Залуу Барон Унгерн Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжиж байлаа
1921 оны 9 сарын 15-нд Иргэний дайны хамгийн тод бөгөөд харгис удирдагчдын нэг Барон Унгерн буудуулсан юм.
1950-1960 оны хооронд Зөвлөлтийн дипломатуудын хооронд нэгэн цуу яриа явж байв. Зөвлөлт Холбоот Улс болон Баруун Германы хооронд дипломат харилцаа байгуулагдсаны дараахан Баруун Германы засгийн газар Мосвад элчин сайдаа томилох болсон нь Унгерн-Штернбергийн гэр бүлийн гишүүн байсанд Хрушев татгалзан : "Үгүй! Бидэнд нэг Унгерн байсан. Хангалттай" гэж хэлсэн аж.
Оросын иргэний дайны хамгийн нууцлаг бүрхэг дүрүүдийн нэг бол Роман Федорович Унгерн - Штернберг билээ. Тэрээр 1885 оны 12 дугаар сарын 29-нд Австрийн Грацад мэндэлжээ. Хоёр жилийн дараа түүний гэр бүл Ревал (Одоогийн Таллин) руу нүүсэн бөгөөд дөрвөн жилийн дараа эцэг эх нь салсан байна.
Бага наснаасаа л Барон догшин араншин гаргаж байж. Санкт-Петербургийн усан цэргийн ангид байхдаа тааруухан сурч байсан аж. Үр дүнд нь тэр сургуулиасаа гарсан бөгөөд 1908 онд аль хэдийнэ Орос-Японы дайнд сайн дураараа оролцож, Павловскийн цэргийн сургуулийн төгсөн Транс-Байгалийн цэргийн ангид холын хамаатан болох Генерал Павэл Ренненкамфийн удирдлаганд алба хааж байв.
1912 онд Монгол тусгаар тогтнолоо зарлаж, Хятадад Шинхайн хувьсгал ялжээ. Шинэ Хятадын засгийн газар Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөөгүй ч Хаант Орос Наймдугаар Богд Гэгээний засгийг дэмжиж байсан билээ. Залуу Барон Монгол улсын тусгаар тогтнолыг дэмжин Оросын консулын газрыг дагалдаж байсан юм.
Гэхдээ гэрч нарын яриагаар Унгерн тун ч хүнд зан араншинтай нэгэн байсан бөгөөд түүн рүү ганц эвгүй үг хэлэхэд тэр дороо дүрэлзэж буудалцаан хийхээс буцдаггүй нэгэн байсан гэдэг.
Дэлхийн нэг дүгээр дайны галын шугаманд эр зоригоо харуулж байсан Барон 1917 онд согтуу байхдаа өөрийн туслах командлагч Барон Петер Врангелаа харгисаар зодож байж. Түүнийг хоёрдугаар сарын хувьсгалын дараа л шоронгоор сулласан байна.
Түүний сэтгэл мэдрэлийн эмгэгийнх нь анхны шинж тэмдэг хэзээ илэрснийг хэлэхэд хэцүү юм. Зарим нь хэлэхдээ хүүхэд ахуйд нь шинж тэмдэг илэрч байсан гэдэг ч бусад нь хэт их цуст тулаанд оролцож байхдаа толгойдоо сэлмээр цохиулсаннаас болсон гэж маргадаг аж.
Ямартай ч 1917 онд Бароны амьдралын томоохон үе эхэлсэн байдаг. Зөвлөлт засаглалыг тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байв. Тэр бол цагаатнуудын гарамгай удирдагчдын нэг бөгөөд үхэн үхтлээ хаант засагт үнэнч байсаар иржээ.
1917 оны 12 дугаар сард тэрээр Транс-Байгаль бүст ирээдүйн атаман Грегорий Семеновтой буцан ирсэн байна. Унгерн Азийн морин цэргийн ангийг байгуулж эхэлсэн ба энэ нь олон үндэстэнгүүдээс бүрдэж байв. Түүний удирдлаган дор Транс-Байгалийн казакууд, буриадууд болон монголчууд байжээ. Эндээс л тэр Чингис хааны эзэнт улсыг дахин байгуулах төлөвлөгөөгөө өвөрлөсөн аж. Тэрээр улаан хувьсгалын халдвараас зөвхөн Оросыг бус бүхий л Европыг чөлөөлөхийг хүссэн байна. Үүний тулд Хятадуудын авч хаясан Манж Чин гүрний төлөөлөл болсон манж бүсгүйтэй гэрлэсэн ажээ.
1920 оны наймдугаар сард өөрийн ангиа Дауригаас Монголын гүн рүү татлаа. Хэрвээ энэ аяныг хийгээгүй бол Монгол улс Шинжиантай (Мао Зэдун ялах хүртэл Бээжингээс хараат байжээ.) адил Хятадын нэг муж байх байсан ч юм бил үү хэн мэдлээ.
Хятадууыг хөөн Наймдугаар Богд Гэгээнийг Монголын хаан ширээнд нь эргүүлэн заллаа. Барон суурьшин байсан газар нутгаа маш харгис хэрцгийгээр хянаж байв. Тэрээр нэгэн маш харгис шийтгэлийг бодож олжээ. Гэм буруутныг саваагаар яснаас нь мах нь салах хүртэл нь балбадаг байсан гэнэ. Зарим шийтгэлүүдийг Барон өөрийн биеэр гүйцэтгэдэг байсан аж.
1921 оны гуравдугаар сард Унгерн Монголын нийслэлийг орхин Сэлэнгэ мөрний дагуу Трансбайгалийн бүс нутагруу довтолохоор шийджээ. Үүний шалтгаан нь юу байсныг хэлэхэд хэцүү юм. Барон бодит ертөнцөөс хөндийрсөн үү, үнэхээр өөрийгөө хүчирхэг армитай гэж бодсон уу.
"Умардын Аян дайн"-ны үед Унгерн нөгөө л монголд хэрэглэж байсан харгис аргаа ашигласаар байв. "Комисар, комминустууд болон еврейчүүдийг гэр бүлээр нь устга" гэсэн №15 тушаалыг 1921 оны гуравдугаар сард Сибирьт байсан цэргүүдэдээ өгчээ. 1921 оны наймдугаар сард Унгерн арай хийн цэргүүдээ авч Монгол руу буцан ухарсан байна. Гэвч төгсгөл нэгэнтээ ирсэн байжээ. Наймдугаар сарын 20-нд Барон улаантны отрядад баригдан ба түүнийг Новониколаевск руу илгээсэн аж.
Шүүх хурал 6 цаг үргэлжилсэн бөгөөд Унгерн түүнийг эсрэг гаргасан бүхий л ял зэмлэлийг эсэргүүцэж байжээ. Түүнийг тухайн өдөр нь буудан хөнөөсөн байна. Түүнийг хаана оршуулсаныг одоо хүртэл нууцалж байгаа юм.
Аймшигт болох тушаал №15 нь 1998 онд Новосибирскийн шүүх түүнийг нас барсных нь дараа нэр хүндийг нь сэргээхээс татгалзан шалтгаануудын нэг болжээ.
Орчуулсан М.Азжаргал
Орос хэл дээр:http://asiarussia.ru/articles/4269/
Үйл явдлын өрнөл: Барон УнгерМонголхувьсгалХаант Орос
















