Asia Russia Daily
Рус
Мэдээ Нийтлэл Хүмүүс Буддын шашин Блог Медиа
13 арванхоёрдугаар сар 2014 1240

ЖООМ (Таракан)

Зохиогч: Майдар Сосорбарам

ЖООМ
(Богино өгүүллэг)

Би хог шүүрдэж байлаа. Хогон дотор тоймтой юм байсангүй. Харин гурван ширхэг шүдэнзний мод, өчнөөн сая живаа тоос, бичил биетэн, нөгөө вирус, нянгууд тэргүүтэн, ганцхан ширхэг үхсэн жоом байв.

Жоом, шүдэнзний  мод зэргээс бусад нь амьд байлаа. Шүдэнзнүүд шатаад дууссан учир хэнд ч хэрэггүй. Хоёр гурван хялгасны хувьд би өглөө үсээ самнасан юм. Жоомны хувьд угаасаа өөрөөсөө өөр юунд ч хэрэггүй амьдралаа дуусгасан байлаа. Түүнийг өндөр наслаад үхсэнгүй хор хүртээд үхжээ гэж жоомны эмч нар дүгнэх байсан биз.
    

Түүнийг баахан ажиглаж байснаа, ер нь жоомнууд нэгийгээ оршуулдаг болов уу гэж сэтгээд үүнийг шалгаж үзэхээр шийдэж үхсэн жоомыг хөргөгч доогуур нүдэнд харагдахуйц газар тавиад тамхи асаан хүлээж суув.
    

...Гэнэт гялтгасан хоёр жоом гарч ирсэнээ түүнийг дамжлан цааш одов. Гайхсандаа би исгэрч, гар дахь тамхиа үнсний саванд чулуудаж орхиод араас нь хөргөгч доогуур яваад орчихов. Гэнэтхэн үй олон жоом хөлхөлдсөн гудамжнаа гараад ирэх нь тэр. Байдаг л нэг гудамж. Дэлгүүр, баар, зочид буудал, орон сууц гээд бүх л зүйл байлаа. Машин байсангй харин туранхай жоом-тэрэг тарган жоом суулган гүйлдэх ажээ. Харин ганцхан юм л ойлгомжгүй байлаа. Юу гэвэл бүх жоом энгэртээ бичиг хадсан байх юм.
    

Намайг мөрөөрөө шүргээд өнгөрсөн жоомны энгэрт "Халаасны хулгайч" гэсэн бичиг байхад тэртээ гудамжны мухарт өнхөрч буй жоомны энгэрт "Архичин" гэсэн бичг харагдана. Бүр сүүлдээ дэргэдүүр "Танхай этгээд", "Янхан", "Дээрэмчин", "Бялдууч", "Дарга" бүр сүүлдээ"Улсын яруу найрагч", "Тэнүүлч", "Авилагч" гэх мэтийн бичигтэй олон мянган жоом өнгөрсний дотор "Сайхан сэтгэл", "Ядуу яруу найрагч", "Эмчлэгч", "Эр зориг" гэсэн бичигтэй нь ганц хоёрхон харагдана. Тэгтэл гэнэт над руу гартаа, эсвэл хөлдөө ч гэх юмуу бороохой барьсан энгэртээ "Яргачин цагдаа", "Хорон санаат цагдаа" гэсэн бичигтэй хоёр жоом давхиж ирээд хөл, гар мушгин толгой тархи үгүй балбасаар цагдаагийн хэсэг рүүгээ авч одоход шал дэмий хөргөгч доогуураа орлоо гэж харамсаж явлаа.
    

Тэд намайг нэгэн хүйтэн өрөө рүү чулуудаж орхиод том төмөр хаалга харжигнатал хаахад тээр дээр сараалжны нүхээр бүдэг гэрэл тусна. Бодвол манай галын өрөөнд хэн нэгэн орж ирсэн бололтой. Дүү л байх.
     Бурхан минь хэдэн цаг болж байгаа болоо гэж...
     Хичнээн ч удсаныг мэдсэнгүй. Хэн нэгний хахир дуу гарч төмөр хаалга тарчигнан онгойлоо. Яргачин, хорон санаат хоёр үсрэн орж ирээд үснээс минь гулдран гаргав. Тэр хоёр  намайг чийг ханхалсан дулаанхан өрөө рүү түлхэн оруулаад, оруулах ч гэж дээ бөгс рүү минь өчиглөж орхилоо. Тэгэнгүүт би гэдэг хүн нүүрээрээ тэрий хадан нэгэн бүдүүн жоомны өмнө түрүүгээ харан уналаа. Арай чүү өндийн харвал энгэртээ "Хоёр нүүртэн" гэсэн бичигтэй нэгэн байв.
    

Алтан саа бүхий мөрдөстэй дүрэмт хувцастайг нь харж амжив.
     -Мөөн. Нөгөө тэрс үзэлтэн үү? Үзээгүй жоом байх чинь. Чи хаанаас ирсэн жоом бэ? гэх хахирган дуугаар бүдүүн жоомыг хашгирахад  би түүнийг жоомны цагдаагийн дарга гэж таамаглав. Энэ үед  Яргачин, Хорон санаат хоёр:
     -Яг тийм, ноён хурандаа! Энэ муу тэрс үзэлтэнг гудамжинд дуугүй ухуулга хийж байхад нь барьсан юм гэж долигнон илтгэж байнаа. Тэгэж ярих юм бол би ч цагдаа хүн шүү.
     Ямартай ч нэг эндүүрэл болжээ. Би энднүүсийн амьдардаг хөргөгчний эзэн шүү дээ.
     -Уучлаарай, Хоёр нүүрт гуай. Би жоом биш ээ. Хүн байна. Би энэ байрны эзэн гээд үргэлжлүүлэх гэтэл бүдүүн хурандаа үнэхээр гайхсан байртай надруу харахад Яргачин, Хорон санаат хоёр тачигнатал хөхрөв.
     -Хүн, Хүн гэнэ шүү. Ха ха ха.
     -Дуу, дуугаа тат тэнэгүүдээ гэж тэдэн рүү Хоёр нүүрт хашгираад
     -Чи муу тэрс үзэлтэн юу гэнээ? Чи муу шоргоолж яаж биднийг бүтээгч Аугаа Их ХҮН-ийг доромжилж зүрхлэв гэж хилэгнэн орилжнадруу дайран толгой түрийгүй балбахад нөгөө хоёр цагдаа жоом ч хоцорсонгүй.
    

Муусайн жоомнуудыг ийм аймаар хатуу гар хөлтэй, чанга авч өгнө гэж ёстой санасангүй. Гишгээд өнгөрөх төдий бяцардаг шавьжнуудада ингэтлээ зодуулна гэж зүүдэлж явсангүй шүү. Хүн амьд явахдаа их юм үзэх юм даа.
    

-Чи яаж зүрхлэв? Чи муу шоргоолж. Аугаа Их ХҮН гэж өөрийгөө бодоо юу? Муусайн тэрс үзэлтэнгүүдийг олон л харлаа. Чамайг нэрийн хуудсаа зүүгээгүйг өршөөж болохсон. Гэтэл чи яана гэнээ?
     -Үгүй ээ, Хоёр нүүрт гуай. Би хүн гэж байна. Жоом биш. Нээрээ шүүдээ. Өршөө л дөө.
     -Чи жоом биш гэн_ээ? Тэгээд чи муу шоргоолж намайг нэрийн хуудсаар минь дууднаа бас. Чи намайг ноён хурандаа, ноён офицер гэх ёстой мэдэв үү?
     -Мэдлээ, мэдлээ. Ноён хурандаа. Гэхдээ би жоом биш хүн. Хүн хүндээ энэ байрны эзэн гэж байна. Та нар миний хөргөгч дор амьдарч байж ингэх эрхгүй шүү хэмээн би тэсэж чадалгүй хашгирч орхив. 
    

Бүдүүн хурандаа жоом гар зангидан нүүр рүү минь манартал авсанаа Яргачин, Хорон санаат хоёрт хандан:
     -Наадахаа авч гараад нэг сайн болгоод өг. Алчихав. Наад муу шоргоолж чинь солиотой юм уу хаашаа юм гэж ядарсан дуугаар өгүүлэх сонсогдлоо.
    

Ээ тэнгэр бурхан минь нөгөө хоёр цагдаа жоомнууд намайг хазаж, өшиглөж, хана мөргүүлж, муухай үсэрхэг хөл ч юм уу гараараа зогсооо зайгүй балбав. Гэхдээ хүмүүс шиг цахилгаанаар цохиулаагүй нь яамайдаа гэж бодож хэвтсэн би үнэхээр тэнэг. Кинон дээрээс харахад цахилгаанд цохиулах ч эвгүй болтой дог шүү. Гэхдээ эдний гар хөлөөс илүү аюултай нь ам нь ажээ. Тэдний хазалт хийгээд ангайсан ам нь мангасын ам ийм байдаг болов уу гэлтэй. Хүмүүс бид нэгийгээ тарчлаахдаа цохиж, түлж, зүсэж, ташуурдаж, нүдийг нь ухаж авч, мөчийг нь тайрч хамгийн аймаар нь хайртай хүнийг нь нүдэн дээр нь тарчилгадаг, гэхдээ хаздаггүй. Жоомнуудын аймшигтай шийтгэл нь хазалт бололтой. Ээ бурхан тэнгэр минь намайг эдний хазалтаас аварч өршөөж хайрла. Ямар чанга хаздаг шавьжнууд вэ?
    

