1930-аад оны эхэн үед Буриадын зураачийн бүтээсэн танка зургийг нийтэд анх дэлгэв

“Архад Бакула” танка зургийг дэлгэсэн тус үзэсгэлэн нь Петербургийн дацангийн 110 жилийн ой болон зураач Осор Будаевын дурсгалд зориулжээ.
Санкт-Петербургийн дацангийн 110 жилийн ойд зориулан Шашны түүхийн Музей анх удаа буриадын зураач, тус музейн ажилтан Осор Будаевын 1930-аад оны эхээр бүтээсэн “Архад Бакула” танка зургийг анх удаа нийтэд дэлгэлээ.
Уг зураачийн Санкт-Петербургийн буддийн дацанд зориулж шашин, нийгмийн нэртэй зүтгэлтэн Агваан Доржиевийн захиалгаар энэхүү бүтээлийг туурвижээ. Энэхүү танка зураг нь урт удаан хугацааны сэргээн засварлалтын эцэст 2025 оны гуравдугаар сарын 6-наас есдүгээр сарын 30-ны хооронд “Дорнын шашин: буддизм” үзмэрийн хэсэгт байрласан байна.
Осор Будаев нь 1886 онд Өвөрбайгалийн мужид төржээ. 11 насандаа өнчирч хоцорсон тэрээр Агийн дацанд шавилан суусан байна. 1904 онд Будаев тухайн үеийн Өргөө буюу одоогийн Улаанбаатарт явганаар очиж, Агваан Доржиевын зөвлөсний дагуу хятад мастерт шавь орж, уран зураг, модон сийлбэр, буддын ном бүтээл эмхэтгэх ажилд төгс суралцжээ. Тэрээр 1912 онд Санкт-Петербург орж, Николай Рерихийн удирдлага дор баригдаж байсан буддын дуганын зураг төсөл гаргах ажилд оролцсон байна.
1932 оны намар Осор Будаев Шашны түүхийн Музейд сэргээн завсарлагч зураачаар ажилд оржээ. 1933—1934 онд Буриад явж танка зургууд, хөгжмийн зэмсгүүд, шашны зан үйлийн хэрэгслүүд авчирсан байна. Тэдгээрийн дунд Агийн дацанд байхдаа бүтээсэн бүтээл туурвилууд нь мөн багтжээ. Тус Музейд Будаев цуглуулгын сонгодог бүтээл болох “Буддын диваажин” олон дүрст зохиомжийг үзмэрт анхлан бэлтгэж, “Буддизм-Ламаизм” үзмэрийн хэсгийг мөн бүрдүүлжээ. Тус үзмэрийн зарим бүрдэл хэсгийг өнөөдөр ч буддын шашны сэдэвт танхимуудаас үзэх боломжтой юм.
1937 оны хоёрдугаар сарын сүүлээр Осор Будаев бусад лам нарын хамтаар сууж байсан буддын дацангийн дэргэдэх дотуур байрыг буулгаж, тэндэх бүх хүнийг баривчилжээ. Улмаар Осор Будаев 1937 оны наймдугаар сард буудуулсан байна. Зураачийг хожим 1959 онд цагаатгажээ.
Одоогийн байдлаар, Шашны түүхийн улсын музейд Осор Будаевын 30 гаруй бүтээл, Буриадаас цуглуулгын экспедицийн үеэр авчирсан 120 орчим шашны эд зүйлс хадгалагдаж байна. Архадуудыг дүрсэлсэн цуврал танка зургуудыг Будаев 1930-аад оны эхээр Агван Доржиевийн захиалгаар Ленинградын дацанд зориулж тусгайлан зурсан байх магадлалтай. 1917 оноос хойш тус сүм олон удаа дээрэм тонуулд өртөж, шашин соёлын олон эд зүйлс устжээ. 1937 онд дацанг бүрэн хаасны дараа бүрэн бүтэн үлдсэн эд зүйлсийг Шашны түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлжээ.
Шашны түүхийн улсын музейн сан хөмрөгөөс Осор Будаевын уран зургуудыг сэргээн засварлах ажлыг тус музейн сэргээн засварлах зураачид болон гадны мэргэжилтнүүд сүүлийн хорин жилийн хугацаанд хийжээ. Архадуудыг дүрсэлсэн цуврал танка зургуудыг сэргээн засварлах ажил 2024 онд эхэлсэн байна. 2025 оны эхээр Архад Бакулагийн дүрс бүхий анхны танка зургийн сэргээн засварлах ажил дуусжээ.

Архад Бакула (санскр. «хутагт хувилгаан») — Бурхан багш Шагжамунийн 16 шадар шавийн 9 дэх шавь. Домогт өгүүлдэгээр, тэрээр ойд амьдарч, навч, жимсээр хооллож, бакула модны холтсоор хувцасладаг байсан тул ийнхүү нэрийдэх болсон гэдэг. Бакула даяанчлалд 125 жилийг өнгөрүүлжээ. Тэрээр нэг удаа толгодын оройд зогсож байгаад Бурхан багш болон түүний шавь нарыг агаарт хөвж байхыг үзжээ. Тэднийг дагаж хүсэл итгэлдээ хөтлөгдөн тэдний араас доош үсэрсэн Бакулаг Бурхан багш аварч сургаал ном заасны эцэст архад болсон түүхтэй байна. Буддийн шашинтнууд Бакулаг нирван дүрийг олоогүй, амьд бүхнийг туслахаар газар дэлхийд үлдсэн гэж итгэдэг.
Танка зураг дээр Бакула-г агуйн амсарт гартаа могойч хулгана барьсанаар дүрсэлсэн байна. Дэргэд нь жимстэй аяга өргөн барьж буй лам зогсоно. Эрдэнэсээр гулгиж буй могойч хулгана нь буяны хариуд ирдэг оюун санааны баялгийг бэлгэджээ. Буддийн шашинтнууд энэхүү могойч хулганыг харсан хүнд зургаан төгс (өгөөмөр сэтгэл, сахилга бат, тэвчээр, хичээнгүй чанар, бясалгалын төвлөрөл, мэргэн ухаан) бүрдэж, амьд бүхнийг хайрлах нинжин сэтгэл үүсдэг гэж итгэдэг.
Энэхүү үзмэрийг дэлгэсэн үзэсгэлэнд Осор Будаевын амьдрал, уран бүтээлийн замналыг харуулсан дүрслэлүүд бүхий мультимедиа хөтөлбөрөөр нэмж баяжуулжээ. Агийн болон Санкт-Петербургийн дацангууд, бурхны шашны лам нар болон шашны зүтгэлтнүүд, Осор Будаевын бүтээлүүдийн түүхэн гэрэл зургуудыг мөн дэлгэсэн байна.
Үйл явдлын өрнөл: танкабуддизмбурятский художник
















