Пауэрлифтингийн тамирчин С.Минжбаатарын тэмцээнд оролцох эрхийг хаслаа

Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монголын тамирчинд шийтгэл оногдууллаа
IPF буюу Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монгол Улсын тамирчин С.Минжбаатарт допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасны улмаас нэмэлтээр гурван жилийн эрх хасах шийтгэл оногдуулсныг өчигдөр мэдэгджээ. Тухайн тамирчин нь эрх хасуулсан хугацаанд хориглосон үйл ажиллагаанд оролцсон зөрчил гаргасан нь тогтоогдсон тул тамирчны эрхийг 2029 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хаслаа.
С.Минжбаатар нь IPF-ийн Допингийн эсрэг дүрмийн 10.4.1 дүгээр зүйлд заасны дагуу аливаа үйл ажиллагаанд оролцох хориотой болсныг Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монголын талд мэдэгджээ.
Гэрэл зураг: eagle.mn
Зохиогч: eagle.mn
Үйл явдлын өрнөл: Монголиятяжелая атлетикаспортмонгольские спортсмены