Өглөө болж буй бололтой. Дахиад өнөө муу хоёх жоом. Бас намайг жоомоо гэнэ шүү, муусайн жоомнууд чинь.
    

БАЙЦААЛТ. Ширээний араас Хоёр нүүрт догшин хэрцгийгээр ширтэж:
    

-Чиний нэр хэн бэ?
     -Дорж.
     -Юу? Чи ямар хэлээр яриад байгаа юм бэ? Муу тэрс үзэлтэн минь. Чамайг нэрээ хэлээдэх гэсэн болохоос тарни шиг юм унш гээгүй. Чамаас би жоомны хэлээр нэр чинь бэ гэж байна.
     -Би танд хүний хэлээр намайг Дорж гэдэг гэж байна
     -Хөөш муу шоргоолж чи хашраагүй юу? Одоо байтлаа Аугаа Их ХҮН-ий хэлээр ярьдаг гэх нүү? Чи бол жоом. Гэхдээ жоомны нэр гутаасан муу тэрс үзэлтэн. Ойлгож байна уу чи?
    

Энэ удаа Хоёр нүүрт намайг цохиж нүдсэнгүй. Их л тайван байлаа.
     -Чи бас жоом аминий хэрэгт сэжиглэгдэж байгаа. Чамайг цаазаар авах хангалттай шалтгаан бий. Нэгт: тэрс үзэлтний хувьд гудамж талбайд "чимээгүй ухуулга" гэгчээ хийсэн, хоёрт: жоомны аминд хүрсэн, гуравт: хамгийн аюултай гэмт хэрэг болох өөрийгөө ХҮН хэмээн биднийг бүтээгч Аугаа Их ХҮНийг аймшиггүйгээр доромжилсон. Маргааш чамайг цаазаар авна гэдэгтээ итгэлтэй байна хэмээн миний нүд рүү эгцлэн ширтэж байгаад хэлэв. Чихэндээ ч итгэсэнгүй цаазаар авна гэнэ шүү. Тэр муу жоомыг би алсан байж магадгүй. Гэхдээ үнэнээ хэлсний төлөө цаазлана гээд байхдаа яахав дээ.
    

Намайг нэг юм зодож нүдэлгүй шиг харанхуй өрөөндөө хийчихлээ.
     Өглөө болов. Яргачин, Хорон санаат хоёр намайг авч гарлаа. Бүр гадагш нь гудамжинд авч гарав. Их олон жоом цугларсан харагдана. Би амьдралдаа нэг дор ийм олон жоом цуглан бужигнаж байхыг харж байсангүй.
     Хоёр нүүрт урдах цаасаа дээш өргөн өндөр дуугаар шүүхийн тогтоол уншиж эхэллээ.
"... тогтоох нь: 
    

Энэхүү хэн болох нь тогтоогдоогүй тэнэмэл жоомыг тэрс үзэл гаргасаных нь хувьд баривчилан, мөрдөн шалгах явцад түүнийг жоом амины хэрэг үйлдсэн болохыг нь тогтоож. мөн та бид бүгдийг бүтээсэн Аугаа Их Хүнийг доромжилсон аймшигт хэрэг үйлдсэн учир Жоомны Вант Улсын эрүүгийн хуульд заасны дагуу өчиггүй цаазлах ял оногдуулж байгааг олон түмний нүдний өмнө гүйцэтгэсүгэй!..."
    

...Энэ бүхэн яг зүүд нойронд минь болж байгаа юм шиг. Би өөрийн мэдэлгүй шүдэнзний хайрцагаар хийсэн дүүжлүүрийн тавцан дээр алхан гарлаа. Энэ хар дарсан зүүдийг даруй түргэн дуусгамаар санагдана. Хэн нэгэн надад олсны гогцоо углав. Хөх өнгөтэй мөртлөө саван үнэртэх нь зориуд гулгамтгай болгох гэснийх буй за. Намайг цугласан жоомнуудыг тойруулан харах хооронд Хоёр нүүрт гараараа дохиж, хөл доорхи газар цөмрөх шиг болоод ямар нэг хүчирхэг зүйл хоолой, багалзуурыг минь тас атган, нүдэнд цагаан гэрэл манасхийлээ.
    

Гудамжинд нэг ч жоом харагдсангүй. Эл хуль эзгүй мэт байлаа. Харин өнөөх хүн маань шүдэнзний хайрцаг дээрхи дүүжлүүрт санжигнан, ганхаж харагдав. Энгэрт нь "Жинхэнэ жоом" гэсэн бичиг хэн нэгэн өлгөжээ. Гудамжаар сааралтаж, нүүгэлтсэн утаа мэт зүйл суунаглаж басхүү үл ялиг химийн хор үнэртэх ажээ. Магадгүй энэ хүний дүү хөргөгч доогуур жоомны хор цацсан байх. Тэр охин өглөө шавьжны хор авахаар дэлгүүр лүү гарсан юм.

Зохиогч: letmaidar.blogmn.net

Үйл явдлын өрнөл: өгүүллэгжоомбогино жанр

Төстэй нийтлэл материалууд

15 арванхоёрдугаар сар 2014 1673

НҮД

“Утгын чимэг 2014” наадамд тусгай байрын шагнал хүртсэн “НҮД" өгүүллэг

Нүүр хуудас

17 дөрөвдүгээр сар 2752

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

28 дөрөвдүгээр сар 2616

Монгол Улс Киргизтэй худалдаа, хөрөнгө оруулалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Айбек Молдогазиев Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч Билэгтийн Зандантай уулзлаа.

28 дөрөвдүгээр сар 2522

Казахстанаас Монголд малын вакцин нийлүүлэхэд бэлэн

Малын гаралтай бүтээгдэхүүн нь олон улсын аюулгүйн стандартад нийцсэн байх нь чухал хэмээн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэллээ.

22 дөрөвдүгээр сар 2630

Оросын “КрасАвиа” компани Улаанбаатараас Кызыл руу шууд нислэг үйлдэнэ

Оросын “КрасАвиа”компани тавдугааар сарын 7-ны өдрөөс эхлэн Монголоос Тува руу шууд нислэг хийнэ

22 дөрөвдүгээр сар 2603

Монголын ураны сайхны “Задлаагүй захидал” кино Москвагийн олон улсын кино наадмын тэргүүн шагналд өрсөлдөж байна

Уг шагналын төлөө 12 бүтээл өрсөлдөж байгаа юм.

17 дөрөвдүгээр сар 2752

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үер талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

24 арванхоёрдугаар сар 2025 3878

“Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг зарлалаа

2.4 тэрбум ам.долларын төсөвт өртгөөр хэрэгжих “Улаанбаатар метро” төслийн тендерийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг өнөөдөр зарлаж байгааг Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.

Онцлох

24 арванхоёрдугаар сар 2025 3916

МУАЖ Э.Амартүвшин ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН шагналыг Италийн Ром хотод гардан авлаа

Ардын жүжигчин, алдарт баритон Энхбатын Амартүвшин өчигдөр “Дуурын Оскар” гэгддэг “Opera star-International Opera Awards-2025”-аас шилдэг баритон шагналыг хүртлээ.

24 арванхоёрдугаар сар 2025 3671

“Монгол ур чадвар” уралдааны II шатны шилдгүүд аваргын төлөө өрсөлдөх нь

“Монгол ур чадвар-2025” уралдааныг сургууль, бүс, үндэсний гэсэн гурван түвшинд дэлхийн ур чадварын уралдааны стандартаар зохион байгуулж байна.

Энэ өдрийн видео: Хакухо Даваажаргалын тухай онц сонирхолтой баримтат кино (монгол хэл дээр)

24 арванхоёрдугаар сар 2025 3674

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна

Энэтхэгийн Засгийн газрын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй.

24 арванхоёрдугаар сар 2025 3697

Дэнжийн мянгын 93 МВт хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хотын гэр хорооллын хойд бүсийн Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дэнжийн мянга” дэд төвийг байгуулна.

22 арванхоёрдугаар сар 2025 3082

Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ

Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчилжээ.

22 арванхоёрдугаар сар 2025 3148

Хавдар судлалын төв мэс заслын эмчилгээндээ робот ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 20-нд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн сүлжээ байгуулах төслийн явцтай танилцав.

Хамгийн чухал

9 аравдугаар сар 2024 3924

Буриадын их дээд сургуулиудыг Монголд танилцуулна

Энэ аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь Русский дом буюу РЦНК-ийн байранд Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн-2024 гарна.

Хүмүүс
2 арваннэгдүгээр сар 2015 1820

Г.Бат-Эрдэнэ: Гоо сайхны мэс заслыг зөвхөн гадаадад чанартай хийдэг гэж манайхан боддог. Гэвч тийм биш.

Машинаар яривал Бенз хамгийн сайн унаа гэдэг шиг силикон имплантууд дотроо Mentor хамгийн шилдэг нь.

Хүмүүс
7 аравдугаар сар 2015 2212

Ш.Зоригоо: Бид Өвөр Монгол, Буриад, Казахстаны иргэдэд чанартай эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн

УБ Сонгдо эмнэлэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг бүс нутагтаа нэвтрүүлнэ.

24 хоёрдугаар сар 2015 5595

Монгол Улс, БНАСАУ-тай албан ёсны хэлэлцээ хийлээ

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын ГХ-ийн сайд И Сү Ентэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

  • Холбоо барих
  • Төслийн тухай
  • Зар сурталчилгаа өгөгчидөд
Яндекс.Метрика
Сайтын боловсруулалт болон дэмжлэг
Realist