Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
1 аравдугаар сар 2025 170

Олон янзаар бичиж буй гадаад үгийг зөв бичих стандартын тухай хэлэлцлээ

Олон янзаар бичиж буй гадаад үгийг зөв бичих стандартын тухай хэлэлцлээ

“Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-нд өнөөдөр зохион байгууллаа.

Англи төдийгүй гадаад хэлнээс орж ирсэн гадаад үг, нэр томьёо, оноосон нэрийг монгол хэлнээ буулгах тогтсон дүрэм, стандарт байхгүйгээс нэг гадаад үгийг олон янзаар бичиж байна. Тиймээс энэ асуудлыг даруй шийдвэрлэж, нэгдсэн стандарт бий болгох шаардлагатай гэдгийг хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, доктор /ph.D/ Н.Мөнхцэцэг онцлов.

Тэрбээр “Англи үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Илтгэлдээ тэрбээр, “Өнөөдөр гадаад үг, нэр томьёо, оноосон нэрийн эгшиг авиаг олон хувилбараар тэмдэглэж байна. Жишээ нь, жендер, жендэр гэх мэт.

Гадаад нийлэмж нэр томьёог салгаж эсвэл нийлүүлж бичиж байна. Жишээ нь, авто машин-автомашин, био технологи-биотехнологи гэх мэт.

Тулгамдаж буй асуудал гэвэл эрх зүйн зохицуулалт, нэгдсэн хяналт, хамтын ажиллагаа, хувилбар бичлэг, гадаад үгийн сан, үл ойлголцол, ухагдахууны зөрүү, үгийн замбараагүй хэрэглээнээс шалтгаалж байна. Асуудлыг шийдэхдээ монгол хэлний үгийн санд орж ирсэн гадаад үгийг түүвэрлэн сан бүрдүүлэх, санд тулгуурлан гадаад үгийн хэрэглээ, хувилбар бичлэг, тухайн үгийн гарал, авиа зүйн талаар судлахаас гадна гадны сайн туршлагаас суралцах, асуудлыг хэрхэн шийдэх талаар хамтран ажиллаж, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, шийдэл олох, монгол хэлний авиа зүйн онцлогт тохирсон тогтолцоотой дүрэм боловсруулах шаардлагатай байна” гэдгийг тодотгов.

Мөн “Англи хэлнээс орж буй үг, оноосон нэрийг кириллээр зөв хөрвүүлэх асуудал бол хэлний бодлогын нэг чухал хэсэг юм. Энэ нь зөвхөн хэл шинжлэлийн асуудал биш, нийгмийн болон олон улсын харилцаа, мэдлэг дамжуулах, боловсрол, хэвлэл мэдээллийн нэгдсэн байдал, хиймэл оюуны хөгжилтэй ч холбоотой.

Монгол хэлэнд хэрэглэж буй гадаад үгийн сан үүсгэн нэр томьёо судлал, хэл шинжлэлийн үүднээс судалж, нийтлэг алдаа дутагдлыг олж илрүүлэн, тэдгээрийг зөв бичих журамласан толь бичиг зохиож олон нийтэд хүргэснээр тухайн үгээр илэрхийлж буй ухагдахууныг олон хувилбаргүй, үнэн зөв, нэгдсэн ойлголтоор хүлээж авах, улмаар гадаад харилцаанд үл ойлголцол, түүнээс үүдсэн хор хохирол, эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэдгийг учирлаж байв.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Ц.Өнөрбаян хэлэхдээ, “Кирилл бичгийг бид 1941-1946 онд албан ёсоор авч хэрэглэсэн. Үүнээс хойш монголчуудын оюуны соёлын бичгийн хэрэглээг хангаж байна. Монгол хэлний тухай хуульд заасны дагуу кирилл бичгээр зөв бичих дүрмийн журамласан толийг гаргасан. Гэхдээ бүх үгийг журамлаж чадаагүй. Өнөөдөр гадаад үгийг дураараа, олон янзаар, сонссоноороо бичиж байна. Монголчууд гадаад үгийг тухайн хэлний дуудлагыг нь баримтлах тохиолдол гарч байна. Мөн монголжуулсан дуудлагыг нь барих нь байна. Бүр болохгүй бол орчуулж авдаг. Орчуулна гэдэг нь монгол хэлний дархлаанд маш чухал нөлөөтэй зүйл юм. Тийм учраас гадаад үгийг оновчтой орчуулах шаардлагатай” хэмээв.

“Энэхүү хэлэлцүүлгээс гарах үр дүнгээр зөвлөмж гаргах ажлын хэсгийг яаралтай байгуулж, бүх хэлнээс орж ирж байгаа үгийг хэрхэн галиглах асуудлыг шийдэх боломж бүрдэнэ” гэдгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл онцолсон юм.

Тэрбээр, “Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 онд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг гаргасан. Энэхүү толь бичигт манай улстай 2018 оныг хүртэл дипломат харилцаа тогтоосон орнууд, нийслэлийн нэрийг журамласан. Одоо үлдсэн бүх улс орны нэрийг галиглаж шинээр оруулахаар ГХЯ-тай хамтран ажиллаж байна.

Мөн 6000 орчим гадаад үгийг хэлэлцүүлж 1000 орчим үгийг журамласан толийн ард хувилалтай нь хавсаргасан. Тухайлбал өргөн хэрэглэгддэг "компьютер" гэдэг үгийг хувиргахдаа компьютерыг, компьютероос, компьютероор гэх мэтээр хувилгаж бичихээр журамласан” гэдгийг тодотгож байлаа.

Уг хэлэлцүүлгийг ГХЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, ШУТИС, МҮОНРТ, Орчуулагчдын нэгдсэн үнэлгээний төв хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Хэлний бодлогын үндэсний зөвлөл, хэрэглээний болон сургалт судалгааны байгууллагын эрдэмтэн, багш нар оролцсон юм.

Гэрэл зураг: montsame

Зохиогч: montsame

Үйл явдлын өрнөл: Монголия

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 2612

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2518

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2626

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2599

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist