«Ёрд наадам-2025»-д таван орны оролцогчид цуглана

Зургаан жилд анх удаа тус наадамд Орос, Хятад, Казахстан, Кыргызстан, Монголын нүүдэлчин ард түмнүүдийн төлөөлөл хамтдаа чуулна.
Олон улсын угсаатны соёлын VIII «Ёрд наадам – Евразийн ард түмнүүдийн наадам» 2025 оны долоодугаар сарын 3-наас 6-нд Эрхүү мужийн Ольхон районд болно.
Наадамд соёл, спортын хөтөлбөрөөс гадна эрдэм шинжилгээ-бүтээлийн бага хурал багтана.
Соёлын арга хэмжээний хүрээнд уламжлалт тойрон бүжиг, үндэсний хувцасны уралдаан, ардын тууль хайлагчдын уралдаан, “Ёрд наадмын сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн явагдана.
Спортын хөтөлбөрт нь буриад бөх, шагай харвах, хабсагай бөх, сур харваа, мас-рестлингийн тэмцээн, чулуу зөөх болон хонь хяргах, Ёрд уулыг тойрох гүйлтийн уралдаан багтаж байна. Тэмцээн уралдаанууд багийн болон хувийн төрлөөр явагдах бөгөөд нэгдсэн дүнгээр Дундад газрын Баатрыг шалгаруулна.
Наадмын нэг гол үйл явдал нь Ёрд наадам-2025-ийг нээх бөөгийн тайлга ёслол байх юм.
Баярын оргил үзүүлбэр нь Их Ёрд уулыг тойрсон нүсэр тойрон бүжиг байх юм.
Ёрдын наадам бол үндэсний ёс уламжлал, зан заншлаа хадгалахад чиглэсэн соёл-спортын арга хэмжээний талбар төдийгүй үндэстэн хоорондын эв нэгдэл, зөвшилцлийн орон зай юм.
Үйл явдлын өрнөл: Ёрдынские игрыБурятияИркутская областьРоссияМонголияКазахстанКитайКНР















