Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
13 арванхоёрдугаар сар 2014 1248

Нэг нутгийн аялгуунд баригдсаны туйлшрал буюу «h» үсгийг хална гэх хоосон айдас

Зохиогч: С.Майдар, АРД

Нэрт эрдэмтэн Ц.Б.Цэдэндамбаевын "Буриад-монгол хэлэн дэх олон нийтийн болон улс төрийн нэр томъёоны тухай" гэсэн бүтээл, эрдэмтэн Ж.Ш.Дондуковын "Буриад хэлний нэр томьёоны хөгжлийн тухай", мөн Т.А.Бертагаевын "Орчин үеийн Монголын уран зохиолын хэлний үгсийн сан" (монгол болон буриад хэлний материал дээр) болон бусад эрдэмтдийн бүтээлд "h" үсгийг "с" үсгээр солих нь буриад хэлэн дэх орчин үеийн үгийг (үг хэллэг) шинэ утгатайгаар, тухайлбал: "hонин" – "мэдээ", "сонин" – "сонин", "hан" –  "сан хөмрөг" и "сан" – "сан" гэх мэтээр ҮГ БҮТЭЭХ АВИАЗҮЙН АРГА хэмээн тэмдэглэсэн байдаг.

Энэ тухай бүр 1920-1930 онуудад Г.Цыбиков, Б. Барадин, Ц.Жамсрано нарын эрдэмтэд мэдэж байснаар барахгүй амьдрал дээр хэрэгжүүлж байсныг тэдний сурах бичиг, өгүүлэл нийтлэл, толь бичиг зэрэг бүтээлүүдээс нь харж болно. Иймээс "h" үсгийг "с"-ээр солих нь манай олонхи хүмүүс, тэр ч байтугай зарим эрдэмтдийн буруугаар төсөөлж байгаачлан зүгээр ч нэг механикаар, үсэг авиа эсвэл нутгийн аялгуу өөрчилж буй асуудал биш билээ.

Түүнчлэн үгийн нэгдүгээр үед "с" үсгийг "h"-ээр солих нь буриад хэлний авиазүйн дүрэмтэй харшилдахгүй юм. Тухайлбал: «саhан» -‘цас’ "h" үсгийг "с"-ээр солих "ҮГ БҮТЭЭХ АВИА ЗҮЙН АРГА"-ын онолын үндэслэл нь өнөөдөр буриад хэлэн дэх нийгэм, улс төр болон нийгэм, эдийн засгийн үгсийн сангийн хурц шаардлага, хязгаарлагдмал байдал, үг дутагдал зэрэг бэрхшээлийг шийдэх тулгамдсан асуудалтай холбоотой юм.

Мөн буриад хэлэн дэх дээрх асуудлуудыг шийдэхийн тулд 1920-1930-аад онуудад хэрэглэгдэж байгаад үзэл суртлын шалтгаанаар толь бичгээс хасагдсан үгсийг (жишээ нь: «нам»- ‘партия’, «улас»-‘страна’, «сайд»-"министр" гэх мэт) эргүүлэн сэргээх хэрэгтэй санагдаж байна. Гэхдээ энэ нь буриад хэлэнд байдаг бүх "h" үсгийг "с"-ээр солино гэсэн үг биш. Бүх нийтээрээ хэрэглэдэг "h" үсэг буриад хэлний авиазүй болон дуудлагад хадгалагдан үлдэх ёстой.

