ОХУ-ын Буриадад буриад-монгол хэлээ сэргээж байгаа нь
Буриадын Бурханы шашны санваартны нийгэмлэгээс уламжлал болгон анх удаа сургуулийн сурагчдын дунд буриад хэлний мэдлэг шалгах уралдаант шалгалт зохион байгууллаа.
Ийм мэдлэг уралдаант шалгалт зохион байгуулах санаа өнгөрсөн онд Иволгийн дацанд болсон “Буриад хэлний ирээдүйн тухай” баг хурлын үеэр гарч байсан юм. Тэр үед хүнд сурталт түшмэдүүдийн царайг харж байснаас нийтээрээ эх хэлээ аврахгүй бол болохгүй нь хэмээн түгшин тэмдэглэж байсан билээ. Харин анхны хүүхдийн дундах уралдаант шалгалт өнгөрөгч зун Бандит Хамба лам Итгэловын нэрэмжит материаллаг болон оюун санааны соёлын Олон улсын наадмын хүрээнд зохиогдсон бөгөөд хоёр дахь нь Оросын Бандит Хамба ламын хүрээлэнгийн 250 жилийн ойд зориулан Оросын санваартануудын ойн байрын ёслолын үеэр есдүгээр сард болсон юм. Ийнхүү у уралдаант шалгалтын тогмолжсон байдал анхны өгөөжтэй үр дүнгээ шуудхан өгч эхэлсэн билээ.
ОХУ-ын Гавъяат багш Янжмаа Ивахинова: “-Буриад хэлний сарын аяны үеэр хүүхдүүдийн эх хэлний мэдлэг дээшлээд зогсохгүй уламжлалаа ч таньж мэдэх явдал дээшилсэн” хэмээн ярьж байна.
Иймээс Хамба ламын санаачлагаар гурав дахь уралдаант шалгалтыг зохион байгуулсан байна. Буддын шашинтнууд тохиолдлын зүйл гэж байдаггүй хэмээн ярьцгаадаг. Энэ уралдааныг зохион байгуулах сайн өдрөөр Олон улсын эхчүүдийн баярын өмнөх өдөр болох 11 дүгээр сарын 29-нийг сонгон авсан ажээ. Энэхүү уралдаант шалгалтыг «Эхын хэлэ – манай баялиг» - «Язык матери – наше богатство» буюу “Ээжийн минь хэл- манай баялаг” нэрийн дор зохиожээ. Сургуулиудын тавьсан нөхцлийн дагуу уралдаанд оролцогчдын 70 хувь нь ирээдүйн ээжүүд болох охид оролцсон байна.
-Би ээжийнхээ ач буянаар төрөлхи буриад хэлээ мэддэг болсон. Ээж минь надад амьдрал бэлэглээд зогсохгүй эх хэлэнд минь сургаж түүний баялаг, сайхан бүхэн болон гүн гүнзгий ухагдахууныг нь таниулсан юм. Иймээс энэ амьдралд эцэг хүн чухал ч, чухамдаа эх хүн гэр бүлийн гал голомтыг авч яваад зогсохгүй эх хэлний хамгийн гол сахин хамгаалагч нь байдаг. Хэрэв эх хүн эцэг, эхийнхээ хэлийг хүндэлж дээдлэн түүнийг үр хүүхдүүдээ уламжлуулж чадаж байвал тэр жинхэнэ эрдэнэ мэт үнэ цэнтэй эх хүн мөн. Ийм учраас манай уралдааны үндсэн баг нь охид байх болно хэмээн Хамба лам тайлбарласан байна.
Үүнээс гадна бид уралдаант шалгалтдаа өөрийн гэсэн шинэ санаа оруулсан юм. Үндэсний дээл хувцас оёх нь санхүүгийн хувьд үнэтэй тусахыг бид ойлгож байгаа учир охидын үндэсний уламжлалаар гэзгээ сүлжиж, харин дээл хувцасаар хүүхэлдэйгээ хувцаслахыг хүссэн. Гэзгээ сүлжсэн олон охидыг харахад сэтгэл хөдлөм байсан шүү. Цаашдаа уралдаант шалгалт маань улам утга учиртай болох тул сургуулиуд өөрсдийнхөө оролцогчдынхоо бэлтгэлд анхаарах шаардлагатай болж байгаа юм. Хамгийн сайхан шүлгийг хүчээр цээжлүүлэх нь хүүхдүүд түүнийг гүнзгий мэдрэхэд сургаж чадахгүй. Мөн хамгийн энгийн өгүүллийг орос хэлнээс буриадад орчуулах даалгаварыг арай ядан гүйцэтгэж байна. Үндэсний хувцастай ч олон хүүхэд нэмэлт асуултад бүдэрсэн. Үүнээс гадна өсвөр насны охид нөхөрт гарсан эмэгтэйн өмсдөг дээл, малгай өмссөн байлаа. Тэр бүү хэл Баргузинаас ирсэн нэг охин хори-буриад эрэгтэйн дээл өмссөн бол өөр нэг нь улаан залааг хар өнгөтэй болгосон, харин гурав дахь нь буруу энгэртэй дээл өмссөн зэрэг алдаа гаргав.
