Монголын үхлийн хорхой
Монголын үхлийн хорхой буюу монголчуудын нэрлэдэгээр олгой хорхой нь улаавтар өнгөтэй заримдаа хар толбойтой бөгөөд хоёр үзүүртээ хурц өргөс маягийн зүйлтэй гэж дүрсэлдэг аж. Тэд зузаан биетэй ба хоёроос таван тохой орчим урт байдаг байна.
Олгой хорхой нь Монголын говь цөл нутагт амьдардаг ба анх профессор Рой Чапманы 1926 онд гарсан “Эртний хүний мөрөөр” гэх номонд гарсан бөлгөө. Хэдийгээр Америкийн палеонтологич (Индиан Жонс дүрийн санааг энэ хүнээс авсан гэх) Монголын түшмэлүүдийн уулзалтын үеэр энэхүү араатны талаар сонссон ч итгээгүй аж. Эдгээр түшмэлүүдийн хэн нь ч тэр араатныг хараагүй боловч түүнийг байдаг гэдэгт бат итгэлтэй байжээ.
Чехийн аялагч Иван Макерлэ
“Зайдас мэт энэ өт нь хагас метр урттай, хүний гар шиг зузаан бөгөөд үхэрийн олгойг санагдуулам. Богинохон сүүлтэй яг л тайруулчихсан юм шиг. Түүний сүүл толгойг нь ялган хэлэхэд хэцүү яагаад гэвэл нүд, хамар гэхээр зүйлгүй. Хар улаан өнгөтэй яг л цус шиг. Өнхөрч эсвэл мушгиралдан замаа шүүрдэн яваг. Заг ургасан халуун цөлийн алслагдсан элсэн толгодод амьдардаг. Түүнийг зөвхөн жилийн хамгийн халуун өдөр л харах боломжтой. Ихэнхдээ 6, 7 дугаар саруудад гарч ирээд дараа нь элсэн доогуур шургалан орж нойрсдог бөгөөд ихэвчлэн бороо орж газар норсон үед гарч ирдэг. Энэ араатан маш аюултай хэдэн метрийн цаанаас ч хүн болон амьтдыг тэр дор нь алж чаддаг” хэмээн бичжээ.
Энэ амьтан нь тэр дор нь хөнөөх чадалтай хүчил маягийн шингэн цацдаг гэж ярьдаг аж. Мөн ямар нэг өндөр хүчтэй цахилгаанаар хол байгаа зүйлсийг ч алж чаддаг. Хэд хэдэн монголчууд энэ амьтныг харж байсан гэж мэдээлж байжээ. 6, 7 дугаар сараас бусад үед ичээндээ байдаг аж. Энэ хорхой биеийн аль ч хэсэгт хүрсэн тэр дор үхүүлдэг гэж ярьдаг ба түүний хор нь төмрийг ч иддэг гэж ярицгаадаг байна.
Домогт өгүүлснээр эрт цагт говийн нэг баян айл эсгий хийж байх үед 2 ширхэг олгой хорхой гарч ирсэн байна. Айсан хүмүүс өнөөх хорхойнууд дээр 20-иод нойтон эсгий давхарлан тавиад ум хумгүй зугтацгаасан гэнэлээ. Харин маргааш нь ирж хартал хамгийн дээд талын эсгий аягын чинээ болон шатсан мэт шарласан байсан гэдэг. Тэрийг модоор хатгахад шатсан мэт үйрч байсан гэдэг. Доошлох тусмаа шарласан хэсэг томорсоор хамгийн доод талын эсгий тэр чигээрээ шатаж харин нөгөө олгой хорхой нимгэн хальс шиг юм болчихсон байжээ.
Гэрэл зураг: greenword.ru, zindaa.mn
Үйл явдлын өрнөл: олгой хорхоймонголын говьдомог