Тухайлбал, «наhан»-‘возраст, жизнь’, «hалхин»-‘ветер’, «саhан» -‘снег’ гэх мэт. Харин шинэ, орчин цагийн үгсийн сан бүрдүүлэх явцын хувьд Зөвлөлт засгийн үед хориотой байсан үг хэллэгийг орчин үеийн утгаар сэргээх ажил (жишээлбэл, хуучирсан үг болох «hайд»-"сановник-сайд түшмэл", орчин үеийн утгаар «сайд»-"министр") гэх мэтээр явагдаж байгаа бол нөгөө талаас зөвхөн нутгийн аялгууны "h" үсгийг дэмжигч талынхны тухайлбал, «сурбажалагша»- ‘корреспондент’ гэхийг «hурбажалагша», «сэдэб»-‘тема’ гэхийн оронд «hэдэб» болгох (дээрх үгс «с»-ээр бичигддэг, «Бурятско-русский словарь». Улаан-Үд. 2008 он толийг харна уу) гэсэн бодит оролдлого нь зарчмын хувьд орчин цагийн үг хэллэг, үгсийн санг бүрдүүлэх амин чухал арга зам, үг бүтээх шинжлэх ухааны аргачлалаас татгалзсан хэрэг мөн. Мөн одоо үед олон буриад хүн (буриад хэл огт мэддэггүй эсвэл муухан гадарладаг) амьдрал дээр "h" үсгийг хэрхэн зөв дуудахаа мэдэхгүй будилдаг агаад тухайн үсгийг дандаа "х" үсгээр дуудагдаж эхэлдэг бөгөөд тухайлбал, "hонин" -"сонин мэдээ" гэх гээд "хонин" -хонь" болгох нь бий.

Энэ нь тус шинэчлэл хэрэгтэйг харуулж байна. Ийм учраас шинэ үг хэллэг бий болгож, толь бичгээс хуучин үгс сэргээхдээ "с" үсгийг "h" үсгийн оронд хэрэглэх нь буриад хэл сайн мэдэхгүй, эсвэл огт мэдэхгүй хүмүүст хэл сурахад нь дөхөм болох хамгийн зөв сонголт юм. Үүнээс гадна буриад хэлний "h" үсэг орсон бүх үгсийг 1939 оноос өмнө зөвхөн "с" үсгээр бичдэг байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Шэнэхэний буриадуудын хэлний туршлагад хөнгөн хандах хэрэггүй. Шэнэхэний буриадууд одоо хүртэл "h" гэж үсэг огт байхгүй, энэ үсгийн оронд "с" үсэг бичдэг босоо монгол бичгээ хэрэглэж байгаа. (1936 он хүртэл Буриад-Монголын Бүгд Найрамдах улсын албан ёсны бичиг байсан.) Гэвч энэ нөхцөл байдал нь Өвөр Монголд 80-90 жилийн турш тэдэнд ярианы хэлэндээ "h" авиаг ашиглахад огтхон ч саад болоогүй хадгалдсаар байгаа.

Мөн бичиг үсэгтээ "с" үсгийг ашиглаж байгаа нь шэнэхээн буриадуудад Монгол Улс болон Өвөр Монголын бусад бүх монголчуудтай харьцахдаа чөлөөтэй ойлголцоход нь тус болдог юм. Ийм маягаар "h" үсгийг "с"-ээр солих явдал нь нутгийн аялгыг үгүй болгоно гэж эмээгсдийн бодож байгаачлан үндсэн нутгийн аялгыг ор тас үгүй хийх механик арга биш бөгөөд харин буриад хэлэнд шинэ үгийн сан, шинэ үг хэллэг бий болгох үндсэн арга замуудын нэг төдий хэрэг юм.

Орчуулсан С.Майдар

Орос хэл дээр: (монгол, орос хэлийг сурч буй хүмүүс харьцуулан харах боломжтой) автора АРД Жамьяна Санжаа тут...

 

Үйл явдлын өрнөл: буриад аялгахалх аялгамонгол хэл

Төстэй нийтлэл материалууд

13 арванхоёрдугаар сар 2014 1993

Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам

Монголын "Буриад судлалын Академийн" гишүүн Санжаагийн Жамьян буриад хэлийг бусад аялгуунд "хөрвүүлэх" нь ямар үр дүнд хүргэж болох тухай бодлоо хуваалцаж байна.

12 арванхоёрдугаар сар 2014 1469

Хараал

Хараал аймшгийн өгүүллэг

11 арванхоёрдугаар сар 2014 1383

Монгол улс бүх буриад үндэстний эдийн засаг, соёлын төв болж магадгүй

«АРД»-ын сэтгүүлч Булат Шагжинийн Монгол болон Буриадын нэгдэл нягтралын тухай бодрол.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2750

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2614

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2520

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2628

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2601

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2750

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3876

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3913

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3669

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3672

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3693

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist