10 мянган лам нар ба уяман өвчний эмчилгээ
Төвдийн цанидын сургалтад сууснаар Рабжамба, Дооромба хэргэм, харин Төвдийн Лабран хийдэд Дандарын сургаалийг сурснаар Агарамба эцэст цанидын шалгуурыг даван гарснаар Лхаса Зуугаас мөнөөх Лхарамба хэргэмийг авдаг аж.
Монголын тухай тэмдэглэл
ХХ зууны эхэн үед сүм хийдүүд нь Монголд буддийн шашны боловсролын чухал төв болсон байсан агаад тэнд 14 мянгаад лам байжээ. 1938 онд Чойбалсан буддийн хуваргуудыг нухчин дарснаар сүм хийдүүд хаагдаж эхэлжээ.
Гэвч сүсэгтнүүдийн хүсэлтээр зөвхөн Гандан хийдийг 1944 онд дахин нээсэн бөгөөд хамба лам гавж Эрдэнпэлийн зөвлөмж дор социалист Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг цорын ганц хийд болсон юм. 1990-ээд оны үеэр сэргээн босголтын ажлын үр дүнд Цогчин дуган болон Эрдэнэ зуу хийд дахин нээгдсэн билээ. Эдүгээ хүртэл Хамба лам Чойжамц нь Гандангийн хамба лам болон Монголын буддийн тэргүүний үүргийг давхар гүйцэтгэж байна. Харин 1970 оноос Ганданд Монголын хамгийн том шашны сургууль үйл ажиллагаагаа явуулах болсон юм.
ХХ зууны эхэнд Ганданд болсон Сожонг ёслолд 10 мянга гаруй лам хуваргууд оролцсон байдаг. Тэднийг сүүтэй цайгаар дайлж байсан аж. Хурлын дундуурх завсарлагааны үеэр хуваргууд хийдээс гарч гадаа завилан суусан байна. Тэр хавьд нь чанасан цайнаас илүү гарсныг асгаж байсан том суваг байжээ. Удахгүй тэр сувгаар цай яг л горхи шиг урсах болсон байна.
Харин тухайн үед шалан дээр тоглож эсвэл энэ суваг руу орсон хүүхэд урсгал дагуу урсаж болохоор тийм их цай байсан аж. Маш олон мөргөлчид хөлний гэмтэл, уяман өвчтэй эсвэл үрэвсэл шархлаатай байсан хүмүүс энэ өвөрмөц голд хөлөө норсны дараа өвчин нь эдгэж байгааг анзаарчээ. Түүнээс хойш олон хүнд энэ газар өвчнийг нь анагаах увдистай болсон гэдэг.
Бид ч бас Монголд энэхүү үйлийн үр дахин давтагдаж тэрхүү сайхан үеийг дахин ирээсэй гэж залбирч сууна.
Орчуулсан М.Азжаргал
Орос хэлээр: http://asiarussia.ru/buddhism/5172/
Гэрэл зураг: airsoft-km.at.uа
Үйл явдлын өрнөл: ГанданМонголцайн горхи

















