"Улаанбаатар MMC Энержи" багийнхан Тяньжин Челленжерийн шигшээ наймд шалгарлаа

Аравдугаар сарын 1-2-ний өдрүүдээр БНХАУ-ын Тяньжинд явагдаж буй 3х3-ийн Челленжер тэмцээнд Монголын "Улаанбаатар MMC Энержи" багийнхан оролцож байна.
Тэд хэсэгтээ Хятадын “Чонмин” багийг 22:10-аар буулган авч, Сербийн “Партизан”-д 21:16 харьцаатай хожигдсон. Улмаар хэсгийнхээ дэд байраар хасагдах шатнаа шалгарч, Сербийн “UB” багтай оноолт таарсан юм.
Саяхан өрнөсөн эл тоглолтод “UB“ багийнхан 19:16 оноогоор хожлоо.
Гэрэл зураг: ub.life
Зохиогч: ub.life
Үйл явдлын өрнөл: Монголиябаскетбол 3*33*3спортмонгольские спортсменыбаскетбол












