Өвлийн олимпод Монголын баг тамирчид "Kelme" брэндийн спорт хувцсаар гоёно

Өвлийн XXV Олимпын наадамд Монголоос гүйлтийн цанын хоёр тамирчин оролцох эрх аваад байна.
Ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд Итали улсын Милан, Кортина хотуудад зохион байгуулагдах Өвлийн XXV Олимпын наадамд Монгол улс гүйлтийн цанын төрлөөр хоёр тамирчин оролцох эрх аваад байгаа билээ.
“Милан Кортина 2026” Өвлийн Олимпын наадамд оролцох баг тамирчдыг Испани улсын Келме брэндийн спортын хувцсаар ивээн тэтгэхээр болжээ.
Келме брэнд нь 1963 онд Испани улсад байгуулагдаж, 50 гаруй улсад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсад 2022 оноос хойш “Грийн Амиго” ХХК албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлжээ. Тус брэнд нь “Канвон 2024” Залуучуудын өвлийн олимпын наадам, “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчдыг ивээн тэтгэн хамтран ажиллаж байсан хэмээн Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.












