Хувь тавилан чиний гарт...
Бурхан багшийн сургамжит түүхүүд цувралаас: #2
Эрт урьд цагт нэгэн жанжин өөрийн армиас арав дахин их цэрэгтэй дайсантайгаа тулалдахаар явж байв.
Тулааны талбар явах замдаа цэргүүд нэгэн бяцхан сүмд ялалт авчирахыг мөргөн залбирчээ.
Жанжин гартаа зоос барин цэргүүддээ ийн хэлэв "Би бурхадаас биднийг дайсны няц дарахад туслахыг гуйх болно. Хэрвээ энэ зоос сүлдээрээ буувал бид ялах нь гарцаагүй, харин тоогоороо буувал бид ялагдах ажгуу. Бидний хувь тавилан бурхадын гарт байна. Тиймээс бүгдээрээ чин сэтгэлээсээ залбирцгаая."
Богинохон мөргөлийн дараагаар жанжин зоосоо шидэхэд сүлд буув. Цэргүүд машид баясан, тулаанд сэтгэл санаа нь ихэд өндөр оржээ.
Зөгнөснийхөө дагуу тэд тус дайнд ялав.
Гайхшралд орсон цэргүүд "Бурхад бидний талд байгаа нь ямар сайн хэрэг вэ! Хэн ч тэдний шийдвэрийг өөрчилж чадахгүй юм даа" хэмээцгээсэн байна.
Тэгэхэд нь жанжин "Үнэхээр тийм гэж үү?" хэмээн цэргүүдэд зоосоо харуулахад хоёр тал нь хоёуланд нь сүлд байжээ.
Бүхий л зүйлсийг бусдад найдан, хийж чадахгүй хэмээн шантрахын оронд хувь тавилан чиний гарт байгааг санахтун!
Гэрэл зураг: deviantart.com
Үйл явдлын өрнөл: хувь тавиланБурхан багшийн сургаалцуврал












