Монголоос Буриад руу 147 кг гаруй малын гаралтай бүтээгдэхүүн гаргахаар завдсаныг саатуулжээ
Илэрсэн зөрчилд холбогдуулж Монгол Улсын боон ОХУ-ын иргэдэд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэжээ.
2025 оны эхнээс гуравдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Россельхознадзор байгууллагын Эрхүү муж болон Бүгд найрамдах Буриад улсыг хариуцсан гаалийн улсын байцаагч нар Хиагтын хилийн боомтод хяналт шалгалтын ажиллагаа хэрэгжүүлэх явцдаа малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлүүд илрүүлжээ.
Үзлэг шалгалтын дүнд мал эмнэлгийн хяналтын журмаар хориотой 46,91 кг цагаан идээ, 52,94 кг махан бүтээгдэхүүн, 38,46 кг сээрний яс, 8,44 кг малын арьс шир, 0,96 кг адууны сүүл зэрэг нийт 147 кг гаруй бүтээгдэхүүн гар тээшинд авч орохыг завдсан тохиолдлуудыг илрүүлсэн байна.
Түүнээс гадна, амьд амьтдыг, тухайлбал 9 тахиа, 4 илбэнх, 3 муурыг хил гаргах зөвшөөрөл болон мал эмнэлгийн шаардлагатай дагалдах бичиг баримтгүйгээр (5а албан бичиг) хилээр авч орох гэсэн тохиолдлууд гарчээ.
Энэ бүх баримт нь ОХУ-ын хил гаалиар малын гаралтай бүтээгдэхүүн, амьтад нэвтрүүлэх тухай журмуудад хууль тогтоомжоор тавигддаг шаардлагуудыг зөрчсөнийг харуулж байгаа юм.
Дээрх зөрчлүүдэд холбогдуулж Монгол улсын 27 иргэн, ОХУ-ын 7 иргэнд Оросын Холбооны улсын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.6 дугаар заалтын 1 дүгээр хэсэгт заасны дагуу захиргааны зөрчлийн 34 хэрэг үүсгэжээ. Тэрчлэн Монгол Улсын дөрвөн иргэнд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.8 зүйлийн нэгдүгээр хэсэгт заасны дагуу захиргааны зөрчлийн дөрвөн хэрэг үүсгэн шалгажээ.
Энд тэмдэглэхэд, тус Газрын байцаагч нар нь гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдод зөвлөгөө өгөх, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, энэ хүрээндээ одоо хүчинтэй мөрдөгдөж буй хууль тогтоомжийн шаардлагыг тайлбарлан таниулах, тогтсон стандартыг мөрдөөгүйгээс гарч болзошгүй үр дагаврын талаар сэрэмжлүүлэн ажилладаг юм.
Үйл явдлын өрнөл: БурятияМонголиятаможняРоссельхознадзор