Урьдын адил Шэнэхэний гаралтай буриадуудын хүүхдийн баг тэргүүллээ. Тэд энэ уралдаант шалгалтын бүх үе шатад тэргүүлэгчид болж чадлаа. Гэхдээ хэний ч хүлээж байгаагүй баг хоёрдугаар байрт орсон нь Зэдийн аймгийн Петропавловын нэгдүгээр дунд сургуулийн хүүхдүүд байсан юм. Тэд хэлний мэдлэгээр тэгтлээ гайхуулж чадаагүй ч гар урлалын төрлөөр тасархай байв. Гутгаар байрыг хүлээж байсанчилан Агийн Дульдурины Зуткулэйн сурагчид болон Улаан-Үдийн дотуур байртай нэгдүгээр лицей сургууль хуваан эзлэв. Улаан-Үдийн сурагчдын дунд 29 дүгээр гимназийн сурагчид мэдлэгээрээ оройлж байлаа. Тавдугаар байрт Сэлэнгийн Өвөр Зөөхэй суурингийн сургуулийн баг орсон байна. Хамгийн баярт мэдээ бол хамгийн холоос Буриадын Усть-Ордыны бүс нутгаас Обусиний дунд сургуулийн сурагчид ирж оролцсон явдал байлаа. Энэ өдрийн од нь Обусиний гурав дугаар ангийн сурагч Татьяна Балдаева болж тодров. Татьяна оролцогч хамгийн олон амьтан ба ургамал нэрлэх “Миний хэлний баялаг” уралдаант шалгалтын эцсийн шатанд шалгарсан юм. Зохион байгуулагч бид нэг ч багийг, нэг ч хүүхдийг амтат бэлэг, мөнгөн урамшуулалгүй явуулахгүй гэж хичээсэн билээ. Бидний найз нөхдийн дэмжлэгээр энэ бүхэн биелэлээ олсон юм. Энэ хүмүүсийн ачаар буриад хэлний гутгаар уралдаант шалгалт жинхэнэ хүүхдийн баяр наадам болж хувирсан билээ.
Мэдээллийн ивээн тэтгэгчид:
- Гендиректора ИД «Буряад Үнэн» Хартаева В.В.
- И.о. гендиректора Государственной телерадиокомпании «Бурятия» Урбаеву М.В.
- Гендиректора ТК «Тивиком» Интогарову С.В.
- Гендиректора ТК «Мир-Бурятия» Лубсанова Р.Б.
- Гендиректора ТРК «Ариг Ус» Мантатову Т.Е.
Мөн эд материал, сэтгэл санааны тусламж үзүүлсэн доорхи нэр бүхий хүмүүст талархал илэрхийлэе!
- Депутата ГД РФ Слипенчука М.В.
- Гендиректора ГК «Титан» Бредний В.В.
- Гендиректора ООО «Стам» Бужинаева С.П.
- Депутата горсовета Баданова Ю.А.
- Гендиректора ОАО «Бурятхлебпром» Протасова П.Д.
- Главу МО «Окинский район» Балданова Б.Д.
- Гендиректора медицинского центра «Диамед» Дориеву В.Б.
- Гендиректора компании «Оптика Сэсэг» Шабакову С.И.
- Депутата городского Совета Норбоеву Д.К.
- Депутата Народного Хурала Лудупову Е.Ю.
- Гендиректора ИА «ВостокТелеинформ» Мешкову А.В.
- Гендиректора ИА «Ард» Очирова Б.Э.
- Компанию «ПолиНом», ИП Бальжинимаев Ч.В.
- Гендиректора РА Red box Бальжирова С.Е.
- Гендиректора ОРЦ «Столичная канцелярия» Буянтуеву Ч.Б.
- Гендиректора медицинского центра «Наран», г. Москва, Чойжинимаеву С.Г.
- Ректора БГУ Калмыкова С.В.
- Председателя РОО «Буряад соёл», общественного деятеля Булата Шагжина












