Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
13 арванхоёрдугаар сар 2014 1992

Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам

Зохиогч: Орос хэл дээр бичсэн ОХУ-ын докторант С.Жамьян Орчуулсан С.Майдар.

Хэл бичгээ зөвхөн нутгийн аялгууны хүрээнд хөгжүүлэх нь ирээдүйгүй зам Монголын "Буриад судлалын Академийн" гишүүн Санжаагийн Жамьян буриад хэлийг бусад аялгуунд "хөрвүүлэх" нь ямар үр дүнд хүргэж болох тухай бодлоо хуваалцаж байна.

Асуудлыг ойлгох нь Эдүгээ буриад хэл хэцүүхэн байдалд ороод байна. Хүмүүс төрөлх хэлээ улам бүр мартаж, ярих, бичих хүн ховордсоор байгаагийн дээр буриад хэлээ хадгалж хамгаалах, хөгжүүлэх асуудал хурцаар хөндөгдөх боллоо. Эдгээр асуудлуудыг шийдэхийн тулд янз бүрийн арга замыг хэлэлцэж эхлээд байгаагийн нэг нь халх аялгуунд дөхүү "саа"-лах аялганд шилжих тухай яригдах болсон. Харин энэ санаа буриад хэл болон халх монгол хэл (орчин үеийн монгол хэл) тэс өөр хэлнүүд хэмээн ихэнх буриадууд тооцдогийн дээр мөн уран зохиолын буриад хэл оршдог гэж үздэг талынхны дунд ихээхэн шуугиан тариад байгаа юм. Тэр ч бүү хэл зарим буриадууд өөрсдийгөө монгол биш хэмээн үздэг. Буриадуудын уг гарлын үзэл санаа энэ хоёр төрөл хэлэнд ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Харин энэ асуудалд хожим анхаарлаа хандуулая. Харин одоохондоо хэлний асуудалд эргэн орж буриад хэлний хөгжлийн түүхийг бага ч атугай танилцуулах гэж байна.

Уран зохиолын буриад хэл бүрэлдэн буй болсон түүх, эх сурвалжаа мэдэхгүйгээр энэ асуудлыг шийднэ гэж байхгүй санагдаж байна. Энэхүү өгүүлэл хоёр талынхныг болон дээрх хэлэлцүүлэгийг эсэргүүцэгчдийг тайвшруулах болов уу хэмээн найдая.

Бүтэн зүйлийн нэг хэсэг

1727 онд Орост нэгдэхээсээ өмнө Буриад нь Монгол улсын нэг хэсэг байлаа.

Энэ нь буриадууд нийтийн монгол бичигтэй (хуучин монгол бичиг) байснаар батлагдана. Энэ бичгийг 1936 он хүртэл буриадууд төрөлх бичгээ хэмээн тооцдог байсан юм. Түүгээр ч үл барам 1923 онд өөрийнхөө Буриад-Монголын АССР улс байгуулахдаа хүртэл албан ёсны хэл нь нийтийн монгол бичигт тулгуурласан "буриад-монгол" хэл байсан билээ.

Нийтийн монгол бичиг нь өөрийнхөө нэгдсэн шинж чанар, өвөрмөц онцгой байдлаар буриадын нутгийн аялгууны ялгааг тэгштгэж, аль ч аялгуугаар ярьдаг хүн энэ бичгээр нэгийгээ төвөггүйхэн ойлголцдог байсан юм. Монгол бичгийн ачаар Буриадын нутгийн аялгуунууд нэгийхээ эсрэг сөрөгөлдөх аргагүй байснаар барахгүй халх монголчууд болон Монгол Улс, Өвөр Монголын бусад ард түмнүүдтэй хялбархан чөлөөтэй ойлголцдог байлаа.

Монгол бичгийн давуу тал бол түүний үсэг бичгийн дүрэм нь нийт монгол хэлтнүүдийн хувьд нэг байсны дээр энэ бичгийн ачаар нутгийн аялгуунууд давхар өөрийн онцлог шинж чанараа хадгалсаар байдагт оршино. 1930-аад он хүртэл нийтийн монгол бичгийг хэрэглэж байх явцад буриад, халх монгол хэлний цорын ганц ялгаа зөвхөн дуудлага төдий л байсан юм. Үүний баталгаа нь 1920-30 онуудад хэвлэгдэж байсан Бүгд Найрамдах улсын "Буряад Үнэн" сонины өгүүлбэрзүй, үгийн сан, нэр томъёо зэрэг нь халх монгол хэл болон бичгийн монгол хэлтэй бараг адилхан байгаа явдал. Гэвч 1933 онд энэ бичгийг халсан явдал нь түүхчдийн үзэж буйгаар үзэл суртлын болон улс төрийн шалтгаантай юм.

