Казахстан Хятадын талд орох уу?
Казахстан чиг хандлагаа өөрчлөхөөр шийдэн Хятадын таван одтой улаан тугын дор нэгдэж, Оросын гурван өнгөнөөс нүүр буруулах уу?
Мэдэхгүй юм... Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон ерөнхий сайд Карим Максимов аз туршсан төлөвлөгөө боловсруулжээ. Тэд сүүлийн үед Хятадтай бүхий л талаар хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг оролдож байгаа нь тодорхой харагдаж байна. Оростой нөхөрлөх нь тийм ч сайн зүйл биш бөгөөд нөхөрлөх ч хэрэггүй биз, яагаад гэвэл хэзээ нэгэн цагт Оросын цэрэг арми Казакстанаас тусламж хүсэж магадгүй. Хэрвээ туслахаар зөвшөөрвөл дэлхийн хамтын нөхөрлөлөөс Оросын хамт тусгаарлагдах нь ойлгомжтой. Харин зөвшөөрөхгүй бол Путинд “Казахстан дахь орос хэлтэй иргэдийн эрхийг хамгаалдах” шалтаг өгнө гэсэн үг.
Хятадын ерөнхий сайдтай хийсэн ээлжит уулзалтаар хоёр тал буюу Казахстаны эрчим хүчний яам болон Хятадын атомын эрчим хүчний удирдах газар цөмийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын атомын эрчим хүчний удирдах газар Казахстанд баруун хойд хөршийнхөө талд орсны оронд дорнодын хөршийнхөө талд орохыг санал болгосон байна. Хэдийгээр Нурсултан Назарбаев CCTV-гээр дэлхийн терроризмийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд Донбассд болж буй хямрал, Грозныд болсон террорист халдлага болон Исламын улс алан хядах байгууллагын асуудал зэрэг бүхий л дайны талаар дурьдсан хэдий ч тодорхой хариу үйлдэл үзүүлээгүй юм. Мөн Астанаас цацагдаж буй мэдээллүүд мөн л зөрчилтэй, нэг бол казахуудыг Украины босогчид руу сайн дураар нь илгээсэн эсвэл тэдгээр “босогчдод” хүмүүнлэгийн тусламж явуулсан гэх мэд. Тийм дээ дорнод гэдэг бол ойлгоход бэрх ард түмэн гэж хэлэхээс.
Гэсэн хэдий ч миний хувьд Казахстан нь Хятадад хэт наалдаж буй мэт санагдаж байна. Одоогоор Хятад өндөр модон дээр суун хоёр аварга биетийн тэмцэлийг ажиглах чухал байрлалыг эзэмшиж буй ухаалаг сармагчин юм. Америк болон Орос. Казахстан ч мөн адил энэхүү модон дээр суухыг хүсэж байгаа. Оросын нүүрэн дээр дундыг баримтлах нь ашигтай гэдэг нь тодорхой.
Энэхүү байр сууринаас би ч гэсэн Казахстаны Украйнтай эв нэгдэлийг хүссэн битүү дохиог зухас ч болтугай харж байна. Одоогоор бол ийм байна цаг хугацаа цаашид хэрхэхийг харцгаах үлдлээ.
Дашрамд хэлэхэд Казакстаны далбаа ч бас Украиныхтай адил шар, цэнхэр өнгөтэй байх юм - :).
Орчуулсан М.Азжаргал
Орос хэл дээр: http://asiarussia.ru/blogs/5375/














