Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
15 арванхоёрдугаар сар 2014 1079

Өчүүхэн тойн догшин чөтгөрийг номхтгосон нь

Өчүүхэн тойн догшин чөтгөрийг номхтгосон нь

Зохиогч: АРД

Бас бус нэгэн улсад нэгэн сүмд товойж гарсан нэгэн догшин чөтгөр буй ажгуу. Тэр чөтгөр нь түргэн хар хяруу мөндөр, улаан салхин тэргүүтнээр хүмүүст муу ёр хийгээд элдэв муухай хор хийж тааллын бус үйл бүтээгч иргэнд саад зэтгэр үйлдэн ажгуу. Тэр сүмийн ойр орчим хэн бээр гар хүргэн үл чадах ажээ.

Огторгуй дор нисгэгч шувуун бээр сүмийн дэргэд хүрвээс хөсрөө унан үхэдхийх тийм нэгэн догшин хүчит чөтгөр бөлгөө.

Тэндээс Энэтхэг улсад аливаа үйлийг тарниар чадагч аугаа хүчит нэгэн тарнич бөлгөө. Тэр тарнич тарниа уншаад сац хамаг догшин бүгд хүлэгдэх болоод адилтгаваас ноён нь боол шивэгчинээ зарах мэт тэр тарнич бээр хамаг ад чөтгөр эрх үгүйеэ заран чадагч тийн хүчит бөлгөө. Тарнич ирээд тэр догшин чөтгөрийг номхотгосугай хэмээн сэтгэж тарнич сүм дотор ороод дээр их дуугаар тарнисыг урив. Шөнө дөл цагт тэр догшин чөтгөр нь тарнич сангасвагийн үесийг нь огтолж тэргүүнийг нь бээр хоёр анги болгон хагалж алав.

Үүр гийж нар ургасаны хойно тэр тарничийн үхсэнийг мэдэв. Тэндээс тэр тарничид ав алийг тойндоо оруулан чадагч тийм нэгэн бээр тарнич багш бөлгөө. Тарнич тэр багш өөрийн шавь юугаа муу чөтгөрт алагдсаныг мэдээд тарнидсан хамаг хэрэглэгдэхүүнийг аваад тэр сүмд орж муу үнэрээр утаж маш хилэгнэхүй ёсоор тарнийг догшин дуугаар урив. Тэр чөтгөр нь тэр тарничийн зүрхэнд орж амнаас цусаар бөөлжүүлж даруй дээр үхүүлэв.

Тэр сүмээс хол бус нэгэн газарт Очироор огтлогч судрыг уншигч нэгэн өчүүхэн тойн бөлгөө. Тэр тойн тэр муу чөтгөр тарничийг алсаныг мэджээ. Аяа хөөрхий маш муу хилэнцэт тул тэр хийд дор очиж Очироор огтлогчийг уншсугай хэмээн сэтгэж хүжсийн сав аваад одохуй дор тэндэх газрын хамаг улс өгүүлрүүн: 

Аяа тойн оо: Чи аюулт орноо бүү од. Амьд гарч үл ирмүй. Тэр хоёр тарничийг үхүүлсэн гэх ажээ. Хэн ч түүн дор халдаж яахан чадмуй. Хөгшин ураг хийгээд бидний сэтгэлийг бүү зовоотугай, хэмээн сургасанд тойн өгүүлрүүн: 

“Та бүгд сонс. Ялж төгс нөгчсөн бурхан багш бусад дор багш болоод надад багш үл болох бус билээ. Дээдийн ном зарлиг омтгойгүй буюу. Эл шар хувцас өмсөж санваар сахисан хувраг, амьтныг нигүүлсэхүй үгүй бөгөөд найдангүй хорт тачаах сэтгэлтэй болвоос шагшаабад санваар эвдэрч, муу заяанд унахаас бус юун буй.Тиймийн тул тэр гурав хийгээд амьтны тусын тулд зоримуй" хэмээгээд одсон дор тэр олон улс тэр тойныг үнэхээр үхэхийн үйлэн ирсэн буйза. Сургаж ятган хэлэвч үл болох ажгуу" хэмээн өгүүлэлдэв. Тэндээс тэр тойн сүм дор ороод нэгэн үзүүрт сэтгэлээр Очироор огтлогч судрыг уншин суув. 

Шөнө дөл цаг дор үүл хураад гилбэлгээнээр цахилан, газар ихэд хөдлөөд, догшин мөндөр хур хийгээд их улаан салхи болж, мод унах, уул эвдэрч, их далай долгилсон цалгивай. Тэр орны догшин тэнгэр түүний дараагаар маш айх мэт амнаасаа гал бадруулан, хамраасаа утаа бургиулж, аливаа зүйлийн муу дуугаар хашгиран, гартаа зүйл бүрийн мэсэн барьсан, мөн өөрийн дүртэй олон нөхдөөр хүрээлүүлэн, бие нь асар их аймшигт чөтгөр болон хувилж, сүм дотор орж ирсэн дор тэр өчүүхэн тойн сүрдэх айх сэтгэл үгүй "Аяа хөөрхий, муу үйлийн үрээр ийм дүрс авсан их зовлонт амьтан буйза" хэмээн нигүүлсэн сэтгэж, Очироор огтлогчийг уншин сууваас тойн дор хэлж тэмцэх сэтгэл үгүй номын дуун сонсоод олон чөтгөрийн сэтгэл амирлангуй болж, тэр тэнгэр өөрийн угийн биеэр болон хувилав. Түүний олон нөхөд тархан одов. Огторгуйн үүлэн арилж, аливаа үйлс сайн болвой. Тэр догшин тэнгэр ганцаар үлдэж хоцроод ийн өчрүүн: 

«Аяа тойноо: Би бээр аугаа хүчин чадал их, намайг газрын хүн амьтан байтугай хэн ч үл чадах буй. Надад айх сэтгэл өчүүхэн ч үгүй бөлгөө. Тийн атал чиний амийг таслахаар ирээд уур хилэн минь номхорч, хүчин чадал ихэд доройтсон бололтой санагдмуй» хэмээн бишрэхүйн сэтгэлээр алгаа хавсарч баруун өвдгөөрөө хөсөр сөгдөн ийн өгүүлрүүн: 

Аяа тойноо намайг нигүүлсэгч энэ судрын дууг сонсгон соёрх хэмээн өчсөн дор тэр тойн өгүүлрүүн: 

Энэ номоор урьд нөгчсөн. Түүнчлэн ирсэн бурхад номлосон эдүгээ ялж төгс нөгчсөн бурхан номлосон Билгийн чинад хязгаараа хүрсэн очироор огтлогч тэр их хөлгөн судар буйза. Үүнийг уншваас, бичвээс, авбаас, дууг сонсвоос аливаа сайн үйл бүгдийг дэлгэрүүлэх муу хилэнц үйл бүгдийг сөнөөн арилгагч адистидийн аугаа хүчин огоот төгсгөсөн судар болой. Аливаа ном номлогчийг багш лам хэмээн өргөн хүндлэх ёстой. Ном сонсгогчийг шавь, өглөгийн эзэн хэмээн асран тэтгэх өршөөх ёстой бөлгөө.


Тиймийн тул би бурханы сургаалаар нүгэл хилэнц үйл бүгдийг тэвчиж хамаг амьтанд туслах буяны үйлээс бус явдал надад үгүй. Чи бээр омог дээрэнгүй хийгээд уур хилэн ихтэй. Нүгэл хилэнцийг цээрлэхгүй, бусдын зовлонг мэдэж асрах сэтгэлгүй зэрэг харш явдал чам дор олон буй. Ялангуяа амьтны амийг хорлох тэргүүтэн бэрх нүгэл хилэнцийг чи үйлдэх тул бидэн хоёрын тангараг үл нийлмүй» хэмээсэн дор тэр догшин тэнгэр ийн өгүүлрүүн: 

“Би эдүгээгээс хойш алив нүгэл хилэнцийг тэвчиж, бурханы сургаалаар явж, шашин дор тус хүргэсүгэй» хэмээгээд Очироор огтлогч номыг сонсож номонд ороод номхотвой. Тэр тойн Очироор огтлогчийн адистидаар догшин тэнгэрийг ном дор оруулсаныг тэр орны хамаг улс дуулж мэдээд, Очироор огтлогч судрыг бичих, бичүүлэх хийгээд удирдан авч ядам болгон унших, уншуулах олон зүйлийн тахил өргөх ба боодол баринтаг өргөх,орой дээрээ залж гэр хүрээгээ тойрон эргэх, залбиран мөргөх зэрэг тус тусдаа аль болохоор тахиж шүтсэний буянаар энэ насан дор цаг бусын үхэл, зовлон үгүй, урт наслан хойд насандаа сайн төрлийг олцгоов.

Гэрэл зураг: gogo.mn

Зохиогч: www.budda.mn

Үйл явдлын өрнөл: тойнчөтгөрбурхан багш

Төстэй нийтлэл материалууд

31 арванхоёрдугаар сар 2014 1529

Хувь тавилан чиний гарт...

Ирээдүйгээ өөрөө бүтээж болно... Бурхан багшийн сургаал

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2223

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2077

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2011

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2119

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2112

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2223

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3385

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3413

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3191

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3221

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3227

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 2737

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 2808

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3622

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1759

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2147

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5300

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist