Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
17 дөрөвдүгээр сар 2025 719

Японы музей Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг нийтэд дэлгэлээ

Японы музей Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрсийг нийтэд дэлгэлээ

Японы Нара хотын Тэнри Санкоокан музей 5.6 метрийн диаметртэй дугуй хэлбэрийн даавуун дээр бичигдсэн Чингис хааны үр удам болох дөрвөн үеийн 12 мянган хүний нэрс бүхий бичгийг өчигдөр /2025.04.15/ олон нийтэд дэлгэлээ.

Энэ нь Монголын эзэнт гүрний анхны эзэн хаан Чингис хааны удмын бичиг бөгөөд Сэцэн хан Шолойн үеэс буюу 1577-1655 оноос эхэлж байгаа аж. Нэрсийг нээлттэй тавих үзэсгэлэн Тэнри Санкоокан музейд өнөөдөр /2025.04.16/ нээлтээ хийж байна.

Уг ургийн бичгийг арван ширхэг туузан хөвөн даавууг нийлүүлэн дугуй хэлбэртэй оёж хийжээ. Ургийн модны гол хэсэгт нь Шолой хааны нэрийг монгол бичгээр бичсэн байна. Бичгийн бусад тойрогт Сэцэн хан Шолойн дараачийн үе буюу хоёр дахь үеийн 11 хүн, гурав дахь үеийн 54 хүн, дөрөв дэх үеийн 156 хүний нэрийг бичжээ.

Зургийг news.yahoo

Ингэхдээ эцэг, хүүхдүүдийг тасархай зураасаар холбож, үе хоорондыг улаан зураасаар тусгаарлажээ. Бичигт эхнэр, охидын нэрийг оруулаагүй, зөвхөн эрэгтэй удамшлын нэрийг оруулсан болно. Учир нь Монголд нэгэн цагт Чингис хааны удмын эрэгтэйчүүд л хууль ёсны удирдагч болох эрхтэй гэж үздэг байжээ.

Зургийг news.yahoo

Мөн тухайн үед эрэгтэйчүүд нэгээс олон эхнэртэй, олон хүүхэдтэй байсан тул тус ургийн модыг босоо байдлаар биш хэвтээ хэлбэрээр хийсэн бөгөөд гэрт өлгөх зориулалт бүхий дэгээ олгох нүхийг захуудаар нь тойруулан хийжээ.

Энэхүү удмын бичгийг 1905 онд үүссэн гэж үзэж байгаа бөгөөд 1966 оны орчимд Нара хотын Тэнри музей олж авсан байна.

Уг тусгай үзэсгэлэнг Тэнри их сургууль үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа бөгөөд зургаадугаар сарын 2-ын хүртэл үргэлжлэх юм.

Гэрэл зураг: eguur

Зохиогч: eguur

Үйл явдлын өрнөл: ЯпонияМонголияЧингисхан

Төстэй нийтлэл материалууд

19 арваннэгдүгээр сар 2025 541

74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тавин хувийн амжилтаа хийлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 2025 оны сүүлийн башё өндөрлөхөд таван барилдаан үлдлээ.

4 есдүгээр сар 2025 231

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино нээлтээ хийнэ

Тус кино нь Францын нэрт түүхч Мария Фавереаугийн болон олон улсын археологчдын хамтын ажиллагааны үр дүн юм.

10 наймдугаар сар 2025 193

XVIII-XX зуунд бүтээсэн Их эзэн Чингис хааны "Шүтээн хөрөг"-ийг дэлгэв

“Чингис хаан” үндэсний музей, Талын язгууртан сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

16 зургадугаар сар 2025 392

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн далбааг “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2748

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2612

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2518

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2626

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2599

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2748

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3874

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3911

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3667

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3670

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3693

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist