Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
11 арванхоёрдугаар сар 2014 1382

Монгол улс бүх буриад үндэстний эдийн засаг, соёлын төв болж магадгүй

Зохиогч: Булат Шагжин

«АРД»-ын сэтгүүлч Булат Шагжинийн Монгол болон Буриадын нэгдэл нягтралын тухай бодрол.

Одоогоор Монгол улс бол дэлхийд эдийн засгийн хувьд хамгийн хурдацтайгаар өсөж буй улсын нэг билээ. Энэ нь ч нууц байхаа больж. Рубль, түүхий эд, үнэт металл болон бусад бараа бүтээгдхүүнүүд Оросын гадаад харилцаанаас болоод ихээхэн алдагдалд орох боллоо. Рубльтэй харьцах Монгол төгрөгийн ханш чангарсаар байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, төгрөгний ханш чангарсан энэ үед Монгол Улс биднээс УАЗ машин, нисдэг тэрэг болон бусад орос бараа бүтээгдэхүүнийг авах нь илүү ашигтай болж байна.

Хагас жилийн өмнөхөөсөө юм үнэтэй болсон гэхдээ Монголоос бэлэг дурсгалийн эд зүйлс, шашны эд зүйлс болон өргөн хэрэглээний бараа таваар авахад ямар ч томоохон саад үгүй.

Хэтийн төлөв нь ямар байх вэ? Бизнесийн уламжлал Оросод гаднаас орж ирсэн болохоос Орост бий болоогүй. Тусгаар Улсуудын Хамтын ажилгааны нийгэмлэгийн улсуудаас орж иж бай бараа бүтээгдэхүүний эргэлтийг ихэвчлэн тухайн улсын уугуул хүмүүс удирдан явуулдаг. Монгол ч мөн адил. Монгол Оросоос худалдан авалт хийсээр байсан, цаашид ч монголчууд өөрсдөө хийх болно. Буриадын хувьд өргөн хэрэглээний барааны үйлвэрлэлээрээ гайхуулах юмгүй ээ. Яахав мод, үнэт метал болон хязгаартай тоогоор нисдэг тэрэг зэргийг зардаггүй л юм бол.

Ямартай ч бид Монголын хөрөнгөнөөс хамааралтай болох юм, өөрөөр байх аргагүй. Тэдний эдийн засаг өсөж байгаа бөгөөд хэрэглээний барааны үнэ хямд. Энэ нь бид харин Монголд бизнес хийхэд илүү амар байх нөхцлийг олгож байна. Өөрөөр бол Монголд хийсэн хөрөнгө оруулалт (үл хөдлөх хөрөнгө байсан ч) Орост хийснээс илүү хурдацтай өсөх бөлгөө. Наймаас арван жилийн дотор Улаанбаатар хот бүхий л Дорнод Сибирийн эдийн засгийн төв болох магадлалтай.  Гол үүргийг бүс нутгийн эдийн засгийн хэмжээ бус хөрөнгө оруулалтын ашиг гүйцэтгэх аж.

Соёлын хувьд

Драмын театр, кино театр болон хэвлэл мэдээллийнхэн өнөөгийн хүмүүст зөвхөн нийтийг хамарсан соёл нөлөөлж буйг хүлээн зөвшөөрч байна. 200-300-хан хүн байнга Бурдрам, наадам фестиваль болон тэмцээн уралдаанд оролцож байгаа нь хүн ардын тун багахан хэсэг юм. Буриадын залуусын ихэнх нь орчин үеийн Буриадын соёлд яг л дундаж орос залуус оросын хамтлаг, найрал дуунд ханддаг шиг л хандлагатай. (Надежда Бабкинагийн ард олныг хордуулж байгаагийн ач). Өөрөөр хэлбэл ихэнх нь үүнд эгдүүцэн, дургүйцдэг гэсэн үг. Ийм ч байх болно.

Мэдээ, сонин, нэвтрүүлэг, кино бараг байхгүй эсвэл жилд нэг удаа гаргах агаад эсвэл зурагтаар тав зургаан эмгэн тойрч суугаад залууст  огт сонирхолгүй сэдвээр ярилцана. Хэрвээ хэлийг хэрэглэхгүй (ажил, сургууль, олон нийтийн газар зэрэгт) бол хөөрхий дөө зайлуул устаж үгүй болох бөлгөө. Юу үлдэж байна гэхээр медиа орчин.  Залууст юу сонирхолтой байж болох тухай мэдэхийг оролдохоос өр аргагүй.

Япон, хятад, араб судлаллын клубуудыг ажиглаж байлаа. Тэднийг  хүүхэлдэйн кино, уран сайхны кино, зурагт ном зэрэг л холбодог аж. Харин монголчууд орос кино үзээд оросоор ярьж сурдаг (анхан шатны түвшинд) болохыг ажигласан. Магадгүй энэ нь нэг арга байх. Тоогүй нь бид залуучуудад хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлж өгч чадаагүй. Чадах ч үгүй байх. Энэ нь нөгөө л нэг улиг болсон бага хүн амд зориулахад ашиггүй санхүүгийн асуудал. Тэнд ямар ч ашиг орлого олох боломжгүй бол хүмүүст хэрэггүй гэсэн үг шүү дээ. Тиймээс Буриад хэл дээр кино эсвэл төсөл хийнэ гэдэг нь ухаан муутай л биш бол хэн хүний хийх ажил биш нь тодорхой. Гэхдээ энэ нь хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн, гэхдээ сайн дурын л ажил юм даа. Монголын кино урлагийг ихэд сонирхон ажиглаж байна. Тэдний олон ч кино дэлхийн зах зээлд гарсан. Манай үзэгчидэд ч сонирхолтой, хамгийн гол нь бидний гэсэн зүйлийг харуулдаг.

