эмжээрлүүлэн оршин тогтносон билээ.

Салхины эх нь дээр, усны тунгалаг нь дээр, уулсын нөмөр нь, ургамалын шимтэй нь дээр хэмээн шинжсэн Хүн чулууны энэ хөндий язгуурын нүүдэлчдийн хэзээний амин сүнс болсон нутаг байлаа. Хүрэл зэвсгийн үеэс энд нүүдэлчид нутаглаж утаат тулгандаа аргил саргил галаа асаан эргэл боргил цайгаа чанан, сүү идээнийхээ дээжийг өргөн барьдаг байж.

Дотооддоо эв нэгдэлгүйн улмаас хамаг улсаа хагацаасан Түрэгийн мэргэн Тоньюк жанжин гомдол ухаарлынхаа үгийг энэ нутгийн хад асган дээр сийлэн үлдээсэн байна.

Чингисийн өмнөх үеийн хамгийн хүчирхэг хаан Хэрэйдийн Тоорил ван чухамдаа энэ л Туулын хар шугуйд их улсынхаа хот балгадыг босгож байжээ. Манжийн цэрэгт ялагдсан Галданбошигт хаан чухам л Хан уулын битүү ширэнгэ ой модонд амь нас юугаа даатган гансарч явсан нь эдүгээ монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд уяатай бий.

Харийн түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлж яруу алдраа дуурьсгасан Сүх жанжны цэргийн их уухайг энэ буурал газар шороо мартаагүй. Буурал түүхийн нугачаа болгонд монгол түмнийхээ гомдол гуниг, өөдлөн дэвшихийн дуу цуурайг хадгалсан Хан уул, Хатан Туул минь ирээдүйн монгол түмний бахархал, хөгжил дэвшлийг ширхэг чулуу, дусал ус, сэвэлзэх салхиныхаа эрчлээнд сийлэн үлдээх биз ээ.

 Монгол түмний заяа буян өндөр байж монгол төрийн сүлд их хааны асааж, хатан эхийн үлээн хөгжөөсөн гал мэт үргэлж өөдрөг байж монгол түмний их нийслэл Улаанбаатар минь хөгжин дэвжих болтугай!!!

Гэрэл зураг: shuud.mn

Зохиогч: anduusanaa.blogspot.com

Үйл явдлын өрнөл: Хар ХорумУлаанбаатарТаж МахалИх Монгол

Төстэй нийтлэл материалууд

12 арванхоёрдугаар сар 2014 1422

Буриадын соёл - Их Монголын нийт соёлын томоохон хэсэг юм

"Хүсэл тачаалгүйчүүд" яагаад Булат Шагжин эрхмийг Бүх Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэгийн (ББСХН) ерөнхийлөгч болгохыг хүсэхгүй байна вэ?

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist