ОХУ-ын мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн хяналтын алба Монголоос Буриад руу малын гаралтай 130 гаруй кг бүтээгдэхүүн оруулахаар завдсаныг саатуулжээ

Хяналт шалгалтын хүрээнд тухайн барааг хураан авч Монголд буцаах буюу устгалд оруулжээ.
ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал эрүүл ахуйн хяналтын албаны Эрхүү муж болон Бүгд найрамдах Буриад улсыг хариуцсан улсын байцаагч нар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 28-ны хооронд Хиагт болон Наушки боомтууд дахь хилийн шалган нэвтрүүлэг цэгээр Монголоос 33кг сүү, 60 кг махан бүтээгдэхүүн, 38 кг малын яс, 8 кг арьс шир, 1 багц адууны сүүл оруулахыг завдсаныг таслан саатуулжээ.
Оросын болон гадаадын харьяат 38 иргэнд ОХУ-ын Захиргааны хуулийн 10.6 дугаар заалтын 1 дүгээр зүйлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн шалгасан байна.
Дээр заагдсан бүтээгдэхүүнүүд нь мал эмнэлгийн дагалдах бичиггүй, мөн Оросын Холбооны мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн хяналтын албаны зөвшөөрөлгүй байжээ. Улмаар тухайн бүтээгдэхүүнүүдийг хураан авч устгалд оруулах юмуу Монголд буцаан гаргасан байна.
Үйл явдлын өрнөл: РоссельхознадзорБурятияМонголиятаможня
