Хэрвээ бид монгол кинонд орос эсвэл буриад хадмал орчуулга хийвэл өөрсдийнхөө соёлийг баяжуулахаас гадна монгол хэлийг алгуурхан сурах боломж олгох билээ. Орос кинонууд монгол хэл дээр аль хэдийнээс байдаг. Монгол хэл дээрх мянга мянган номнууд , фейсбүүк, сайтууд бас дээр нь монголын телевизүүд, ток-шоу, мэдээ, олон ангит кино, нэвтрүүлэг гээд бусад зүйлсийг бид кабелийн телевиз эсвэл интернэтээр үзэж болно.

Монголчуудын хамтаар соёлоо баяжуулах нь илүү зүйл биш. Уншигчид минь бид Монголтой хамтран ажиллаад эхэлсэн ч та нарийн хийхтэй харьцуулвал тун ч өчүүхэн юм шүү.

Оросууд Монгол орныг Оростой харицуулахад ихээхэн хоцрогдсон улс гэсэн ойлголттой байдаг. Ямартай ч соёлын хувьд бол үгүй. Оросууд харин ч өөрийн соёлгүй. Хөгжилтэй нь тэд барууны соёлжсон нийгмийг дуурайх гэж оролддог. Ялангуяа гадаадад явахдаа. Харин Монголчуудын хувьд тэд бие даасан өөрийн соёлтой хүмүүс.

За цааш нь үргэлжлүүлэе. Нэг хүнд оногдох орлогын тухайд. Өмнө нь монголчуудын орлого доогуур ч үнэ ханш бас хямдхан байсан. Амьдралын түвшин Буриадын БНУ-ынхтай ижил, зарим талаар доогуур байжээ. Харин одоо?

Хүн амын орлого

Монгол

(http://gooper.ru/aziya/mongoliya/ and http://mongoloved.org/2013/09/13/wages/) - 2012 оны сүүл үед ойролцоогоор 500$. 2014 оны сүүл гэхэд 550-600$ нэмэгдэнэ гэж тооцолж байна. Статискт газар тариалан болон бусад далд хөрөнгийн эх үүсвэрийг оруулаагүй болно.

Буриад

http://www.tvcom-tv.ru/news/detail.php?ELEMENT_ID=34474, энэ жилийн сүүл үе гэхэд 27 мянган рубль болно гэж тооцолж байгаа бөгөөд нь 574$ юм. Монголд бензин, зарим иехник хэрэгсэл, барууны бараа бүтээгдэхүүн зэрэг нь илүү үнэтэй гэхдээ ерөнхийдөө Буриадаас хямд байдаг гэдэг нууц биш юм.

Монгол болон Буриадад сүүлийн 2-3 сарын хугацаанд амьдралд тодорхой өөрчлөлт орсонгүй. Гэхдээ удахгүй мэдэгдхүйц инфляцын нөлөө гарах байх. Рублийн уналтаас болоод гадны хэрэглэгчид дотоодынхоос илүү худалдан авалт хийх хүсэлтэй байна. Хязгаарлагдмал бүтээгдэхүүн үйлдвэрлэл (голчлон Хятад, Герман, Итали болон Голландаас ирсэн тоног хэрэгслүүд) нь эдийн засгийн болон худалдааны алдагдалд оруулж байгаа билээ. Энэ Оросыг гарцаагүй үнийн өсөлт рүү хөтөлж байна.

Өнөөдөр бид Монголчуудаас санхүү болон оюун ухааны хувьд ядуу байгаа. Энэ нүхнээс гарахын тулд Буриад-Монголын хамтын эдийн засгийг бий болгон Оросын өндөр үнийг ялах хэрэгтэй байж ч магадгүй.

Орчуулсан М.Азжаргал

На русском языке “Монголия может стать экономическим и культурным центром всех этнических бурят” – читайте на АРД.

 

Үйл явдлын өрнөл: Булат ШагжинБуриадМонгол Улсмонгол хэлбуриадын соёлМонголын ертөнцмонголын ард түмэн

Төстэй нийтлэл материалууд

28 нэгдүгээр сар 2015 2040

Барга үхэр гоё байсан!

АРД сайтай шэнэ бэшэгшэ Булад Лхасаранов буряад хэлээрээ бэшэнэ. Барга соо ябаhан тухай.

27 нэгдүгээр сар 2015 1879

Монголын нэрт туульч Увхийн Батын хайлсан туулийн бичлэгүүд Унгараас ирлээ

Ойрдын туульчийн хайлсан туулийн бичлэгүүд Унгар улсаас эх орондоо ирлээ

22 нэгдүгээр сар 2015 1943

Хятадыг өрсөлдөгчөө гэж үзэж байгаа бол эхлээд судал, суралц!

Монгол-Хятадын харилцаа зуун жилээр бус хэдэн мянганы ээдрээт түүхтэй...

15 нэгдүгээр сар 2015 1398

Улаан-Үд хотын захиргаа Монголын жуулчлалын компаниудыг урьж байна

Монгол компаниудыг Улаан-Үд урьж байгаа юм байна.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist