Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
23 есдүгээр сар 2025 214

115 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ “ЦУЛ ТОЛГОЙТ” ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ХОДООД ЧУЛУУТАЙ, НУРУУ, ААРЦАГ НЬ ШӨРМӨСТЭЙГӨӨ ОЛДСОН НЬ ШИНЭ НЭЭЛТ БОЛЛОО

115 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ “ЦУЛ ТОЛГОЙТ” ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ХОДООД ЧУЛУУТАЙ, НУРУУ, ААРЦАГ НЬ ШӨРМӨСТЭЙГӨӨ ОЛДСОН НЬ ШИНЭ НЭЭЛТ БОЛЛОО

Монгол эрдэмтэд хамгийн эртний цул толгойт үлэг гүрвэлийн олдворыг олж, палеонтологийн салбарт шинэ нээлт хийлээ гэх мэдээлэл гарсан.

Тус олдворыг хаанаас хэрхэн олж, судалгааны шинэ нээлт болгосон талаар ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын эрхлэгч Б.Манайбаяртай ярилцлаа.

- “Цул толгойт” үлэг гүрвэлийн ямар шинжээрээ нэн ховорт тооцогдож, палеонтологийн салбарт шинэ нээлт боллоо гэж үзсэн бэ?

- "Цул толгойт" үлэг гүрвэл нь хөх тээгийн цаг үе буюу хамгийн эртний цаг үед хамаарах газар нутгаас олдсон гэдгээрээ онцлогтой. Тухайн үлэг гүрвэлийн бүрэн хэмжээний олдвор өмнө нь хаанаас ч олдож байгаагүй. Тухайн амьтан 100 орчим сая жилийн өмнөх зузаан толгойт үлэг гүрвэлийн бүлэгт хамаарч байгаа. Олдвор нь гавал болон биеийн хэлхээ яснаас бүрддэг. 80см орчим урттай, 5.85кг жинтэй, өвсөн идэшт “цул толгойт” үлэг гүрвэлийн чулуужсан үлдвэр. Тус олдвор нь дал, бугалга, нурууны үеүд, аарцаг, хойд мөч, нарийн шөрмөсөөр бүрхэгдсэн сүүлний үеүд, ходоодны чулуу зэргээс бүрдэж байгаа бөгөөд палеонтологийн шинжлэх ухаанд бүртгэгдсэн “цул толгойт” үлэг гүрвэлүүдээс хамгийн сайн бүрдэлтэй олдворт тооцогдож байгаа юм. 

- “Цул толгойт” үлэг гүрвэл гэж нэрлэсний учир нь юу вэ. Энгийн хүмүүс бол гавлын ясгүй үлэг гүрвэл юм байна гэж ойлгож мэднэ?

- Махан идэштэй, хуягтай, ивэртэй, гүрвэл хөлтэй, шувуун аарцагтай, зузаан толгойтой гэх мэт үлэг гүрвэлийг долоон бүлэгт хувааж үздэг. Цул толгойт бол зузаан толгойтой бүлэгт хамаарч байгаа. “Цул толгойт” хэмээн нэрлэгддэг үлэг гүрвэлийн толгойн орой буюу зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөн нь бусад үлэг гүрвэлийн бүлгүүдээс ялгардаг. “Цул толгойт” үлэг гүрвэлийн биеийн хөгжил, анатомийн бүтэц нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан. Энэхүү шинэ үлэг гүрвэлийг судлаачид ховор олдвор, амьдарч байсан геологийн цаг үе, хээрээс олдсон байдал зэргийг илэрхийлж Zavacephale rinpoche (Завасефале ринпочи) буюу “анхны цул толгойт” , “ховор, нандин” хэмээх утга бүхий үгсийн нийлэмжээр нэршүүлэн шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлийн гарын хэсгүүд, ходоодны чулуу зэрэгтэй олдсон хамгийн анхны олдор гэдгээрээ онцлог юм. Тус амьтны толгой, биеийн хэсгүүдийн анатомийн шинжүүд болон чөмөгний ясанд хийсэн эдийн түвшний судалгаагаар тус бодгаль нь насанд хүрсэн болохыг илтгэж байгаа аж. Геологийн цаг хугацааны хувьд Zavacephale нь “цул толгойт” үлэг гүрвэлүүдийн хамгийн эртний төрөлд тооцогдож байна.

- "Цул толгойт" үлэг гүрвэлийг хаанаас хэдэн онд олсон бэ. Ямар шинж байдалтайгаар олдсон бэ?

- 2019 оны намар Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хүрэн дух хэмээх газраас олж байсан. Хамгийн анх манай багийн ахлагч Чинзориг судлаач олсон. Энэхүү олдвор нь хайрган дотор чулуунаас ялгарахааргүй байсан. Баргийн хүнд анзаарагдахааргүй бөөрөнхий чулуу шиг харагдаж байсан. Бид хээрийн судалгааны аргачлалаараа олдворыг гаргаж авсан. Тэгээд зургаан жилийн турш нарийн судалж, шинэ төрөл зүйл болохыг нь тогтоогоод дэлхийн хамгийн нэр хүндтэй “Nature” сэтгүүлийн есдүгээр сарын 17-ны дугаарт хэвлүүлсэн. Судалгааны үр дүнд дэлхийн үлэг гүрвэл сонирхогчид болон палеонтологич нарын анхаарлыг татаж байна. Монгол орны түрүү цэрд буюу өнөөгөөс 108-115 сая жилийн тэртээ хуримтлагдсан нь олдворыг илүү үнэ цэнтэй болгож байгаа. 

- Олдворыг хаана хадгалж байгаа вэ. Судалгааны багт ямар хүмүүс оролцсон бэ?

- Палеонтологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалж байгаа. Газрын хэвлийгээс олдсон олдвор учир Үндсэн хуулиараа хэн бүхэн ашиглаад байх боломжгүй. Холбогдох газруудаас зөвшөөрөл авч байж судалгааны ажлуудаа хийдэг гэсэн үг. Тус судалгааг Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач, доктор Ц.Чинзориг ахалсан. Б.Буянтэгш, доктор Х.Цогтбаатар бид хэд гадаадын судлаачидтай хамтран ажилласан. 

- Өнгөрсөн хугацаанд ямар ямар сонирхолтой олдвор олж, судалгааны ажлыг нь гардаж байсан бэ?

- 2007 онд сургуулиа төгсөөд Палеонтологийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. 18 жил тасралтгүй ажиллаж байна. Эртний амьтан, ургамал дотроо би сээр нуруутай, нугламт амьтдын судалгааг хийдэг. Харин сүүлийн үед үлэг гүрвэлийн мөр судлаачаар ажиллаж байгаа. Монгол орны 24 олдворт газраас 20 мянга орчим үлэг гүрвэлийн мөр олдсон. Тэднийг үлэг гүрвэлийн зүйл ангиар нь ялгаж байгаа.  Зарим нь монголоос олдоогүй амьтдын мөр хүртэл байгаа. Үүнчлэн миний гар бие оролцсон онцлох олдворуудаас хамгийн анхны бөгөөд өндөр түвшинд хэвлүүлсэн материал бол нисдэг гүрвэл олсон. Үлэг гүрвэл амьдарч байсан хамгийн сүүлийн үеийн цаг буюу Нэмэгтийн цаг үед үлэг гүрвэлтэй зэрэгцэн амьдарч байсан нисдэг гүргэлийн хүзүүний ясыг олж байлаа. тэрхүү олдворыг Өмнөговь аймгийн Бүгийн цав хэмээх газраас олж байлаа. 1940-оод оноос судалгаа шинжилгээний эргэлтэд орж байсан. Маш сонин бөгөөд хамгийн сайн хөгжсөн үлэг гүрвэлүүд болон нисдэг гүрвэл, цэнгэг усны загас, яст мэлхий зэрэг амьтад олддогоороо онцлогтой. 

Гэрэл зураг: ergelt.mn

Зохиогч: ergelt.mn

Үйл явдлын өрнөл: Монголиядинозаврыархеологияпалеонтологияраскопки

Төстэй нийтлэл материалууд

28 дөрөвдүгээр сар 2612

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2518

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2626

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2599

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist