Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
15 арванхоёрдугаар сар 2014 1672

НҮД

Зохиогч: Ядамдоржийн Мөнхжаргал

Зохиолч Я.Мөнхжаргал
“Утгын чимэг 2014” наадамд тусгай байрын шагнал хүртсэн “НҮД" өгүүллэг

Цардмал замд шахагдаж адлагдсан өвсний толгой шоовдорхон бөхөлзөж, хаа нэгтэйгээс буцах цагийн ганирсан дуу зүрх чим чимхийлгэн хатгах намрын нэгэн өдөр. Тэр өвсний үзүүрт өлгөөстэй мэт сэтгэл минь дохилзоод байв аа. Би байрныхаа гаднах сандал дээр энэ тэрийг бодмоглонгоо тамхилж суулаа. Тамхины хууль гэж нэг юм бий ч энэ нь над огтхон ч хамааралгүй, өөр хүмүүст зориулагдсан мэт санагдах тул хээв нэг тамхилж суугаа минь энэ л дээ. Хүүхдийн тоглоомын талбайг хараад ингэж нэг хэсэг суухад хүүхэд нас руугаа очсон мэт гэнэн сайхан болчихдог билээ. Хэдэн талаасаа хэрчүүлж тануулсаар байгаад их л зай багатай, алга дарам төдий болсон энэ талбайд би хүртэл толгойгоо шургуулж амжих юм даа гэж бодохуйяа хэн нэгэнд буруутай мэт сэтгэгдэл төрөх ажээ.Нэг бодлын байрныхаа жаалуудтай энэ жаахан газрыг нь булаацалдаж байгаа мэт санагдахад цээж жихүүцлээ. Бие ч зарсхийгээд явчихав. Би уг нь тиймхэн юманд өөрийгөө эмзэглэн зовинож, өмөлзөн өрвөгнөх хүн биш гэж бодсоор өдий хүрсэн сэн. Тэгсэн чинь тиймгүй бололтой. Би өөрийгөө таньдаггүй байжээ. Өөрийгөө танихгүй мэт болсон үедээ хүүхэд насандаа очмоор санагддаг юм. Тэнд дэндүү танил, дэндүү дотно ертөнц минь байдаг билээ. Энэ зуур хүүхэд насныхаа нэгэн томоогүй дурсамжийг санадаг юм байна.
Манай суманд Сэмэр гэж хоёр нүд нь таг сохор өндөөр хөх өвгөн байдаг сан. Сэмэр гуай учиргүй сайхан исгэрнэ. Түүнийг хэн бэ гэдгийг манай сумынхны мэдэхээс мэдэхгүй нь олон. Урианхайн Соёд хүн гэдэг сэн. Хатанбаатар Магсаржавын газарчнаар явж байгаад Цагаан оросуудад баригдаж, гэсгээгдэн хоёр нүднээсээ салсан юм гэнэ лээ гэх битүү яриа л хааяа нэг хаяагаа сөхсөн гэрт салхи орж ирэх шиг сэвэлзээд мартагддаг сан. Соёд хөөмий жингэнүүлж, илэн халих мэт исгэрэхдээ гаргуун болохоор тэгж таамагласан байх ч магад шүү дээ. Ардын дууг ёстой л нэг агаар зүсэж, салхи хуйлран адуу мэт давхитал нь исгэрнэ гээч. Сохор хүн сонсгол сайтай байдаг юм. Аливаа дуу хуурын нугалаа айзмыг ганц сонсоод л уран ганган хийж байгаа юм даа гэж сумын клубын эрхлэгч Галдаа гуай түүнийг магтдаг сан. Дууны нугалаа... уран ганган хийх... гоё хөвөрддөг... гэх мэт үгүүд тэр үедээ надад их л сонин сонсогдож байсан сан.
Тэгээд дууг торго шиг зүйл гэж бодсон. Торго шиг болохоор нь түүнийг нугалж болдог. Түүгээр ч барахгүй исгэрэн эсгэж янз бүрийн гоё ганган хэлбэр дүрс үүсгэдэг гэж ирээд л элдэв долоон юм бодож, балчир насныхаа ухааны хэмжээгээр өчүүхэн бөндгөртөө эргэлдүүлж явсан байгаа юм.
Сэмэр гуай ач хүүгээрээ хөтлүүлж хааяа л нэг хэрэг болгож зорьсон айлдаа очно. Миний хувьд Сэмэр гуайг манайхаар яагаад ирдэггүй юм бол гэж их л горьддог байж. Түүнээсээ болж тэр сохор өвгөний очсон айлуудад атаархах ч гэх юм уу нэг тиймэрхүү нэг сонин хүсэмжлэл дотор минь нуугдаад байдаг болсон сон. Сэмэр гуай ач хүү Сүхээгээ “өвөөгийнхөө нүд...” гэж эрхлүүлэх энэрэхийн хооронд дуудна. Би энэ үгийг сонсоод үеийнхээ хүү Сүхээд ч бас атаархдаг сан. Намайг бол хэн ч тоохгүй. Гэтэл Сүхээ бол өвөөдөө хамгийн хэрэгтэй, хамгийн чухал хүн нь байж байдаг. Хүүхэд насны гэнэн бодлоороо “Эмээ маань сохордог ч болоосой. Тэгвэл түүнийг хөтлөөд л... Эмээ миний толгойг илж бас л энэ чинь миний нүд шүү дээ гэнэ дээ” гэсэн нүгэлтэй юм бодож байснаа хожим санаад голоор нэг юм зурах шиг болж, гэнэн тэнэг үеэ толгой сэгсрэн шоодож билээ.
Нэг өдөр Сүхээ бид хоёр хуйвалдав. Ингэх гэж их олон юм болсон доо. Мань хашир өвөөгөө хөтлөөд залхчихсан байсан мөртлөө надаар хөтлүүлэхгүй гээд үнэд орчихдог юм. Арга ядаад түүнд гурван төгрөгийн жижиг алаг бөмбөгөө өгч байж өвөөг нь хөтөлж айлд хүргэх эрхтэй болсон дог. Сэмэр өвгөн сумын төвийн баруун урд дэнж дээр байх Чанцал чавганцынх руу очих гэнэ. Чанцал чавганц бол хүүхэд шиг жижигхэн биетэй, атгын чинээ үрчлээтсэн улаан нүүртэй эмгэн. Гэрээсээ ч том аргал хурааж овоолно. Уг нь малгайн чинээ аргалынхаа дээрээс нойтон баасаар шавж хатаасаар байж тийм том болгочихно. Хүмүүс энэ сохор дүлий хоёр чинь хар багаасаа л нэгэндээ сайн байсан юм гэдэг. Таг дүлий мөртлөө энэ сохрынхоо шивнэж хэлсэн үгийг хүртэл ширхэгчлэн сонсдог юм гэнэ лээ гэж ирээд л амны зугаа болгохыг нэг биш удаа сонсдог байв. Сэмэр гуай миний гараас атгаснаа,
-Аа чи чинь Цэрэндоржийн дүрсгүй шар шив дээ. Цаад Сүхээ чинь залхуураад байна уу. Тэгвэл яахав ээ. Чи өвөөгөө хөтлөөд хүргэчихээрэй гэв. Харин Сүхээ тээр тэнд өөрийнх нь өмч болсон алаг бөмбөгний араас элдээд сөхөөгүй амьтан үлдэв. Би Сэмэр өвөөг хөтлөөд гарч өглөө. Сүхээ өвгөнийг хөтөлж яваа нь яагаад ч юм надад их содон, хараад баймаар дотно харагддаг сан. Харин тэрхэн үедээ би хэн нэгэнд тийм дотно дулаан харагдаж чадсан болов уу. Дотно байсан гэж л өөртөө итгэсээр өдий хүрчээ. Өвгөн байсхийгээд л сэнгэтэл исгэрэхэд зуны бүгчим агаар зад ярагдах шиг сэв сэвхийсэн сэрүүн агаар төдхөнөө үүсэх нь таатай. Би Сэмэр гуайг гэр лүүгээ дагуулж явах гэтэл нэг л биш ээ. Буруу явж байгааг минь мэдээд байх шиг. Хөтлүүлсэн гараа чангааж Чанцал чавганцынх уруу цахдаад байх шиг санагдаж байв. Тэхэд нь би,
-Өвөө, өчигдөр орсон борооноос болж жалганд ус дүүрсэн байна. Хоёулаа тойроод явъя гэж заль зохиов. Тэгээд хөөрхий өвгөний толгойг эргүүлж байгаад гэртээ аваачлаа. Манайх хашаандаа хоёр гэр. Өвөөгийн жижиг бор гэр миний хувьд энэ хорвоогийн хамгийн сайхан гэр гэж бодогддог байжээ. Эмээ минь бор авдраа уудлахад аль хэдийнэ арааны шүлс асгарчихдаг болохоор тэгж санагдах нь аргагүй шүү дээ. Сэмэр өвгөн манай гэрийн үүдэнд ирмэгцээ “Би орохгүй” гэж эрс татгалзаж билээ. Түүгээр ч зогсохгүй над руу цэлхэрч хөшсөн хараагүй нүдээрээ гөлийж байгаад “чи муу зулбасга, миний сохрыг даапаалж өөр газар авчирна гэнэ ээ” гэж ирээд л ширүүн уурлаж, сүрдмээр юм болов.
Энэ хорвоогийн хамгийн сайхан гэр гэж боддог асан өвөөгийнх рүү ч шагайх янзгүй ээ. Чанцал чавганцынх руу хүргээд өгье гэж хэчнээн гуйсан ч нэг л итгэлгүй, айдастай төрх царайд нь тодроод хөдөлсөнгүй. Сөхөрч суун, туранхай мөрөө унжуулаад ер босохгүй байлаа. Өвгөн үнэхээр гомджээ. Таг сохор хүнийг эмзэг талаар нь хуурч мэхэлсэн гэдгээ мэдэгдвэл таван хуруу боовны амтыг гарцаагүй хүртэх учраас годхийж очоод л Сүхээгээ дагуулж ирж билээ. Өвгөн царайдаа маш гүн зовиур тээж барайсан чигтээ гэрээдээ буцав.
Түүнээс хойш Сэмэр өвгөн намайг огтхон ч тоохгүй. Сүхээтэй тоглох гэж очсоныг минь яагаад ч мэдчихдэг юм бүү мэд. Ач хүүгээ надаас хол бай гэж сэмхээн хэлж байхыг нь би нэг бус удаа сонсож, их л эмзэглэж байсан сан. Тэр үед бас итгэж болохгүй хүний үнэрийг Сэмэр өвгөн мэддэг байх, тэгээд үнэрээр минь таньчихдаг биз гэж боддог сон. Таг харанхуй тэр өвгөний сэтгэлийн нүд нь намайг хараад л “муу хүүхэд” гэж таньдаг байсан ч байж мэдэх юм шүү. Хөөрхий тэр өвгөнд итгэл алдаж, нэг удаа ч гэсэн нүд нь байж чадаагүй хүүхэд насныхаа томоогүй явдлыг санахаар хөнгөн гунигаар хучуулах шиг болдог юм. Сэмэр өвгөнийг тэр өдөр Чанцал чавганцынд хөтлөөд хүргэчихэн бол хүүхэд ахуйдаа хийсэн хамгийн том буянтай үйл минь тэр ч байх асан уу. Ингэж бодоод босч гулгуур дээр тоглож байсан бяцхан охиноо хөтлөн гэрээдээ алхав. Охиноо хөтлөөд харьдаг шиг ээ, Сэмэр өвгөнийг л ганц удаа хөтлөх байсан юм гэх хэг ёгхийсэн бодол толгойд эргэлдсээр байх юм гээч.

Үйл явдлын өрнөл: уран зохиолөгүүллэгутгын чимэг

Төстэй нийтлэл материалууд

12 арванхоёрдугаар сар 2014 1469

Хараал

Хараал аймшгийн өгүүллэг

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2611

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2517

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2625

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2598

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2747

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3873

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3910

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3666

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3669

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3692

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3080

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3146

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3922

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5593

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist