Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
15 нэгдүгээр сар 2015 2327

Монгол Улсын түүхийн хүрдэн... 1911-1924 он (Нэгдүгээр хэсэг)

Зохиогч: М.Билгүүн

1911 - 12-р сарын 29. Ар Монгол Манж Чин гүрний дарлалыг эцэс болгож өөрийн тусгаар тогтнолоо зарлав. Наймдугаар Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, Их хүрээний нэрийг өөрчилж Нийслэл хүрээ болголоо. 20,000 хүнтэй Ардын армийг байгуулж Оросын офицерууд тэднийг сургаж бэлтгэхээр болжээ. Монголын тусгаар тогтнолыг Хятад хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байв.

1912 - 11-р сарын 3. Монгол- Хаант Оросын найрамдлын гэрээг байгуулав

12-р сарын 19. Нийслэл хүрээнд Монгол , Төвдийн засгийн газар харилцан биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэрээнд гарын үсэг зурав

1913 - 11-р сарын 5. Хятад – Хаант Оросын зөвшилцлийн үндсэн дээр Хятадын  Ар Монгол дах ноёрхолыг хүлээн зөвшөөрөв. Уг гэрээгээр Хятад нь Монголын өөртөө засах эрхийг хүлээн зөвшөөрч, Монгол руу цэрэг оруулахгүй байхаар тохиролцжээ.

1915 - 5-р сарын 25 Монгол, Орос болон Хятад нь Хиагтын гэрээнд гарын үсэг зурснаар Монголын өөртөө засах эрхийг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

1919 – 2-3 дугаар сар.  Японы дэмжлэгтэйгээр Пан-Монголын хурлыг Чита, Сибирьт зохион байгуулснаар Версалын хурлаар Өвөр Монгол, Ар Монгол, Буриадыг багтаасан Монгол улсыг хүлээн зөвшөөрүүлэх түр засгийн газар байгуулав. Ар Монгол энэхүү засгийн газарт орохоос татгалзжээ. Энэ хөдөлгөөн нь Хятадын Монголыг бүхэлд нь хяналтандаа авах гэсэн хүчин чармайлтын өмнө бүтэлгүйтсэн юм.

10-р сар. Генерал Сюй Шү Жанаар удирдуулсан Хятадын арми Нийслэл хүрээг эзэлснээр Богд хааны засгийн газар Хятадын захиран тохинуулах эрхийг хүлээн зөвшөөрчээ.

1919 онд Нийслэл хүрээнд хоёр нууц хувьсгалт бүлэг байгуулагдсан бөгөөд Дамдины Сүхбаатараар удирдуулсан Зүүн хүрээний цэргийн бүлгэм, Хорлоогийн Чойбалсан болон Догсомын Бодоо нараар удирдуулсан Консулын хувьсгалт бүлгэм байв. Коминтерн хоёр бүлгэмийг нэгдэж Хятад болон цагаантнуудын эсрэг нэгдсэн хүчээр тэмцэхийг зөвлөжээ.

1920 оны гуравдугаар сар. Эрхүү, Сибирьт болсон хурлын үр дүнд Зүүн хүрээний цэргийн бүлгэм болон Консулын хувьсгалт бүлгэм нэгдэж Сүхбаатарын удирдлаган дор Монгол Ардын Намыг байгуулав. Наймдугаар Жавзандамба хутагт хувьсгалыг дэмжэн түүний нэрийн дор Оросоос илүү их тусламж авах болов.

10-р сар. Барон Унгерн фон Штернбергээр удирдуулсан цагаантны арми Монгол руу цөмрөн орж иржээ. Зөвлөлтийн нөлөөг Монголд бууруулахын тулд япончууд Барон Унгерныг санхүүжүүлж байв.

1920 онд Монгол Ардын Нам албан ёсоор “Монголын үнэн” сонинг байгуулав. Энэхүү сонин хэд хэдэн удаа нэрээ сольж байжээ: “Уриа”, “Нийслэлийн шинэ сонин”. 1925 онд харин "Үнэн" гэх нэртэй болжээ.

1921 оны хоёрдугаар сар. Барон Унгернаар удирдуулсан цагаатны арми ширүүн тулааны үр дүнд Нийслэл хүрээнээс хятадуудыг хөөн гаргав. Монголын төрийн эрх мэдэлтнүүд Барон Унгерныг чөлөөлөгч хэмээн нэрийдэж байсан ч хэдэн сарын дараагаар цагаантнууд хүн ардад айдас заналхийлэл төрүүлж эхлэв.

Хоёрдугаар сарын есөн. Д.Сүхбаатар ардын журамт цэргийг байгуулав.

Гуравдугаар сарын нэгнээс гурваны хооронд Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж анхны Их хурлаа Хиагтад хийжээ.

Гуравдугаар сарын 13. Сүхбаатарын ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж Монгол Ардын Намын төв хороо Монгол Ардын түр засгийн газрыг Хиагтад байгуулав.

Долдугаар сарын 11. Ардын эрхтэй хэмжээт хаант засагтай ,тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж Бодоо ерөнхий сайдаар томилогджээ.

Наймдугаар сарын 22. Цагаантнуудыг толгойлогч Барон Унгерныг Монголын цэргүүд Тариаланд барин ЗХУ-д шилжүүлэн өгжээ.

Есдүгээр сарын 14. Монголын Ардын Нам Хятадаас тусгаар тогтоносноо зарлав

Есдүгээр сар. Улаан армийн 185 дугаар морьт цэрэг Толбо нуурын эрэг дэх Саруул Гүнгийн хүрээний бүслэлтээ орхив.  Генерал Хасбаатарын удирдлаган дор 300 монгол болон улаантны цэргүүд Барон Унгерны 3000 цагаантны цэргүүдийн дайралтыг 44 өдрийн турш няцаажээ.

11-р сарын 5. Монгол - Орос харилцан туслалцах, нөхөрсөг харилцааг тогтоох гэрээнд Москвад гарын үсэг зуржээ.

1922 Нэгдүгээр сар. Барон Унгерны цагаантны армийг бүрэн сөнөөв.

Наймдугаар сар. Ардын намын 41 тэргүүлэх гишүүдийг "хувьсгалын эсэргүү" Богд хааны хаант засгийг сэргээхийг хүссэн хэмээн үзэн баривчилжээ.

Наймдугаар сарын 31. Ерөнхий сайд асан Бодоо, түр засгийн газрын ерөнхий сайд асан Чагдаржав болон өөр 13 хүнийг цаазаар авчээ.

1923 Хоёрдугаар сарын 22. Хувьсгалын баатар Сүхбаатар 33 насандаа өвчний улмаас таалал төгсөв. Ингэснээр Чойбалсанд засгийн эрхэнд гарах зам нь нээлтэй болжээ.

Долдугаар сар. Монгол Ардын Намын хоёр дугаар их хурлаар ЗХУ - Монголын нөхөрсөг харилцааг сайжруулах, өөрсдийн эгнээнээс "дарангуйлагч ангийн элементүүдийг" цэвэрлэх шаардлагатай байгаа талаар хуралджээ.

1923-1924 онд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 14% мал сүрэг болон малын бүтээгдэхүүний экспорт эзэлж байв.

1924 оны тавдугаар сарын 20. Наймдугаар Жавзандамба хутагт таалал төгсөв. Монгол Ардын Нам шашин төрийн билэг тэмдгийг алга болгохын тулд түүний хойд дүрийг хайх уламжлалт ёсыг хоригложээ.

Үргэлжлэл бий...

Гэрэл зураг: soyombo-1911.blogspot.com

Зохиогч: the world at war

Үйл явдлын өрнөл: Монгол УлстүүхХХ зуун

Төстэй нийтлэл материалууд

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

6 хоёрдугаар сар 2015 1925

Пайпэр Кэмбэлл Таван толгой дахь Сургалтын төв дээр тууз хайчлах ёслолд оролцлоо

АНУ-ын элчин сайд Монгол Улсын Зэвсэгт Хүчний Таван толгой дахь Сургалтын төв дээр тууз хайчлах ёслолд оролцлоо

28 нэгдүгээр сар 2015 2039

Барга үхэр гоё байсан!

АРД сайтай шэнэ бэшэгшэ Булад Лхасаранов буряад хэлээрээ бэшэнэ. Барга соо ябаhан тухай.

27 нэгдүгээр сар 2015 1879

Монголын нэрт туульч Увхийн Батын хайлсан туулийн бичлэгүүд Унгараас ирлээ

Ойрдын туульчийн хайлсан туулийн бичлэгүүд Унгар улсаас эх орондоо ирлээ

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist