Яагаад үндэсний хэл бичигээрээ унших нь монголчуудын хувьд толгойны өвчин болоод байна вэ?
Уншиж чаддаг байх нь ихэнх хүмүүсийн хувьд үнэтэй цэнтэй зүйл байдаг. Миний хэлэх гээд байгаа зүйл бол Англи хэл ердөө л 26 латин үсэгтэй. Одоо улс төрийн шалтгаанаас болж танай улсын бичих системийг өөрчилж байна гээд төсөөлөөд үз. Хот болон тосгодод адилхан хэлээр ярьдаг ч бичих хэлбэр нь өөр байдаг. Иймэрхүү томоохон бичиг үсгийн өөрчлөлтүүд нь уугуул уншигчдын хувьд толгойны өвчин болдог юм.
Би Японд маш олон гадаад иргэдтэй таарч байсан. Нилээд цэвэрхэн ярих чадвартай боловч уншиж чаддаггүй. Энд нэг жишээ дурьдая. Эцэг эхээрээ Болгар хэл заалгасан манай нэг найз өөрийн төрсөн газар болох Болгартаа зочилж очсон юм. Тэрээр таксинд суун хүрэх газраа жолоочид ойлгуулж чадна гэдэгтэй итгэлтэй байсан бөгөөд ойлгомжтойгоор хаягаа хэлж өгөв. Гэтэл таксины жолооч түүнрүү гайхан харсан юм. Учир нь түүний байсан газар нь түүний очихыг хүссэн газар байсан бөгөөд тэр хаягийг нь уншиж чадаагүй аж.
Хэрвээ чи Японд байдаг амьдардаг бол Японоор ярьж сурах нь амархан гэхдээ дор хаяж 2,136 ханз үсэг цээжлэнэ гэдэг бол ихээхэн хичээл зүтгэл шаардана. Энд хүний болон газар усны нэрийг тодорхойлох бусад төрөл бүрийн ханз үсгийг оруулаахгүйгээр шүү дээ. Японоор чөлөөтэй ярьж чаддаг гадаад иргэдийн зарим нь хаяг, цэс болон сонин уншиж чадахгүй байх тохиолдол ч бий. Бүр зарим япончууд өөрсдөө нууцаар тодорхой нэг ханз үсгийг утаснаасаа хайж байхыг ч харж байлаа.
Чи хаана ч амьдардаг байлаа гэсэн уншиж чадахгүй байна гэдэг бол маш том бэрхшээл болох нь ойлгомжтой. Монголд одоогоор хоёр төрлийн бичих хэлбэр бий. Нэг нь Монгол бичиг ба үүнийг босоо хэлбэртэй бичдэг. Нөгөө нь Монгол кирилл үсэг.
Монгол бичгийн үүсэл 1204 онд Тата- Тунга уйгар бичгийн хэлбэрийг Монголчуудад таниулснаар үүссэн гэх. Гэсэн ч 12 дугаар зууны төгсгөлд энэ нь өөрчлөгдсөн байна. Хубилай хаан дөрвөлжин бичгийг эзэгнэн захирч байсан өргөн уудам нутагтаа үндсэн бичиг болгосон байна. Энэхүү бичгийг төвдийн Пагва лам Лодойжалцан зохиосон ажээ.
1368 онд Юань гүрэн нуран унаж Монголчууд тал нутагтаа буцан ирснээр дөрвөлжин бичгийг халж дахин Монгол бичиг хэрэглэх болжээ. Дөрвөлжин бичиг түргэн алга болсон шалтгаан нь энэхүү үсгийг ихэвчлэн хааны ордонд хэрэглэж байсан бөгөөд энгийн ардад төдийлөн тусгалаа олоогүйтой холбоотой.
Ойролцоогоор 600 жилийн дараа Монголын бичиг үсэгт дахин нэг эргэлтэнд оров. 1921 онд хувьсгал гарч 1924 онд коммунист засаглал тогтон Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсан байна. 1924 онд бичиг үсэг тайлагдсан байдал 10 хувиас доогуур байв. 1930-аад оны эхэн үеэс Монгол бичгийг халж латин цагаан толгойгоор солих гэсэн оролдлогууд хийгдэж байсан ч маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Гэсэн хэдий ч тухайн зууны дунд үед нөхцөл байдал өөрчлөгдөж Монгол бичгийг хэрэглэх нь "Үндэсэрхэг үзэлтэн" хэмээн Сталины үзэл санаан дор буруутгагдах болов. Үүнээс үүдэн хүн бүр Монгол бичгийг латинчлахыг албадлагаар дэмжих шаардалагатай болсон байна.
1941 оны хоёрдугаар сард Засгийн газраас латин үсэг хэрэглэхийг зөвшөөрсөн ба дараа сард нь Монголчууд Оростой адил кирилл цагаан толгой хэрэглэх хэрэгтэй хэмээн шийдвэр гаргасанаас харахад Москвагийн зүгээс тодорхой дарамт шахалт үзүүлсэн нь харагдаж байна.
1950-аад оноос Автономит засаглалтай Өвөр Монголчууд ч мөн адил кирилл цагаан толгой хэрэглэх эсэх талаар хэлэлцсэн ч Хятад, Оросын харилцаа муудснаар энэ асуудлаар дахиж сөхөгдсөнгүй.
Өөрчлөн байгуулалтын үед Москвагийн барьц суларсан бөгөөд ард иргэдийн дунд уламжлал болон үндэсний соёлын агаар дахин тархжээ. Кирилл цагаан толгойг халж монгол бичгийг сэргээх хөдөлгөөнүүд гарч эхэлсэн юм. 1992 оны есдүгээр сард бага сургуулийн нэгдүгээр ангид Монгол бичгийг заах болсон байна. Харамсалтай нь эдгээр хүүхдүүдийг гуравдугаар ангид орох үед нь дахин кирилл цагаан толгойг ашиглах болжээ. Эдийн засгийн хүнд үед Монгол бичиг заах багш нарыг бэлтгэхэд төсөв хангалттай хүрэлцэхгүйгээс болсон хэрэг.
Монгол хэл бичигт гарсан эдгээр өөрчлөлтүүд нь ард түмний хүслээр бус улс төр болон хөрш зэргэлдээ улсуудын нөлөөнөөс болж үүссэн билээ.
Зохиогч: Rona Moon
Гэрэл зураг: rocketnews24.com, munkho.de
Зохиогч: rocketnews24.com
Үйл явдлын өрнөл: монгол бичигкирилл үсэглатин үсэгмонголчууд













