МҮОХ-ын ерөнхийлөгч муатай-гийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг “Бахрейн 2025” Азийн залуучуудын III наадамд эх орноо төлөөлөн оролцох муатай-гийн баг, тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Манай улсаас тус наадамд муатай-гийн спортын төрлөөр таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.
Тайланд Улсын үндэсний спорт гэж нэрлэгддэг муатай нь манай улсад эрчимтэй хөгжиж байгаа тулааны спорт бөгөөд манай тамирчид тив, дэлхий, бүсийн наадмуудад тогтмол амжилттай оролцсоор байна. “Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох тамирчдад МҮОХ-ны ерөнхийлөгч амжилт хүсэв.