Латин, кирилл үсэг болон энгийн ардын хэл 1933 онд буриад-монгол хэл латин үсэг хэрэглэх болов. Гэхдээ энэ шатанд хүртэл буриад хэл зөвхөн бичиг үсгээ л сольсон болохоос нийт монгол хэлний үг хэллэг, зөв бичгийн дүрэм, үгийн сан, өгүүлбэрзүй тэр бүү хэл дуудлагаа зэрэг халх монгол хэлтэй төстэй чанараа хадгалсаар байсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл латин үсгээр бичдэг болсон болохоос биш халх монгол хэлтэй бараг адилхан буриад хэл байсан гэсэн үг.

Харин 1939 оноос нөхцөл байдал өөрчлөгдөн кирилл үсэгт шилжив. Ингэснээр ярианы нутгийн аялгууг бичгийн уран зохиолын хэлэнд тооцох боллоо. Цаашид янз бүрийн нутгийн аялгууны хар ярианы хэлээр ном зохиол хэтэрхий ихээр хэвлэх болсон нь бичгийн хэлний стандарт алдагдахад хүргэж буриад хэл халх монгол хэлнээс улам ондоошиж эхэлжээ. Эхний ээлжинд энэ нь буриад хэлний өгүүлбэрзүй, үгсийн санд нөлөөлж эхэлсэн юм. Харамсалтай нь энэ сөрөг үйл явц өнөөдрийг хүртэл оршсоор байна. Энгийнээр хэлвэл тэр цагаас эхлэн буриад, халх монголчууд нэг нэгийгээ ойлгох нь улам багассаар өнөөдрийг хүрсэн хэрэг. Гэхдээ шэнэхэн буриадуудын хувьд тэс өөр.

Шэнэхэний буриадууд өнөөдрийг хүртэл нийтийн монгол бичиг хэрэглэж байгаа бөгөөд үүнийхээ ачаар буриад хэлний үндсийг хадгалсаар иржээ.

Түүгээр ч барахгүй энэ нь тэднийг орчин үеийн монгол хэлээр чөлөөтэй харьцахад нь тус болж байна. Энэ нь бас тэднийг Монгол Улс, Өвөр Монголын соёл, мэдээлэл, боловсрол, эдийн засгийн хөгжлийн нэг орчинд байх боломж олгож байгаа юм. Монгол Улсын хувьд кирилл үсэгт шилжсэн боловч үүндээ нийтийн монгол бичгийн бүхий л стандартуудыг (үгийн сан, өгүүлбэрзүй, зөв бичих дүрэм зэргээ) хадгалан үлдэж, хар яриа, нутгийн аялгууг уран зохиолын хэлэнд аваагүй билээ.

Түүхийг эерэгээр харах нь Алс хэтээ бодох юм бол буриад хэлний "бичгийн хэлийг ярианы хэлэнд ойртуулах" гэх хэл хөгжүүлэх арга зам бол үнэн хэрэгтээ ямар ч үр ашиггүй зүйл болох нь харагдаж байна. Харин Монгол Улсад болон Өвөр Монголд, шэнэхэний буриадуудын хувьд шал өөр эсрэг замаар буюу "хар яриаг бичгийн хэлэнд дөхүүлэх" арга хэрэгжиж байдаг нь түүхэн талаасаа маш зөв бөгөөд амьд жишээ юм.

Одоо буриадын онцог шинж байдлаа бүрдүүлэх үүднээс хэлний асуудалд хандаад үзье. Ингээд 1958 онд "Буриад-Монголын АССР"-ийг "Буриадын АССР" болгон өөрчлөн нэрлэх шийдвэр гаргасан нь "буриад-монгол"-ын ард түмэн, болон өөрийгөө "буриад-монгол" гэж үзэх үзлийг үгүй хийж орхив.

Үүний оронд өөрсдийгөө "буриад" гэж нэрлэх болсон шинэ ард түмэн гарч ирлээ. Ийм маягаар "буриад-монгол хэл" эрх баригчдын ганцхан удаагийн далайлтаар "буриад хэл" болон хувирч, хэлийг бүрдүүлж байсан "монгол хэл" албан ёсоор арчигдах нь тэр. Яг энэ цагаас буриадуудын өөрийгөө үзэх үзэл, төрөлх хэл нь буриад, монгол хоёр хэмээн хуваагдсан үеэс эхэлсэн гэж болно. Тухайн арга хэмжээний өнгөц талыг орхиод харвал халх монгол хэл, буриад хэлнүүдийг нэгтгэж байсан нийтийн монгол бичгийг эцсийн бөлөгт хуучирсан эд гэж үзээд шинэ "буриадын уран зохиолын хэл"-нээс бүрмөсөн хасч орхив. Энэхүү хиймэл ажиллагааны дүнд "уран зохиолын буриад хэл"- ний цаашдын ирээдүйд гарах бэрхшээлүүд төрөн гарч ирлээ. Энэ нь орчин үеийн үг хэллэгээс авахуулаад эцэст нь авиа дуудлагын асуудал юм аа. Үүний тодорхой жишээ бол 1930-аад оны хийгээд 1990-ээд оны "Буряад Үнэн" сониныг харьцуулан харахад хангалттай. Тухайлбал: «Буряад уласай нийгэм, улас түрын асуудалнуудын талаар бага хурал болоходо засагай газарай зүгhөө юрынхэлэгшэ, сайдууд оролсобо» (1930 он.). «Буряад республикын социально-политическэ асуудалнуудын талаар конференци болоходо правительствын зүгhөө президент, министрнууд оролсобо» (1990 он.).

Уг нь энэ хоёр өгүүлбэрт байгаа утга санаа, үгийн сан адилхан юм. Гэвч 1990-ээд оны сонинд болохоор хэдийгээр буриадын 1920-30 оны бичгийн уран зохиолын хэлэнд байдаг ч 13 үгнээс 7-г нь авч хэрэглэсэнгүй. Ингээд "яагаад эдгээр үгс орчин үеийн" уран зохиолын хэлэнд" байхгүй байна вэ?" гэсэн асуулт урган гарч байна. Хариулт нь энгийн. 1930-аад оноос буриад хэлний хар ярианы хэлбэр албан ёсоор "утга зохиол"-ын хэлтэй эн зэрэгцэх болсон бөгөөд жил ирэх бүр жинхэнэ бичгийн утга зохиолын хэлнээс алсран холдсоор ирсэн хэрэг.

Энэ мэтчилэн буриад хэлний бүрэлдэн бий болсон түүхээ мэдсэнээр буриад хэлийг нутгийн аялгуунд шилжүүлэх асуудал тийм ч зөв биш нь харагдаж байгаа юм. Харин 1930-аад оны үеийн нийтийн монгол бичиг дээр суурилсан халх монгол хэлтэй бараг адилхан байсан буриад хэлээ эргэн сэргээх гэж ярих нь зөв бөгөөд үнэн шийдэл гэж харж байна. Үүнийг өөр нутгийн аялгуунд эсвэл халх монгол хэлэнд шилжүүлэх гэж байна хэмээн шүүмжлэх нь буруу хэрэг билээ.

Үйл явдлын өрнөл: нутгийн аялгуубуриад аялгуухалх аялгуумонгол хэл

Төстэй нийтлэл материалууд

13 арванхоёрдугаар сар 2014 1248

Нэг нутгийн аялгуунд баригдсаны туйлшрал буюу «h» үсгийг хална гэх хоосон айдас

Тухайлбал: «саhан» -‘цас’ "h" үсгийг "с"-ээр солих "ҮГ БҮТЭЭХ АВИА ЗҮЙН АРГА"-ын онолын үндэслэл нь өнөөдөр буриад хэлэн дэх нийгэм, улс төр болон нийгэм, эдийн засгийн үгсийн сангийн хурц шаардлага, хязгаарлагдмал байдал, үг дутагдал зэрэг бэрхшээлийг шийдэх тулгамдсан асуудалтай холбоотой юм.

12 арванхоёрдугаар сар 2014 1468

Хараал

Хараал аймшгийн өгүүллэг

11 арванхоёрдугаар сар 2014 1382

Монгол улс бүх буриад үндэстний эдийн засаг, соёлын төв болж магадгүй

«АРД»-ын сэтгүүлч Булат Шагжинийн Монгол болон Буриадын нэгдэл нягтралын тухай бодрол.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist