Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
6 аравдугаар сар 2025 161

“ГҮН ГЭРИЙН ГҮНЖ” ДУУРИАС ТЭМДЭГЛЭХҮЙ

“ГҮН ГЭРИЙН ГҮНЖ” ДУУРИАС ТЭМДЭГЛЭХҮЙ

Хаа нэгтээ цуурын аялгуу сонсогдох шиг, хатан эх бүүвэй аялж байх шиг.

“Хатан минь, хатан минь ээ
Хатан болдыг өгөөд явжээ
Хайрт минь, хайрт минь
Хаан ялалтыг өгөөд явжээ...”
гээд Жи жи Шаньюй хаан “Гүн нэрийн гүнж” дуурийн төгсгөлд бүгдийг ойлгон дуулдаг. Тэндээс л Цай Вэн Жи гүнж Хүннү төрд ямархан гавьяа байгуулсан бэ гэдэг нь тодорно. Өнгөрсөн бямба гарагт Жи Жи Шаньюйгийнд  "айлчилж" уран яруу шүлэг, бадгийн амтанд саатан суулаа.

Арван хэдхэн насандаа Хан гүрэнд богтлогдож ирэхдээ салахын аргагүй, салж, явах дээрээ тулбал Жи Жи Шаньюй түүний ялалтын төлөө, Хан гүрний ирээдүйн төлөө бүхнийг хийх нэгэн болно гэдгээ мэдээгүй. Гэсэн ч хайртай хоёр үрээ төрүүлж, хатан болохдоо хайр гээчийг мэдэрсэн ч зүрх сэтгэлийнх нь гүнд нутаг, хөгшин настай аав нь бодогдсоор л байж. Ийм нэг эмэгтэйн амьдрал, хувь заяа, дотоод сэтгэл, гавьяаг энэ дууриар үзүүлжээ.

Цай Вэн Жи гүнж дуурьт,
 
“Өсөж, төрсөн нутаг минь
 Өндийж босгосон газар минь" хэмээн нутаг усаа үгүйлж буй хэсэг бий нь дээрх санааг улам батлаж буй.

Дуурь бүжгийн эрдмийн театрын Б.Сүхээ найруулагчийн найруулсан гурван бүлэг, таван үзэгдэлт энэ дуурийн зохиолыг монголчуудын эртний нүүдэлчдийн өв соёлын тухай Гүн гэрийн гүнж хатагтай Цай Вэн Жигийн бичсэн 18 цуврал шүлэг дээрээс бичсэн гэдгийг хөгжим судлаач Л.Эрдэнэчимэг ярьсан байдаг. Шүлэг бичдэг, зураг зурдаг авьяас билигтэй эмэгтэй байсан нь энэ дуурь бүтэх гол үүтгэл болсон байна.

Хатад эртнээсээ ухаан билгээрээ хаадыг залж, улсаа мандуулж, гавьяа байгуулахад нь том туслагч байсан тухай бид мэднэ. Харин харь гүрнээс богтлогдон ирээд, Хүннү гүрний том нэгэн хааны алдар сууг мандуулсан эл гүнжийн түүхийг бид төдийлөн мэддэггүй. Тэгвэл хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж гэж хүмүүн ийм нэг сайхан дуурь бичиж, олондоо хүргэснээр Гүн гэрийн гүнжийн түүхийг бид мэдэж буй нь энэ юм.     

Тус дуурийг үзэж суухад өөрийн эрхгүй анхаарал татаж, сэтгэл хөдөлгөж байсан хүмүүн бол Ардын жүжигчин, удирдаач Ж.Бүрэнбэх. Анх 2016 онд тавигдахад нь анхлан удирдаад, арван жилийн дараа ийнхүү дахин удирдаж байгаадаа сэтгэл нь ер бусаар хөдөлж буй нь ч илт харагдана лээ. Аргагүй хүний сэтгэлийн хөг татсан зөөлөн мөртлөө хайр эгшиглэсэн уянгын аялгуу энэ дуурийнх. Бүр нэг удаан сонсоод л суугаад баймаар. Хаа байсан Хүннү гүрний хаан, хатныг бидэнд дуу хоолой, дүрээрээ ойртуулж буй уран бүтээлчид ч чадварлаг байсныг онцлох нь зүйтэй байх. Эхний өдрийн тоглолтод Жи Жи Шаньюй хааны дүрд ДБЭТ-ын дуучин Э.Бумхүү, Цай Вэн Жи гүнжийн дүрд мөн театрын дуучин Б.Энхнаран, харин хоёр дахь өдрийн тоглолтод, Жи жи Шаньюй хааны дүрд дуучин Э.Отгонбат, Цай Вэн Жи гүнжийн дүрд МУГЖ Ш.Наранчимэг тоглосон юм.

Мэдээж Дуурь бүжгийн эрдмийн театрын бусад уран бүтээлч оролцон тоглосон. Мөн хоёр дахь тоглолтын улирдаачаар Ц.Тэлмүүн-Очир удирдаач ажилласан.    

Бид Цай Вэн Жи гүнжийн дүрийг бүтээсэн Ш.Наранчимэг дуучинтай ярилцахад энэхүү дуурийнхаа талаар "Цай Вэн Жи гүнж бол бичгийн хүний угсаа гарвалтай эрдэм мэдлэгтэй хүн байсан байгаа юм. Онцлог гэхээс илүү сэтгэл үймрүүлдэг хэсэг нь тавдугаар үзэгдэл дээр Жи Жи Шаньюй бид хоёр хүүхдүүдээ нэг нэгээр нь аваад салдаг хэсэг. Тэр хэсэгт бүгдээрээ их эвгүй болдог. Миний хувьд ч аль болох уйлахгүйгээр дуулах гэж их хичээдэг" хэмээн ярьсан.
   
Харин Ц.Тэлмүүн-Очир удирдаач “Гүн гэрийн гүнж” дуурь Монголын дуурийн зохиолуудаас хамгийн эртний дууриудын нэг. Тэр дундаа тухайн үеийн Хүннү гүрний сул болон давуу тал нь юу байсан, Хан гүрэнтэй ямар холбоотой байсан гэдгийг илүү тод томруунаар үзүүлнэ. Мөн Жи Жи Шанью хаан ямар их золиос гаргаж улс гүрнээ авч явж байгаа, үүний зэрэгцээ Гүн гэрийн гүнж болох гол дүр өөрөө эхнэр, ээжийн үүргээ хойш тавиад, улс гүрнүүдийн хоорондын эв түнжинг урдаа тавьж байгаа сэтгэл гээд олон зүйлийг агуулсан. Хөгжмийн хувьд Ц.Нацагдорж гуайн бусад дуурийг бодоход уянгалаг бичсэн санагдсан. Мэдээж дан уянгын ая явахгүй, тэр дунд бүжгийн хөгжим, холимог ритм бүхий урсгалын хөгжим ч байдгаараа их сонирхолтой" гэж байв. 

Гэрэл зураг: ergelt.mn

Зохиогч: ergelt.mn

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 965

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 945

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 1059

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 1060

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 1155

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 965

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 945

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 1059

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 1060

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 1155

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 2351

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 2376

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 2176

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 2196

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 2196

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 2112

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 2183

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3014

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1603

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2004

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 4694

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist